Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7202 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 157 нэгж буюу 7.8 хувиар буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн бие бүрэлдэхүүн зургаадугаар сарын 23-ны 09:00 цагаас 28-ны 09:00 цаг хүртэл Өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд албаны бэлэн байдлыг хангаж ажилласан” гэж танилцуулав.
2017 -оны 7 -р сарын 3
926
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэндийн Зэнээ агсаны дурсамж уулзалт боллоо
УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр М.Зэнээ агсаны хань, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, хамт ажиллаж байсан журмын нөхөд нь дурсамж уулзалт зохион байгууллаа. Дурсамж уулзалтанд УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн асан Ж.Бямбадорж зэрэг М.Зэнээ агсантай мөр зэрэгцэн ажиллаж явсан нөхөд нь, мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын Захирагч С.Батболд, Төв аймгийн нутгийн зөвлөлийн удирдлага, Бүрэн сумын удирдлагууд, гэр бүлийнхэн нь оролцож, дурсамж яриа өрнүүлэв.
2017 -оны 6 -р сарын 30
1747
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжиж байгаа илэрхийлэхийн зэрэгцээ тодорхой санал хэлж, зарим зүйл заалтыг тодруулж асууж байлаа.
2017 -оны 6 -р сарын 30
2263
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа
УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Мэндийн Зэнээ агсаны мэндэлсний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Тэрбээр 1947 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Өнжүүл сум, одоогийн Бүрэн сумын нутаг “Оорцог” хэмээх газар малчин ард Мэндийн 4 дэх хүү болон мэндэлжээ. М.Зэнээ агсаны 70 насны ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачилгаар амьдарч байсан байранд нь байх хүндэтгэлийн самбарыг шинэчлэн байрлууллаа. БГД-ийн нутаг дэвсгэр, 6 дугаар бичил хороололд байрлах уг байранд М.Зэнээ агсан хань, үр хүүхдүүдийн хамтаар 1994-2002 он хүртэл амьдарч байжээ.
2017 -оны 6 -р сарын 30
1869
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдсэн хуралдaанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд нийслэлийн эрх зүйн байдлыг онцгойлон авч үзэх цаг нь болсныг хэлцгээж, хуулийн төслөөр өөрсдийн саналыг хэлж байсан. Томоохон дүүргүүдийг дагуул хот болгон хөгжүүлэх, статусыг өөрчлөх, нийслэл, дүүргийн дүрэм журам, төсөв санхүүг илүү тодорхой болгоё гэх зэргээр тодорхой саналууд хэлж байсан юм.
2017 -оны 6 -р сарын 30
1664
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Новартис” сангийнхныг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Швейцарь улсын “Новартис” сангийн захирал Анн Аертсыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, “Новартис”сангийн ТУЗ-ийн гишүүн Jürgen Brokatzky-Geiger, Новартис сангийн
2017 -оны 6 -р сарын 29
1668
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах талбайг иж бүрэн тохижууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 м2 чулуун зам хийж, авто замыг өргөтгөн тусгай зориулалтын 6, энгийн 60 автомашины зогсоол бий болгожээ.
2017 -оны 6 -р сарын 29
1790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбайн өмнөх 200 автомашины зогсоол нээгдлээ
Улаанбаатар хотод тулгамдсан олон асуудлын нэг нь замын түгжрэл. Нийслэлд авто зогсоолын хүрэлцээ муу байдаг нь замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хамгийн зөв гарц нь зогсоолын тоог нэмэгдүүлэх гэж хотын удирдлагууд үзэж байгаа юм. Энэ хүрээнд Сүхбаатарын талбайн өмнө стандартын шаардлага хангасан, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг, сандал, явган замтай иж бүрэн 200 автомашины зогсоол байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн иргэдийнхээ ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хотын төвийн хэсгийн замын түгжрэлийг бууруулах, өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү зогсоолыг байгуулсаныг Улаанбатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.
2017 -оны 6 -р сарын 29
2727
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн тэргүүнээ сонгох сонгуульд идэвхтэй оролцохыг хотын дарга уриаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хан-Уул дүүргийн 1918 дугаар хэсэг дэх санал авах байранд очиж, саналаа өглөө. 1918 дугаар хэсэгт нийт 2837 иргэн санал өгнө. Өдрийн 12 цагийн байдлаар 489 сонгогч саналаа өгч, ирц 18.5 хувьтай байгааг тус хэсгийн ахлах зохион байгуулагч Б.Төмөрбаатар хэллээ.
