Үндэсний их баяр наадмын нээлт боллоо
Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор нээсэн юм.
2020 -оны 7 -р сарын 11
273
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэндчилгээ
Эрхэм хүндэт Нийслэлчүүд, Эрхэм хүндэт Наадамчид Та бүхэндээ Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг хүндэтгэн дэвшүүлье. Төрт ёсны их баяр цэнгэл наадам бол монгол түмний оюун сэтгэхүй, түүх соёл, үндэсний ижилслийн гол дархлааг хадгалсаар ирсэн. Хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийд ганц Монгол наадмаараа монголчууд бид үндэстний эв нэгдэл, бахархал, омогшил, баяр цэнгэл, төрт ёсны хүндэтгэл, түмэн олны бишрэл бүгдийг нэгэн дор цогцлоон нааддаг билээ.
2020 -оны 7 -р сарын 10
146
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн 4.4 км авто замын эхний ээлжийн 3.5 км замын зорчих хэсгийг нээлээ
Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд эхний ээлжийн 3.5 км авто замын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нарын холбогдох албаны төлөөлөгчид оролцлоо.
2020 -оны 7 -р сарын 10
249
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван насны морьдын уралдааныг 13-ны өдөр явуулахаар боллоо
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу өнөөдөр “Хүй долоо” худагт хязаалан,шүдлэн, эрлийз дунд насны морьдын уралдаан болох байсан ч цаг агаарын нөхцөл байдлын улмаас уралдааныг энэ сарын 13-ны өдөр хүртэл хойшлууллаа.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дэд дарга Ж.Батбаясгалан тэргүүтэй Хурдан морины салбар хорооны гишүүд өнөөдөр Хүй долоон худагт ажиллаж дээрх шийдвэрийг гаргасан юм.
2020 -оны 7 -р сарын 10
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
56 дуут цамхгаар зарлан мэдээлэл хүргэнэ
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна. Тус штаб нь болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах чиглэлээр аймаг, нийслэл, дүүрэгт байгуулагдсан шуурхай штабуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.
2020 -оны 7 -р сарын 10
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэдийн төсөв-2020” иргэнд зориулсан эмхэтгэлийг боловсруулан гаргалаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй, ойлгомжтой байдлаар боловсруулсан “Нийслэлийн иргэдийн төсөв-2020” эмхэтгэлийг батлагдсан төсвийн хүрээнд хоёр дахь жилдээ бэлтгэн өнөөдөр иргэд, олон нийтэд танилцуулав. Танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Төгслхам, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн засаглалын хөтөлбөрийн менежер Г.Пүрэвтогтох нар хүргэлээ.
2020 -оны 7 -р сарын 10
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орох тул иргэдийг сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна.
2020 -оны 7 -р сарын 9
746
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр “Үндэсний хувцасны өдөр” тохиож байна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор 2006 оноос эхлэн Монгол костюмс ХХК, Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран Улаанбаатар хотноо Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулсаар ирсэн.
2020 -оны 7 -р сарын 9
544
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаскелл хэлний сургалтын бүртгэл эхлэлээ
Дэлхийн шилдэгт тооцогдох АНУ-ын блокчейн хөгжүүлэгч INPUT OUTPUT компанийн сургагч багш нараас суралцах томоохон боломж бүрдлээ. Энэхүү сургалтыг 2020 оны 7 сарын 20-оос 9 сарын 18-ыг хүртэл өдрүүдэд АНУ-ын INPUT OUTPUT компани, Нийслэлийн Мэдээлэл Технологийн Газар, Мэдээлэл Технологийн Үндэсний Парк, Монголын Криптовалют ба Блокчейн Технологийн Холбоо, Старт ТББ нар хамтран зохион байгуулж байна.
2020 -оны 7 -р сарын 9
593
ДЭЛГЭРЭНГҮЙ
БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл явж эхэллээ
Нийтийн зорчигч тээврийн буухиа үйлчилгээний БҮ:17 “Улаанбаатар /Дүнжингарав худалдааны төв/- Багануур /Хэрлэн худалдааны төв/” чиглэл нь 2020 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Дүнжингарав худалдааны төвөөс үйлчилгээ үзүүлнэ. Иймд иргэд та бүхэн доорх замналын дагуу зорчилтоо төлөвлөн зорчино уу.
2020 -оны 7 -р сарын 9
429
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЭЕШ-д 99, 98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн сурагчдад шагнал гардууллаа
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-д давхардсан тоогоор 10 судлагдахуунаар 44633 суралцагч шалгалтаа амжилттай өгсөн. Үүнээс 800 оноо авсан 126 суралцагч байгаагаас 99,98 хувиас дээш гүйцэтгэлтэйгээр амжилт үзүүлсэн 17 сурагч, хоёр хичээлд 800 оноо авсан долоон хүүхэд байгаа юм.
2020 -оны 7 -р сарын 9
245
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хурдан морины салбар хорооноос мэдээлэл хийлээ
Тулгар Төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны орлогч дарга, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н.Бямбадорж, ТЦГ-ын ЗЦГ-ын Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд нар өгөв.
2020 -оны 7 -р сарын 9
230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын өдрүүдэд бороотой байх тул үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар болон Үндэсний их баяр наадмын үеэр ямар зохион байгуулалттай ажиллах талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин нэр хүргэв.
2020 -оны 7 -р сарын 9
351
ДЭЛГЭРЭНГҮЙ