Нийтийн эзэмшлийн гудамж зам, талбайг зөвшөөрөлгүйгээр сэтэлсэн болон орц гаргасан иргэн, аж ахуйн нэгжид арга хэмжээ авч байна
Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд иргэдээс ирсэн мэдээлэл, Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн мөрөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран зөвшөөрөлгүйгээр авто зам сэтэлсэн, орц гарц гаргасан, зам замын байгууламж эвдсэн, 22 иргэн аж ахуйн нэгжийг газар дээр нь шалгаж 70 сая төгрөгний торгууль ноогдуулсан байна.
2018 -оны 11 -р сарын 16
384
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг иргэдээр нээлттэй хэлэлцүүлж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэд олон нийтийн оролцоотой нийслэлийн 2019 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, Д.Энхтөр болон нийслэлийн харьяа агентлагийн удирдлагууд хүрэлцэн ирж, төсвийн төслөө танилцуулан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
2018 -оны 11 -р сарын 16
147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн амбулаторийн үзлэг уртасгасан цагаар ажиллаж байна
НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал энэ сарын 15-нд боллоо. Хурлын хүрээнд НЭМГ-аас харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгуулсан юм. Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.
2018 -оны 11 -р сарын 16
293
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн аутсорсинг захиалгыг гүйцэтгэх залуучуудыг сонгон, шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар 2017 онд нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан бөгөөд тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA, төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой төсөл хэрэгжүүлж байгаа юм.
2018 -оны 11 -р сарын 16
371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Нийслэлийн Засаг даргын А/997 дугаар захирамжаар дүүргүүдийн Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг Батлан хамгаалах яам, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангитай хамтран зохион байгуулж байна.
2018 -оны 11 -р сарын 16
218
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа. Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197.736.472 төгрөгөөр худалдлаа.
2018 -оны 11 -р сарын 16
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй
Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа. Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу?
2018 -оны 11 -р сарын 16
361
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллаа
Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 01/720 дугаар Аймаг, Нийслэлийн гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт үүрэг, даалгавар өгөх тухай албан бичгийн дагуу Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн тушаал, Хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх, арга зүйн удирдамжийг 2018 оны 11-р сарын 07-ны өдөр боловсруулж гарган Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст хүргүүлж, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд 11-р сарын 07-15-өдрийг хүртэлх хугацаанд судалгаа мэдээлэл, хяналтыг хийж ажиллаа.
2018 -оны 11 -р сарын 16
289
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих “Вансэмбэрүү-2018” экспо энэ сарын 17, 18-нд болно
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн А.Ундраа, НИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа нар “Вансэмбэрүү” экспог санаачлан гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү экспо нь үнэ төлбөргүй бөгөөд “Шинэ санаа – Шилдэг бүтээл” уралдааныг зарлаж, шалгарсан бүтээлийн эздийг гадаадын өндөр хөгжилтэй оронд туршлага судлах бизнес аяллын эрхээр шагнан урамшуулдгаараа онцлог юм. Энэ жилийн экспогийн 2 шилдэг оролцогч, АНУ-д туршлага солилцох, бизнес аялалд оролцох эрхийн эзэд болох юм байна.
2018 -оны 11 -р сарын 15
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аз жаргалтай гэр бүл” зорилтын хүрээнд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн санаачлагаар 2017 оны 06 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг болзошгүй аюул эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс “Түр хамгаалах байр”-ыг нийслэлийн хэмжээнд анхдагч болон нээсэн. Ингэснээр дүүргийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдийг цаг алдалгүй хүлээн авч, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, холбон зуучлах нийгмийн ажил үйлчилгээнүүд мэргэжлийн түвшинд хийгдэх боломж бүрдсэн юм.
2018 -оны 11 -р сарын 15
281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлгийн шинэ байртай боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгыг үе шаттайгаар шинэчлэх ажил тусгагдан хэрэгжүүлж байгаа билээ.
2018 -оны 11 -р сарын 15
80
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богдхан ууланд зэрлэгшсэн нохойн устгал ажлын өдрүүдэд явагдана
Богдхан ууланд сүрэглэн явдаг зэрлэгшсэн ноход элбэгшин гөрөөс, туулай, тарвага зэрэг амьтад барьж, ууланд аялж буй иргэд рүү дайрах явдал гарч байгаатай холбогдуулан өнгөрсөн жил явагдсан устгалын ажлыг энэ жил үргэлжлүүлэн хийхээр боллоо. Байгаль хамгаалагчдын явуулсан судалгаагаар Богдхан ууланд 73 зэрлэгшсэн нохой тоологдсон байна. 11-р сарын 19-нөөс эхлэн нэг сарын хугацаанд ажлын өдрүүдэд явагдах устгалын ажилтай холбогдуулан иргэдийг тохижуулсан буюу зөвшөөрсөн замаас өөр чиглэлээр явахгүй байхыг анхааруулж байна.
2018 -оны 11 -р сарын 15
363
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баганхангай дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байраа хүлээн авлаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байртай болж, өнөөдөр хүлээн нээлтээ хийлээ. Шинэ байрны нээлтийн ажиллагаанд нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон албаны хүмүүс оролцлоо.
2018 -оны 11 -р сарын 15
399
ДЭЛГЭРЭНГҮЙ