Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно
Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
2020 -оны 9 -р сарын 28
233
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна
Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чухал ач холбогдолтой юм.
2020 -оны 9 -р сарын 28
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний шинэ давлагаа-Инженер залуу үе” хөтөлбөрийн сургалт үнэ төлбөргүй явагдана
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг, “Цахим оюуны эерэг давалгаа” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Анхбаяр, Монголын Залуу инженерүүдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сүх-Эрдэнэ нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 9 -р сарын 28
443
ДЭЛГЭРЭНГҮЙ
НЗДТГ-ын албан хаагчдын спортын тэмцээн болж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамт олны дунд спортын арга хэмжээ болж байна. гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, буухиа тэмцээн, олс таталт гэсэн нийт 5 төрлөөр явагдах тэмцээн өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ. Тэмцээнийг нийслэлийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нээж, нийт баг тамирчдад амжилт хүслээ.
2020 -оны 9 -р сарын 26
223
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул голын урд эргийг амралтын талбай болгон тохижууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас Туул голын урд эргийн 1.6 км газрыг амралтын талбай болгон тохижуулсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа.
2020 -оны 9 -р сарын 26
389
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын автозамын хучилтын ажил  эхэллээ
Налайхын автозамыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус автозамын арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар өнөөдөр автозамын барилгын явцыг шалгаж ажиллалаа.
2020 -оны 9 -р сарын 25
123
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатар фестиваль оркестр 2020" сонгодог урлагийн тоглолт болно
"Festival Orchestra" /баярын найрал хөгжим/ Дэлхийн олон улс орнуудад бий болсон байдаг бөгөөд олон орноос цугларсан шилдэг хөгжимчдөөс бүрэлдэн, хоорондоо туршлага солилцох сонгодог хөгжмийн хөгжлийг хил хязгааргүй тэлэх, бүх нийтэд сонгодог урлагийн боловсрол олгох зэрэг зорилгын дор жил бүр тогтмол зохион байгуулдаг.
2020 -оны 9 -р сарын 25
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнгөрсөн долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 9 -р сарын 25
60
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөв хүмүүс танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө
Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит сэдэвт сургалт үргэлжилж байна. Сургалтад Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.
2020 -оны 9 -р сарын 25
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар бүрэн тохижуулсан байна.
2020 -оны 9 -р сарын 25
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид болон эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцов.
2020 -оны 9 -р сарын 25
610
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн залуучуудын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “ИДЭВХЭЖСЭН 2030” төслийн хүрээнд залуучуудын хөгжил, нийгмийн асуудал, ажил эрхлэлт, энтрепрайзинг ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх замаар тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ-ИДЭВХЭЖСЭН 2030-ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
2020 -оны 9 -р сарын 24
402
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Богд хааны ордон музейн дэргэдэх түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаачид, музейн ажилчид, иргэд олон нийт оролцов.
2020 -оны 9 -р сарын 24
118
ДЭЛГЭРЭНГҮЙ
ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа ДЦС-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ.
2020 -оны 9 -р сарын 24
194
ДЭЛГЭРЭНГҮЙ