Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй бөгөөд энэ эрхийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг төрөөс авах үүрэгтэй гэсэн Үндсэн хуулийн заатын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоож, нийслэлд оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүх талаар бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн