Баянгол дүүргийн өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
Шороон гахай жилийн босгон дээр нийслэлийн удирдлагууд өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянгол дүүргийн өндөр настан Ж.Нямдарь-д хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
2019 -оны 2 -р сарын 4
536
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ. Учран золгож байгаа XVII жарны “Урвуулагч хэмээх шороон гахай” жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
2019 -оны 2 -р сарын 4
158
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүдийнхээ буян заяаг даатган мандал өргөлөө
Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол түмэн битүүний өдөр хэмээн нэрлэж эл өдрийг эртнээс уламжлан ирсэн тусгай зан үйлээр үддэг заншилтай билээ. Битүүний өглөөнөөс шинийн нэгний өглөөний нар мандах хүртэл сүм хийдэд ном хурж, Ванданлхам буюу Лхам бурханыг тахиж, монгол айл бүхэн гэрийнхээ хойморт бурхан залж, идээ будаа өргөдөг ёстой.
2019 -оны 2 -р сарын 4
279
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн дээд одон медаль гардуулав
Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагналаа.
2019 -оны 2 -р сарын 3
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭЭ ДААТГАН ГҮСҮНТҮГИЙН МАНДАЛ ӨРГӨЛӨӨ
Нийслэлийн удирдлагууд жил бүрийн сар шинийн баяраар нийслэлийн иргэдийнхээ ирэх жилийн заяа буян, хийморь лундааг даатган ном айлдуулж, мандал өргүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлал, ёсын дагуу өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон хотын удирдлагууд Гандантэгчэнлин хийдэд Гүсэн түгийн мандал өргөж, ирэх цагийн сайн сайхан бүхнийг нийслэлийн иргэддээ ерөөн, ирж буй урвуулагч хэмээх шороон гахай жилдээ хийх аливаа үйл хэрэг, ажил үйлсийг нь даатган ном хурууллаа.
2019 -оны 2 -р сарын 3
223
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс “УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” тодорлоо
Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан аж ахуйн нэгж, иргэнийг Засгийн газраас “Улсын аварга фермер”-ээр шалгууран шагнаж урамшуулдаг. Энэ жил 21 аймаг, нийслэлээс ХХААХҮЯ-нд ирүүлсэн материалыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Л.Мясардорж, Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн малчин Т.Алтангэрэл, нийслэлийн Хан-Уул дүүргийн 13-р хорооны “Угтуул-Алтай” ХХК нь “Улсын аварга фермер”-ээр шалгарсан байна.
2019 -оны 2 -р сарын 2
204
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газраа чөлөөлсөн 47 айл, өрх шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, БХИС орчмын А хэсэгчилсэн талбайд “Баганат өргөө” компаний барьсан 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, газраа чөлөөлсөн иргэд өнөөдөр шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
2019 -оны 2 -р сарын 1
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нутгийн захиргааны байгууллагуудын ажлыг үнэллээ
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамж гарч харьяа байгууллагуудын ажлыг шалгаж үнэлэлт дүгнэлт өгсөн. Тус ажлыг нэгдүгээр сарын 7-ноос 21-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн хэмжээний 90 байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт өгсөн байна.
2019 -оны 2 -р сарын 1
157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.
2019 -оны 2 -р сарын 1
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН АМЖИРГААГ ДЭМЖИХ” төслийг Сүхбаатар дүүрэгт эхлүүллээ
Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас 2019 онд Сүхбаатар дүүрэгт хэрэгжихээр болсон гурван тусгай төслийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Лоринет сангийн Монгол дахь төлөөлөгч Б.Тамир, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эверт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал Г.Энхзул, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр, тус дүүргийн ХХҮХ-ийн дарга М.Отгонтуяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2019 -оны 1 -р сарын 31
130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богд Жавзандамба хутагтын мэндэлсний ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг гардуулав
Монгол Улсын Хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн түүхт ой энэ онд тохиож буй юм. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Зарлигийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо.
2019 -оны 1 -р сарын 31
88
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүд тодорлоо
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нийслэлийн Хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг өнөөдөр шалгаруулж шагналыг гардуулан өглөө. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.
2019 -оны 1 -р сарын 31
150
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн албан хаагчдад нийслэл хариуцлага тооцлоо
Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Хөрөнгө оруулалт, зураг төсөл хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын хөрөнгө орлогын мэдүүлгэд зөрчил илэрснийг албан бичигээр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийнг үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд хүргүүлсэн юм. Уг албан бичгийн дагуу нийслэлийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, хөрөнгө орлогоо зөрчилтэй мэдүүлсэн дээрх албан хаагчдыг ажлаас чөлөөллөө.
2019 -оны 1 -р сарын 30
200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын төв номын сангийн салбар Сонгинохайрхан дүүрэгт нээлтээ хийлээ
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сангийн засвар шинэчлэлтийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Төв номын сангийн захирал Д.Индра болон холбогдох албаны хүмүүс оролцов.
2019 -оны 1 -р сарын 29
251
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэргэжлийн боловсон хүчний хөгжлийг дэмжих зорилготой “УР ЧАДВАРЫГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн нээлт боллоо
Хөгжиж буй орнуудын боловсон хүчний хөгжлийг дэмжих, сургалтын бэлтгэгч багш нарыг бэлтгэх “Ур чадварыг бэхжүүлэх” төслийн олон улс дахь анхдугаар нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Төслийн нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Штефан Дуппел, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга Х.Батхүлэг, Азийн хөгжлийн банзны Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арнауд Хэкманн болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
2019 -оны 1 -р сарын 29
164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрыг олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар нийслэл хотод хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж газраа чөлөөлсөн иргэдэд олгох нөхөн олговрын талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Уг асуудал нь 2018 оны бүтээн байгуулалтад газраа чөлөөлсөн иргэдийн нөхөн олговрын асуудал боловч НИТХ-ын хурал хойшилсон учраас ийнхүү өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн юм.
2019 -оны 1 -р сарын 28
187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар танилцууллаа
НИТХ-ын ээлжит XXI хуралдаан боллоо. Хуралдаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлого, хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан танилцууллаа.
2019 -оны 1 -р сарын 28
597
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Билгийн тооллын XVII жарны шороон гахай жилийн сар шинийн баярыг угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцов.
2019 -оны 1 -р сарын 25
193
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд “Иргэний хяналтын төв”-тэй боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар хамтран төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг нээж, өнөөдөр үйл ажиллагааг нь эхлүүллээ.
2019 -оны 1 -р сарын 25
448
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж. Батбаясгалан: 2019 он төрийн албан хаагчдын хувьд “Өндөр хариуцлагатай-Өндөр жил” байх болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн зохион байгууллаа. Улаанбаатар хотын 9 дүүрэг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон харьяа 33 агентлагт нийтдээ 3 мянга гаруй төрийн албан хаагч тангараг өргөн, албаа хашиж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагчдын онцлог нь иргэний бүртгэлээс өгсүүлээд хот тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалт, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, цагдаа, онцгой, эрүүл мэнд гээд алхам тутамдаа хүний амьдралтай холбоотой санал гомдол шийдвэрлэх, дээд шатны шийдвэр гаргах зэрэг нийгмийн харилцаанд байнга ордгоор онцлог юм.
2019 -оны 1 -р сарын 25
483
ДЭЛГЭРЭНГҮЙ