Гэр хорооллыг дахин төлөвлөж, тохилог орон сууцны хороолол болгох ажил ид өрнөж байна. Нийслэлээс гэр хорооллыг орон сууцжуулах ажилд тодорхой шалгуураар аж ахуйн нэгжүүдийг тодруулж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 11-р хорооны 8-15-р гудамжны 242 өрхийн өмчлөлд байгаа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхийг “Зос Трейд” компани авчээ