Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг “Дэлхийн байгаль орчны өдөртэй”-тэй хамтатган тэмдэглэхээр боллоо. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд үүрэг хариуцлагыг таниулах, байгаль орчноо хайрлан хамгаалж, эрүүл аюулгүй хотыг бүтээхэд гэр бүлийн гишүүн нэг бүрийн оролцоог ухамсарлуулахад нөлөөлж, баяр ёслолыг эрүүл цэвэр орчинд тэмдэглэн өнгөрүүлэхээр 9 дүүрэг, хороо тус бүр дээр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна