Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар дулааны улирал ирж барилгын ажлууд эхлэх гэж байгаатай холбогдуулан Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад НЦГ, НМХГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын зөвөлгөө мэдээллийн төвийн удирдлагууд болон барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцсон юм.Уулзалтын эхэнд НЦГ, НМХГ-аас өнгөрсөн жил болон энэ оны эхний 2 сарын байдлаар барилгын салбарт гарсан гэмт хэрэг, осол аваарын дүн мэдээг танилцууллаа.