Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон худалдах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, "Таван толгойн түлш" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүд, нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх хяналт шалгалтын цэг байгуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд газар дээр нь ажиллав.
2019 -оны 5 -р сарын 5
381
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын бүтээн байгуулалтад орон нутгийн иргэдээс ажиллуулах чиглэл өгөв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.05.04/ нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 5 -р сарын 5
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч нийслэлийн долоо хоногийн ажлыг дүгнэж, хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан болон орлогч дарга нарын энэ долоо хоногийн ажлыг дүгнэж, амралтын өдрүүдэд ажиллаж, нэн даруй шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
2019 -оны 5 -р сарын 4
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүд хүчирхийлэл, ялгаварлан гадуурхах, архидалтгүй нийгмийг мөрөөдөж байна
Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 47 дугаар сургууль “Хүүхэд хөгжлийн төв”–тэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаагийн санаачилгаар тус танхимыг тохижуулж, өнөөдөр хүлээлгэн өгөв. Сурагчдад эерэг сэтгэлгээ, зөв хандлагыг төлөвшүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжиж дэвших, бие биедээ хандах хандлага, харилцааны соёл, нийгэмд оролцох байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд хөгжлийн төвийг байгуулжээ.
2019 -оны 5 -р сарын 3
105
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч иргэдийнхээ мэдэх эрх, соён гэгээрүүлэх үндсэн үүргийг хүлээгч хэвлэл мэдээллийнхэнд ажлын амжилт хүслээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран жил бүр уламжлал болгон “Хараат бус сэтгүүл зүй” форум зохион байгуулдаг билээ. Соёлын төв өргөөнд зохион байгуулагдсан энэ удаагийн форумд хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн төлөөлөл оролцсон юм. “Хараат бус сэтгүүл зүй-2019” форумд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад зочид төлөөлөгчид оролцов.
2019 -оны 5 -р сарын 3
222
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хурал боллоо
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан Хангарьд ордонд эхэллээ. Хуралдаанаар ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хийх ажлуудын хөтөлбөр төлөвлөгөө болон төсөв, санхүүжилтийн асуудлыг батлаж холбогдох хурлуудаар оруулахад бэлтгэх юм
2019 -оны 5 -р сарын 3
59
ДЭЛГЭРЭНГҮЙ
2019 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Ж.Болдбаатар нарын тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын ажлын явцтай танилцав.
2019 -оны 5 -р сарын 3
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гимнастрада – 2019” гимнастикийн уралдаант үзлэг маргааш болно
Иргэдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, тэднийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд татан оролцуулах зорилгоор “Гимнастрада” гимнастикийн уралдаант үзлэгийг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уралдаант үзлэг маргааш Монголын Хөлбөмбөгийн холбооны Фүтзааланд болно.
2019 -оны 5 -р сарын 3
258
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээг шинэчлэн байгууллаа
НИТХ-аар батлагдсан “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам”, “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” нийслэлийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас өнгөрсөн сард ААН, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу шинэчлэн байгуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүрэг даалгавар өгсөн.
2019 -оны 5 -р сарын 3
295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэгт төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн иргэдэд зориулсан төрийн үйлчилгээ, эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан байна. Өдөрлөгт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын Хуульчдын холбоо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагууд хамтран оролцсон аж.
2019 -оны 5 -р сарын 3
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнд хүргэх үүрэг даалгавар өглөө
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны эхний хэсэгт Нийслэлийн худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хуваарийг батлах тухай, “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.
2019 -оны 5 -р сарын 2
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өвлийн хуваариар үлдээв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өөрчлөх, эсэх талаар хэлэлцэж, шийдвэрлэлээ. Энэ асуудлаар өнгөрсөн сард иргэд, олон нийтийн дунд санал асуулга явуулсан бөгөөд асуулгад оролцсон 7000 гаруй иргэдийн 72 хувь нь өвлийн цагийн бүсчлэлийг хэвээр үлдээх хүсэлтээ илэрхийлсэн юм.
2019 -оны 5 -р сарын 2
886
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ДАРАЛТ ХЭМЖИЛТИЙГ ДАДАЛ БОЛГОЁ” уриатай сарын аян эхэллээ
Олон улсын даралт ихсэлтийн нийгэмлэгээс дэлхий даяар артерийн даралт ихсэлт өвчний талаарх ойлголтыг олон нийтэд хүргэх, даралтын хяналтыг сайжруулах зорилгоор 2017 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарыг “Даралт хэмжилтийн сар” болгон зарлах болсон билээ. “Даралт хэмжилтийн сар”-ын аянд өдгөө 100 гаруй орон нэгдэж, цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх олон ажлыг зохион байгуулж байна.
2019 -оны 5 -р сарын 1
327
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна
Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-наас 30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ. Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний гол, Цагаан нуур зэрэг уулт хээрийн бүс нутгийг хамруулан, нийт зургаан цэгээс хачиг цуглуулан халдвартай эсэхийг тодорхойлох шинжилгээ хийж гүйцэтгэлээ.
2019 -оны 5 -р сарын 1
189
ДЭЛГЭРЭНГҮЙ