"Унадаг дугуйн өдөр"
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдөр 3 сарын 27-ны лхагва гаригт “Унадаг дугуйн өдөр”-өөр үргэлжиллээ.  Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн давуу тал, дугуйн хэрэглээ болон дугуйн спортын талаар нийгэмд хандсан мэдээлэл түгээж, унадаг дугуйн дэлгүүр, клубүүд өөрийн байран дээр үйл ажиллагаагаа сурталчилсан байна
2013 -оны 3 -р сарын 27
1699
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам “-ыг  баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба   03 дугаар сарын 01-нээс эхлэн нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан реклам, сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг  дүүргүүдийн  Дэд бүтэц,  тохижилтын хэлтэст үүрэг болгосон
2013 -оны 3 -р сарын 26
1403
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гарцаар гарах өдөр
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 26-нд “Гарцаар гарах өдөр”-өөр үргэлжиллээ. Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурынхан хотын төв хэсгийн гудамж, замын хөдөлгөөнд оролцогчид, зам хөндлөн гарч байгаа  иргэдэд тусалж, гарцаар гарахыг уриалсан байна
2013 -оны 3 -р сарын 26
1295
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зам тээврийн ослоос сэргийлэх, хөдөлгөөний соёлын өдөр” боллоо
Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 24-31-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ жилийн Автомашингүй өдөр нь “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байна
2013 -оны 3 -р сарын 25
1551
ДЭЛГЭРЭНГҮЙ
Реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажил 4-р сарын 25 хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 03 сарын 25-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-ын удирдлагууд мэдээлэл хийлээ.  НЦГ-ын мэдээллээр  2013 оны 03 дугаар сарын 08-21-ний өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 497 мэдээлэл хүлээн авч, 706 гэмт хэрэг бүртгэгдсэн байна
2013 -оны 3 -р сарын 25
1563
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүй өдөр”-ийг угтаж, зорчих хөдөлгөөний 7 хоног зарлаж байна
2013 оны 3-р сарын 31-ний өдөр  уламжлалт  “Автомашингүй өдөр”-ийг  дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад “Автомашингүй өдөр”-ийг угтаж “3орчих хөдөлгөөний 7 хоног” өдөрлөгийг “Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” гэсэн уриатайгаар 2013-оны 3-р сарын 24-өөс 29-ны өдөр хүртэл явуулахаар болсноороо онцлог юм
2013 -оны 3 -р сарын 22
2324
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүй өдөр”-өөр 17 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хязгаарлана
Энэ сарын 31-ний өдөр буюу уламжлалт “Автомашингүй” өдрөөр “Баруун 4 зам”-аас “Зүүн 4 зам”-ын уулзвар, Бага тойруугийн Хувьсгалчдын өргөн чөлөө-Залуучуудын өргөн чөлөө, Сөүлийн гудамжны автозамын хөдөлгөөнийг 10:00-17:00 цагт хязгаарлана
2013 -оны 3 -р сарын 22
1509
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн газар өмчлөх хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой боллоо
Улаанбаатар хотын хэмжээнд Монголын Мянганы сорилтын сангаас / ММСС/ “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил” -ыг  өнгөрсөн оны 10-р сараас эхлэн  хэрэгжүүлсэн бөгөөд одоогоор  нийт 46,600 гаруй хашааны газрын хээрийн нарийвчилсан судлагааг хийн, иргэдийн газрын эрхийг баталгаажуулах шаардлагатай байгаа юм. Энэ ажлыг ММСС-ийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн сонгогдсон хэсгүүдэд богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлын санамж бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Монголын Мянганы сорилтын санг төлөөлж Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбаатар нар үзэглэсэн юм.
2013 -оны 3 -р сарын 22
1995
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд хэрэгжүүлэх “Орон нутгийн өмчийн концесс”-ын зүйлийн жагсаалт
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 6/26 дугаар тогтоолоор батлагдсан нийслэлд хэрэгжүүлэх “Орон нутгийн өмчийн концесс”-ын зүйлийн жагсаалтыг хүргэж байна. Энэ жагсаалтад тусгагдсан төслүүдийг Нийслэлийн эдийн засгийн хөгжлийн газраас эхлэн хэрэгжүүлж байгаа юм
2013 -оны 3 -р сарын 22
2333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд зарцуулах хөрөнгийн төлөвлөгөө гаргасан компанид барилгын зөвшөөрөл олгоно
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар  дулааны улирал ирж барилгын ажлууд эхлэх гэж байгаатай холбогдуулан Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад НЦГ, НМХГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилгын зөвөлгөө мэдээллийн төвийн удирдлагууд  болон барилгын захиалагч, гүйцэтгэгч компаниудын төлөөллүүд оролцсон юм.Уулзалтын эхэнд НЦГ, НМХГ-аас өнгөрсөн жил болон энэ оны эхний 2 сарын байдлаар барилгын салбарт гарсан гэмт хэрэг, осол аваарын дүн мэдээг танилцууллаа.