2017 -оны 6 -р сарын 26
3201
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын дарга Ц.Сандуй саналаа өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өнөөдөр болж байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн байранд байрлах сонгуулийн хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь төрийн тэргүүнээ сонгох гэж байна. Аливаа сонгуулийг ил тод, шударга болоосой гэж иргэд маань хүсч байгаа. Миний зүгээс иргэд, сонгогчиддоо хандаж иргэний үүргээ биелүүлж, эрхээ эдлэн сонгуулиа идэвхтэй өгөхийг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг бол эв нэгдлийн билэгдэл байдаг” хэмээлээ.
2017 -оны 6 -р сарын 26
2010
ДЭЛГЭРЭНГҮЙ
Санал өгснийг баталгаажуулж хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 07.00-22.00 цагийн хооронд явагдана. Сонгуулийн бэлтгэл ажлын талаар өнөөдөр Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 403 хэсгийн санал авах байр ажиллана. Үүнээс 157 нь төрийн өмчийн сургуульд, 55 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор байранд, 28 нь хувийн хэвшлийн байгууллагын байрыг түрээсэлж, үлдсэн 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлажээ.
2017 -оны 6 -р сарын 25
3218
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Сонгинохайрхан дүүрэгт өчигдөр ажиллалаа. Тус дүүрэгт ид бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Харин тус замыг хатуу хучилттай болгохын тулд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн
2017 -оны 6 -р сарын 24
2560
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар төмөр замын 67 жил шийдэгдээгүй газрын асуудлыг шийдвэрлэлээ
Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хоорондын 1949 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Манай улсын Засгийн газар Улаанбаатар төмөр замын обьектуудын газрыг баталгаажуулах үүрэг хүлээсэн байдаг. Өнөөдрийг хүртэл 67 жилийн турш УБТЗ-ын удирдах газраас авахуулаад бусад обьектын газар баталгаажаагүй, эзэмших гэрчилгээгүй байсан аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ сарын 21-ний өдөр захирамж гаргаж Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын зурвас газрын хэмжээ, хил заагийг тогтоох, харьяа байгууллагуудын газрыг гэрчилгээжүүлэхээр болсон байна.
2017 -оны 6 -р сарын 23
2463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв нээгдлээ
Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага, КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн билээ. Тус төв байгуулагдан үйл ажиллагаа эхлүүлснээс хойш 4 мянга гаруй бизнес эрхлэгч эмэгтэй олон талын зөвлөгөө, сургалтанд хамрагдсан байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төвийн үйл ажиллагаанд хамрагдаж, тогтмол зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авснаар бизнест нь мэдэгдэхүйц эерэг үр дүн гарах болжээ. Тиймээс тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төвийн дэргэд “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инкубатор төв”-ийг өнөөдөр нээлээ.
2017 -оны 6 -р сарын 23
2661
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна
“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг энэ дэнжийг тохижуулах, үндэсний болон орчин үеийн өнгө төрх шингэсэн цогцолбор болгон хөгжүүлэх төслийг олон жил ярьж, бичиж, эрдэмтэн судлаачид, архитекторчид зураг төсөл хийж байсан юм. Иргэдийн дэмжлэг, зөв төлөвлөлт, бодлого үгүйлэгдсэний уршгаар өнөөдрийг хүртэл Гандангийн дэнжийн өрх айлууд хөрсний бохирдол ихтэй, төвлөрсөн халуун дулаанд холбогдоогүй, хотын төвийн хөдөө тосгон болсон байсан билээ. Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар “Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалтын ажил өнөөдрөөс эхэлж байна.
2017 -оны 6 -р сарын 23
2217
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, спорт, үзвэр үйлчилгээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх,
2017 -оны 6 -р сарын 23
1695
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив.
2017 -оны 6 -р сарын 22
2059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо бага сургууль, цэцэрлэгтэй болно
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр баригдах бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ–ын төлөөлөгч Н.Баярмөнх, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нар оролцов. Шав тавьсан уг газарт өмнө нь 1965 онд байгуулагдсан 146 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байжээ.
2017 -оны 6 -р сарын 22
1374
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа.
2017 -оны 6 -р сарын 22
1516
ДЭЛГЭРЭНГҮЙ
Засаг даргын зөвлөл хуралдав
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын
2017 -оны 6 -р сарын 22
1355
ДЭЛГЭРЭНГҮЙ