Сүхбаатарын талбайд үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-д зориулсан үзэсгэлэн Сүхбаатарын талбайд аравдугаар сарын 11- ээс аравдугаар сарын 29-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
2019 -оны 10 -р сарын 18
248
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.ОТГОНСҮХ: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ
Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны 04-р сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна.
2019 -оны 10 -р сарын 18
258
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, “Нарантуул Олон Улсын худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.
2019 -оны 10 -р сарын 17
293
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн лаборатори нь нийт бүрэлдэхүүн хэсгээр олон улсын MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Чанарын стандартын гэрчилгээ авснаар тус лаборатори нь олон улсын магадлан итгэмжлэлийг улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 12 дахь лаборатори болж байгаа юм. Мөн бусад дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд дунд итгэмжлэгдсэн анхдагч лаборатори боллоо.
2019 -оны 10 -р сарын 17
183
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд “Блю Скай” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр оролцогчид ёс зүйн талаар онол, практик хосолсон илтгэл сонсч, харилцан туршлага солилцон, ёс зүйн төвөгтэй асуудал тулгарахад зөв гарц гаргалгааг олох чиглэлээр хэлэлцэн асуулт, хариулт өрнүүлэх юм байна.
2019 -оны 10 -р сарын 17
345
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сая төгрөгийн шагналын сантай “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон болно
Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатоныг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах гэж байна.
2019 -оны 10 -р сарын 17
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчны визийн зөвшөөрөл авсан иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар өссөн гэв
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад амьдарч байгаа гадаад иргэдийн тоон мэдээллийг хүргэлээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр 131 улсын 28,268 гадаадын иргэн оршин сууж байна. Сүүлийн гурван жилийн байдлаар БНХАУ-ын 6993 иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон. Мөн сүүлийн гурван жилийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 32 удаагийн зарлигаар 1829 иргэнийг Монгол Улсын харьяатаас гаргасан.
2019 -оны 10 -р сарын 17
215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд шинжилгээ хийдэг тус лабораторийн тусламж, үйлчилгээний цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, үнэн бодитой хийгдэж байна.
2019 -оны 10 -р сарын 17
140
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-д санал авах хэлэлцүүлэг зохион байгууллаа
Улаанбаатар хотыг хөгжүүлэх зорилтын хүрээнд “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц”-ыг боловсруулаад байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 27/24 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепц боловсруулах” ажилд санал, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгээс шийдвэрлэсний дагуу Нийслэл Улаанбаатар хот ирээдүйд ямар үзэл баримтлалын хүрээнд хөгжих вэ? гэдэг асуудлаар Хот байгуулалт, төлөвлөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зураг төслийн мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодол, шинэ санаачлагыг сонсох зорилгоор хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.
2019 -оны 10 -р сарын 17
265
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллагууд, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөлөл нэгэн дор чуулж, нийслэл хотын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхийн зэрэгцээ “Найрамдалт хотуудын аялгуу” хамтарсан тоглолтоо толилуулна.
2019 -оны 10 -р сарын 17
124
ДЭЛГЭРЭНГҮЙ
“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсгэлэнг аравдугаар сарын 18, 19-ний өдрүүдэд “Тусгаар тогтнол”-ын ордонд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан, МЗХ-ны Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга Э.Хишигбаяр, Монголын Аялал жуулчлалын холбооны менежер Ч.Болорхүү нар мэдээлэл хийлээ.
2019 -оны 10 -р сарын 17
111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчид хүсэлтээ аравдугаар сарын 28-ны өдрийн 08:30 цагаас эхлэн 31-ний өдрийн 08:30 цагийн хооронд www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлнэ. Энэ удаагийн дуудлага худалдаагаар 25 байршлын газрыг худалдана.
2019 -оны 10 -р сарын 17
167
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэнийд зочлов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр очиж, түлшний тээвэрлэлт, түгээлт, нөөц, иргэдийн худалдан авалтын талаар борлуулагчтай уулзаж, мэдээлэл сонсохоор очлоо.
2019 -оны 10 -р сарын 17
576
ДЭЛГЭРЭНГҮЙ
Менингококкт халдвараас сэргийлье
Хэрэв таны хүүхэд: Өндөр халуурсан Толгой нь өвдсөн Бөөлжсөн Биен дээр нь цусархаг тууралт гарсан бол яаралтай түргэн тусламжийн 103 дугаар, ХӨСҮТ-ийн 100 дугаарт хандаарай.
2019 -оны 10 -р сарын 17
113
ДЭЛГЭРЭНГҮЙ
Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн
Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрйин мэдээллийг Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хийлээ.
2019 -оны 10 -р сарын 17
107
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээн болно
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна. Тэгвэл энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.
2019 -оны 10 -р сарын 17
311
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнигийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Азийн сангийн зүгээс “Азийн ном” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар инновацын төвийн номын санд 1 сая төгрөгний ном хандивлалаа. Мөн уулзалтаар хоёр талаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.
2019 -оны 10 -р сарын 17
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Австралийн Элчин сайдын яам, “Номадиа пикчерс” ХХК-тай хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 11 дэх жилдээ аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
2019 -оны 10 -р сарын 17
76
ДЭЛГЭРЭНГҮЙ