2013 -оны 3 -р сарын 21
1956
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдын сонирхол татсан арга хэмжээг Соёл урлагийн газартай хамтран хэрэгжүүлнэ
Улаанбаатар хотын түүх соёлын өвийг хамгаалах, сэргээх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож эдийн засгийн  эргэлтэнд оруулах, дотоод гадаадын жуулчдыг Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй соёл урлагийн арга хэмжээний талаарх мэдээллээр хангах, гадаад дотоодын жуулчдын сонирхол татсан арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах зорилгоор санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа
2013 -оны 3 -р сарын 21
1413
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ангийн драм” нэвтрүүлгийг дэмжин ажиллана
Хүүхэд багачуудын урлаг, уран сайхны болон гоо зүйн мэдрэмжийг нь дээшлүүлэх, сэтгэн бодох чадвар, өөрийгөө бусдад таниулах боломжийг олгодог “Ангийн драм” нэвтрүүлгийн энэ жилийн шалгаруулалт эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг энэхүү нэвтрүүлгийг Нийслэлийн Соёл урлагийн газрын зүгээс бодлогын хувьд дэмжиж хамтран ажиллахаар болов
2013 -оны 3 -р сарын 21
1246
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын зөвшөөрөл нь цуцлагдсан иргэн, аж ахуй нэгжийн 105 газрын дэлгэрэнгүй мэдээлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  03 сарын 15-ны өдөр хууль бусаар олгосон 105 газрын зөвшөөрлийг цуцлах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу  хууль бусаар олгосон газрууд нийслэлийн өмч болж байгаа бөгөөд дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн байсан юм. Эдгээр 105 газрын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэж байна.
2013 -оны 3 -р сарын 21
81059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны автомашинд олгодог түр зөвшөөрлийн журмыг шинэчлэн баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг хэлэлцэн баталлаа. 
2013 -оны 3 -р сарын 21
1539
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жайка ОУ-ын байгууллагатай цаашид хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч Н.Батаа Японы Жайка олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Исогай Тошинорийг хүлээн авч уулзлаа.  Исогай Тошинори нь 2009 оноос хойш Жайка ОУ-ын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа нийслэл хотод хэд хэдэн  төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Тухайлбал Улаанбаатар хотын нийтийн тээвэрт метро явуулах боломжийг судлах, хэд хэдэн хэсэгт гүүрэн гарц барих, хотын дахин төлөвлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд туслалцаа үзүүлэх, шинэ нисэх буудал барих ажлыг эхлүүлэх зэрэг хот байгуулалтын чиглэлээр  илүүтэйгээр хамтран ажилласан
2013 -оны 3 -р сарын 21
1418
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн албан хаагчид малчдад 132 сая төгрөгийн хандив өглөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн гаргасан өвөлжилтийн байдал хүндэрсэн малчдад туслах уриалгыг нийслэлийн удирдлагууд болон Нутгийн Захиргааны байгууллагын ажилтнууд дэмжин нийслэлийн  Нутгийн захиргааны байгууллага, харъяа агентлагийн бүх албан хаагчид нэг өдрийн цалингаа буюу 132 сая төгрөгийг хандивласан юм. 
2013 -оны 3 -р сарын 21
1476
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын зөвшөөрөл нь цуцлагдсан иргэн, аж ахуй нэгжийн 105 газрын дэлгэрэнгүй мэдээлэл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  03 сарын 15-ны өдөр хууль бусаар олгосон 105 газрын зөвшөөрлийг цуцлах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу  хууль бусаар олгосон газрууд нийслэлийн өмч болж байгаа бөгөөд дийлэнх нь нийтийн эзэмшлийн талбайг хувийн эзэмшилд шилжүүлсэн байсан юм. Эдгээр 105 газрын байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг  хүргэж байна.
2013 -оны 3 -р сарын 20
1837
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнууд “Төрийн албаны стандарт” сэдэвт сургалтад хамрагдлаа
Нийслэлийн Засаг дарга 03 сарын 11-ний өдөр болсон нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, дүүрэг, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдах ажилтнуудын бичиг хэргийн хөтлөлтийг  сайжруулж, стандартыг чанд мөрдүүлэхийг үүрэг болгосон.
2013 -оны 3 -р сарын 20
2346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томоохон захуудад гардаг гэмт хэргийг бууруулахад хамтран ажиллахаар боллоо
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Энэ удаагийн хурлаар Худалдааны төвүүд болон төвлөрсөн захуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах талаар НЦГ, НМХГ болон томоохон худалдааны төв, захуудын удирдлагуудтай санал солилцлоо.
2013 -оны 3 -р сарын 20
1611
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 32 компани 52 санал ирүүлжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсан
2013 -оны 3 -р сарын 19
3575
ДЭЛГЭРЭНГҮЙ