Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг албадан буулгалаа
Нийслэлийн засаг Даргын Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 12 дугаар хурлаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа газар болон барилга угсралтын талбайн хашаануудад хяналт тавьж засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн.
2020 -оны 5 -р сарын 20
451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн төв эмнэлгийн ажилтнуудад хамгаалах хувцас хандивлалаа
Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй ажилд дэмжлэг үзүүлж “Сити Баз Консалтинг” компаниас Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, албан хаагчдад нэг удаагийн хэрэглээний хамгаалах хувцас 100 ширхгийг хандивлалаа. Тус байгууллага нь нийслэлийн Тээврийн үйлчилгээний газартай хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг юм.
2020 -оны 5 -р сарын 20
591
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны буудлын сандал, хогийн сав, нийтийн эзэмшлийн гудамж талбайг халдваргүйтгэлийн бодис, угаалгын хөөсөөр цэвэрлэж байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн. Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна.
2020 -оны 5 -р сарын 20
93
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: 9 дүүргээс ажлын хэсэг гарч газар чөлөөлтийн чиглэлээр ажиллаж байна
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг зөвшөөрөлгүй барилга барьсан газруудыг чөлөөлөх ажлын явцтай танилцаж, газар дээр үүрэг чиглэл өгч ажиллалаа. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийтдээ 740 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд 9 дүүргээс ажлын хэсэг гарч газар чөлөөлтийн чиглэлээр ажиллаж байна.
2020 -оны 5 -р сарын 20
87
ДЭЛГЭРЭНГҮЙ
“CREATIVE RETAIL STORE” төсөлд оролцогчдыг бүртгэж байна
“Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөгөөн” ТББ болон “Оюуны Ундраа Пропертиз” ХХК хамтран нийгмийн хариуцлага, давагдашгүй хүчин зүйлсийн үед авах арга хэмжээний хүрээнд дотоодын иргэд болон гадаадын жуулчдын тогтмол үйлчлүүлдэг худалдааны томоохон төвд гарааны компани, үйлдвэрлэгч нарт ээлтэй, уян хатан нөхцөлөөр худалдаа үйлчилгээ явуулах орон зайг олгож үндэсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бизнесүүдийг дэмжих зорилготой “CREATIVE RETAIL STORE” төслийг хэрэгжүүлж байна.
2020 -оны 5 -р сарын 20
420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна
Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 20
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Европын кино наадам цахимаар нээлтээ хийв
Энх тайван, эв нэгдлийг бэлгэдэж Европын Холбоог анх үүсгэн байгуулсан 5 дугаар сарын 9-ний өдрийг эдүгээ “Европын Өдөр” хэмээн нэрлэж, жил бүр тэмдэглэдэг билээ. Энэхүү баярт өдрийг энэ жил Шуманы тунхаглалыг баталсны 70 жилийн ойн баяртай хамтатган тэмдэглэж байна. 1950 онд Францын Гадаад харилцааны сайд Роберт Шуман Европын орнуудын хоорондох дайныг "Төсөөлшгүйгээс гадна материаллаг талаасаа боломжгүй" болгох улс төрийн хамтын ажиллагааны шинэ санал буюу Европын Холбооны анхны санаачлагыг танилцуулсан юм.
2020 -оны 5 -р сарын 20
255
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, 7 иргэнийг шалгарууллаа
Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 21 дэх жилдээ “ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор "Татвар төлөгчдийн өдрүүд 2020”-ийг орон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Татварын газраас Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэнийг шалгаруулав.
2020 -оны 5 -р сарын 20
336
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Он дамжин хэрэгжиж буй зам, барилгын ажлуудыг эрчимжүүлнэ
Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан “Авто замын газар чөлөөлөлт”-ийн ажлын хэсэг шуурхай хуралдаж он дамжин хэрэгжиж буй зам барилгын ажлууд, замын трасст өртсөн айлуудын газар чөлөөлөлтийг яаралтай дуусгах талаар хуралдлаа.
2020 -оны 5 -р сарын 19
1012
ДЭЛГЭРЭНГҮЙ
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг яаралтай буулгана
Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулах, стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын удирдлагуудад үүрэг болгосон юм. Тус үүргийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогчид болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер, 9 дүүргийн Засаг дарга нар, нийслэл, дүүргийн Газрын албаны төлөөлөл, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын албаныхан хамтран хуралдаж ажлын хэсэг байгуулжээ.
2020 -оны 5 -р сарын 19
155
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахим сургалт явуулж байна
Олон улсад шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж бүх төрлийн сургалт, хурал, цуглааныг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан Нийслэлд эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдэд
2020 -оны 5 -р сарын 19
412
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
2020 -оны 5 -р сарын 19
195
ДЭЛГЭРЭНГҮЙ