Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газар, АНУ-ын Input Output HK компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын мэдээлэл технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах, блокчэйн технологийн програмчлалын хэлний нарийн мэргэжилтнийг бэлтгэх, нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг блокчэйн технологи ашиглан цахимжуулах зэрэг ажлуудын хүрээнд талууд хамтран сургалт зохион байгуулах, судалгаа хийхээр тохиролцов.
2020 -оны 5 -р сарын 26
694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурвалжингийн гүүрний доогуур байрлах авто замын хөдөлгөөнийг нээлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр “Явуулын оффис”-тоо ажиллалаа. Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам нар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах ажлууд хийгдэж байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд 9 дүүргийн хэмжээнд стандартын шаардлага хангаагүй 369 хашаанаас 59 хашааг буулгаж шинэчилсэн, барилга угсралтын талбайн 77 түр хашааг стандартад нийцүүлэн шинэчилж, 16 түр хашааг албадан буулгажээ. Мөн орчны аюулгүй байдал, стандартын шаардлага хангаагүй хотын өнгө үзэмжид нийцээгүй гэх шалтгаантай аж ахуйн нэгж байгууллагуудад болон иргэдэд хашаагаа шинэчлэх талаар албан мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд Хотын стандарт, орчны аюулгүй байдал хяналт зохицуулалтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ.
2020 -оны 5 -р сарын 25
242
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахмадын холбооны нэртэй газрын эрхийг цуцалж, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн Даваа гараг бүр мэдээллийн цагаараа иргэд, олон нийтэд хандсан мэдээлэл өгч буй. Энэ удаагийн мэдээллийнхээ эхэнд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг талаарх товч мэдээллийг хүргэлээ. Мөн нийслэлийн хэмжээнд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа болон иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.
2020 -оны 5 -р сарын 25
769
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.Чинзориг: “Аюулгүй хот” төслийг гурван үе шаттай хэрэгжүүлнэ
Нийслэлийн 2000 цэгт хүний нүүр царайг таних боломжтой ухааг камеруудыг суурилуулахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
2020 -оны 5 -р сарын 25
170
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн
Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургууль нь жил бүр уламжлал болгон эрдмийн чуулганыг зохион байгуулдаг. Энэ жил цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор “Шинэ коронавируст халдвар”-ын тархвар судлал, оношилгоо, эмчилгээний тулгамдсан асуудал сэдвийн хүрээнд Монголын анагаахын шинжлэх ухааны 62 дахь удаагийн эрдмийн чуулганыг анх удаа цахим хэлбэрээр АШУҮИС дээр зохион байгуулж байна.
2020 -оны 5 -р сарын 25
355
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах саналыг УОК-оос гаргалаа
Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Монгол Улс өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй байгаа бөгөөд зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Тэрээр “Одоо ХӨСҮТ-д 108 хүн эмчилгээнд байна. Халдвартай хүний дундаж нас 24. Энэ оны нэгдүгээр сарын 6-наас хойш 12550 шинжилгээ хийсэн. Тандалтын шинжилгээг 7 хоног бүр хийж байна. Монгол улсын дотоодод халдвар тархаагүй. 2020 оны тавдугаар сарын 13-нд 24 их дээд сургуульд сурдаг 340 оюутан ирснээс 58 оюутан халдвар авсныг тогтоосон. Ихэнх оюутнууд эдгэрч гарч байна. Нийт 33 хүн эдгэрч, тусгаарлах байранд гарсан” гэлээ.
2020 -оны 5 -р сарын 25
338
ДЭЛГЭРЭНГҮЙ
Он дамнан баригдаж буй цэцэрлэгийг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.05.22/ Налайх дүүрэгт ажиллалаа. Налайх дүүргийн 3 дугаар хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихаар “Долт Интернэншл” ХХК, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтарсан гэрээг 2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр байгуулжээ. Гэрээнд 2019 оны наймдугаар сарын 1-ний өдөр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар заасан юм. Гэвч барилгын ажил ямар нэгэн шалтгаангүй удааширсаар өнөөдөр 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна.
2020 -оны 5 -р сарын 23
436
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “ Урт цагаан ” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
2020 -оны 5 -р сарын 22
104
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бид соёлтой залуус” уралдаан зохион байгуулж байна
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Эртэч Монгол” хөтөлбөр хамтран Хотын соёл аяны хүрээнд жилийн хугацаанд үргэлжлэх “БИД СОЁЛТОЙ ЗАЛУУС” уралдааныг зохион байгуулж байна. Уралдаан нь залуусын оролцоог нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх, зөв хэвшилд уриалах, эерэг контент бүтээхэд оршино.
2020 -оны 5 -р сарын 22
1091
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Иргэдийн оролцоотой ногоон хот” аян эхэллээ
Залуучуудыг амьдарч буй орчиндоо ногоон байгууламжийг бий болгоход уриалж, амьдралын зөв дадал хэвшилд суралцуулах, мөн тэдгээрийн санал санаачилгыг дэмжиж, үлгэр жишээ айл өрхийг урамшуулах зорилготой “ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ НОГООН ХОТ” аяныг эхлүүлээд байна.
2020 -оны 5 -р сарын 22
527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 18-наас тавдугаар сарын 22-н өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 5 -р сарын 22
100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобусны буудлуудыг ариутгах, цэвэрлэх ажил Баянгол дүүрэгт үргэлжилж байна
Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах чиглэлээр НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой олон ажлыг зохион байгуулж байна. Үүний нэг нь нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг автобусны буудлын сандал, хогийн сав, ТҮЦ-үүдийн өнцөг булан бүрийг ариутгал, халдваргүйжүүлэх тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэх ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнөөдөр Баянгол дүүрэгт цэвэрлэгээний ажлыг хийж байна.
2020 -оны 5 -р сарын 22
220
ДЭЛГЭРЭНГҮЙ