Лагийг исгэж хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж хоногт 165.000-170.000 куб метр ус хүлээн авч цэвэрлэгээ хийдэг. Дээрх цэвэрлэсэн уснаас хоногт 500-600м куб лаг гардаг. Үүнийг нийт 15 га талбай бүхий 44 картанд ээлжлэн ил аргаар хатаадаг.
2013 -оны 3 -р сарын 14
1670
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоотой 2013-2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. Хоёр талын хамтын ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болгох, жуулчдын сэтгэл ханамжид нийцсэн үйл ажиллагаа явуулахад чиглэгдэнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
2013 -оны 3 -р сарын 14
1566
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын эзэд дахин төлөвлөлтөд гол хүн болно
Ардчилсан нам  анх удаа орон нут­гийн сонгуулиар нийслэлд ялалт байгуулж Улаан­баатар хот “цэнхэр тойрог” болсон билээ. Тэд иргэ­дийн хашааны газрыг үнэд оруулж, гэр хорооллыг орон сууцжуулна хэмээн том амлалт өгсөн. Ам­лалтаа ажил хэ­рэг болгох цаг ирлээ. Нийс­лэлд гэр хорооллын дахин тө­лөвлөлтийг 12 байршилд хийхээр болсон.
Шинэ ажлын явцыг тодруу­лахаар  Нийслэлийн Ерөн­хий төлөвлөгөөний газ­рын Дахин төлөвлөл­тийн хэлт­сийн дарга М.Нямбаяр, Нийслэлийн Өмчийн харилцааны газ­рын дэд дарга М.Бат­сайхан, Хуулийн хэлт­сийн дарга Э.Ариунгэрэл, Кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг, Кадаст­рын хэлтсийн мэргэжил­тэн Б.Цэнгэл, М.Сэр­гэлэн нарыг редакцийн уул­залтад урьж ярилц­лаа.
2013 -оны 3 -р сарын 13
2682
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт байрлах 146 рекламны самбарыг буулгах ажил эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор  “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглосон  цагаан бүсийг тогтоон, энэ бүсэд харъяалагдах Их тойрог, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх гудамж талбайд аливаа зар сурталчилгааны самбар  байрлуулахгүй зөвхөн мэдээллийн самбар бүхий байгууламжийг бий болгохоор тогтоосон.
2013 -оны 3 -р сарын 13
1963
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд хийх замын ажлын эхлэх, дуусах хуваарийг нээлттэй танилцуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 11-ний шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  удахгүй хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан  иргэдийг  хаана, ямар ажил хэдий хэр  хугацаанд хийгдэж дуусах талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл багатайгаар ажлаа гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.
2013 -оны 3 -р сарын 13
2683
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын дунд “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр  жагсаалын бүх үйлдэл, хөдөлгөөн, ёслож хүндэтгэх ажиллагаа зохицуулагдаж байдаг  бөгөөд энэхүү дүрмийг баримтлан Монгол цэргийн жавхаа уралдааныг дүгнэх юм байна.  Хоёр үе шаттайгаар явах энэхүү уралдааны эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 1-15-ны хооронд болох бол, эхний шатнаас шалгарсан 9 ангийг дараагийн шатанд оролцуулахаар уралдааны удирдамж гарчээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа цэргийн сүр хүчийг харуулсан уралдаан зохион байгуулах болсонтой холбогдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын офицер, ахлагч нартай Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баригадын генерал З.Болдбаатр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын зочид төлөөлөгчид Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм.
2013 -оны 3 -р сарын 12
30856
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар дөрвөн жилийн дараа 900км замтай болно
Энэ жил нийслэлд өрнөх зам барил­гын бүтээн байгуулалтын ажлын талаар редакцын уулзалт зохион байгуул­лаа. Уулзалтад нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж, Захираг­чийн ажлын албаны Инженерийн бай­гуулам­жийн хэлтсийн дарга С.БаЯр-Өлзий, Замын цагдаагийн газрын Техник замын хяналтын хэлтсийн дарга, хурандаа Р.ТҮвшин­баЯр, тус хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, ахмад Д.Батжаргал, дэслэгч Б.Бат­зориг нар оролцлоо
2013 -оны 3 -р сарын 12
2098
ДЭЛГЭРЭНГҮЙ