“Бодлогын инноваци ба өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн төрийн алба” сэдэвт сургалт боллоо
“Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг ‘КОВИД-19’ цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хангах нь” цахим гарын авлагыг танилцуулж, төрийн албанд бодлогын инновацийг нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр Төрийн албаны зөвлөлөөс цахим сургалт хийв.
2020 -оны 5 -р сарын 22
175
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар иргэдийн эзэмшил газрыг орон сууцаар солих ажлыг НОСК-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн. Энэ нь Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа ажил бөгөөд гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдолыг бууруулах ажилд бодитойгоор түлхэц үзүүлж буйгаараа онцлог юм. Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин өмчилж буй газраа орон сууцаар сольж буй Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэдэд байрных нь түлхүүрийг өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар гардууллаа.
2020 -оны 5 -р сарын 22
115
ДЭЛГЭРЭНГҮЙ
60 жилийн ойн нэрэмжит “Найрамдлын төгөл” байгууллаа
Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой 2020 онд тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт ойн хүрээнд Гадаад харилцааны яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Кубад төгсөгчдийн холбооны төлөөлөл хамтран 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Найрамдлын төгөл” байгууллаа.
2020 -оны 5 -р сарын 22
241
ДЭЛГЭРЭНГҮЙ
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил хийгдэж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн үүрэг, Хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу, Барилгын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад дүрэм журмын зөрчсөн, стандартын шаардлага хангаагүй хашааг буулгах, шинэчлэх ажил нийслэлийн хэмжээнд явагдаж байна.
2020 -оны 5 -р сарын 21
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т хийсэн шалгалтын үр дүнг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-аас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба танилцууллаа.
2020 -оны 5 -р сарын 21
111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг утсаар зохион байгууллаа.
2020 -оны 5 -р сарын 21
116
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшнээс гарах үнсийг дахин боловсруулж ашиглана
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд болон дулааны цахилгаан станцуудын галлагаанаас гарч буй үнсийг агаар орчны бохирдлыг бууруулах, хөрсний бохирдол үүсэхээс сэргийлэн судалгаа шинжилгээнд оруулах, ангилан ялгах, тээвэрлэх, дахин ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.
2020 -оны 5 -р сарын 21
141
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэв. Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1311 арга хэмжээг төлөвлөж, 100 хувиар биелүүлэн хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Хот нийтийн аж ахуй, инженерийн хангамжийн байгууллагуудад өдөр тутамд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
2020 -оны 5 -р сарын 21
430
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл эхэллээ
Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
2020 -оны 5 -р сарын 21
577
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Мөнх-Оргил танилцуулав.
2020 -оны 5 -р сарын 21
160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ууланд аялж, зугаалж байсан 800 гаруй иргэнийг буулгаж ой хээрийн түймрээс сэргийллээ
Цаг үеийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ. Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 болон PM2.5 хэмжээтэй тоосонцор, хүхрийн болон азотын давхар исэл стандартын хэмжээнд байна. Өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 хэмжээтэй тоосонцор азотын давхар исэл өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь шороон шуурга болон, автомашины бөөгнөрөлтэй холбоотой хэмээн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал тайлбарлав. Түүнчлэн агаарын чанарыг сайжруулах ирэх оны өвөлд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах төлөвлөгөөний хүрээнд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Тавантолгой түлш компанитай хамтран сайжруулсан шахмал түлшний дулаан хадгалах хугацааг нэмэгдүүлэх, утааг бага хэмжээгээр гаргах асуудлаар туршилт хийж байгаа талаар мэдээлэл өглөө.
2020 -оны 5 -р сарын 21
272
ДЭЛГЭРЭНГҮЙ