Баянмонгол хорооллын нүхэн гарц ашиглалтад орлоо
Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины нүхэн гарцыг “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байна
2013 -оны 9 -р сарын 17
1366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Биокомбинат чиглэлийн замын хучилт эхэллээ
Нисэхийн товчоо - Биокомбинат - Шувуун фабрик чиглэлийн 22.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Нисэхийн товчооноос баруун тийш 1 км замын суурь хучилтыг. "Тотал Инж" ХХК хийж гүйцэтгэж байна. Зам барилгын ажлын явц 50 хувьтай байгаа бөгөөд суурь хучилтын ажил цаашид үргэлжилнэ
2013 -оны 9 -р сарын 17
1281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүрэн шаталттай зуухыг хэрхэн хэрэглэх талаар айл бүрт нь зөвлөгөө өгнө
Нийслэлийн ЗДТГ-ын төслийн нэгж Улаанбаатар-Цэвэр агаар төсөл, Монгол Улсын Засгийн газрын Тусгай сан Цэвэр агаарын сантай хамтарч 45 000 бүрэн шаталттай зуухыг төвийн 6 дүүргийн айл өрхөд хөнгөлөлттэй үнээр борлуулах ажил 09 сарын 15-наас эхэллээ. Зуухны утаа ялгаруулалт, үр ашгийг турших лабораторийн туршилтаар орсон 15 төрлийн зуухнаас бүрэн шаталттай 4 зуух (Сэлэнгэ констракшн ХХК-ны “Өлзий” зуух, Роял Өүшн ХХК-ны “Том дөл” зуух, Элмеко ХХК-ны “Талст” зуух, Их тэнгэрийн хүч ХХК-ны “BEKAS-107”зуух) шалгараад байгаа юм
2013 -оны 9 -р сарын 17
21216
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сант сургууль сурагчдын автобусаар үйлчилж эхэллээ
Нийслэлийн Засаг даргын 2012 оны 08 сарын 24-ний өдрийн А/532 тоот захирамжаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор  Ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдын автобусаар сурагчдаа тээвэрлэж байгаа. Энэ хичээлийн жилд нийт 32 сургууль сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаад байгаа юм. Өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн нийслэлийн Боловсролын газраас удаа дараа шаардлага тавьсны дагуу “Сант” сургууль  сурагчдын автобусаар үйлчилж эхэлжээ
2013 -оны 9 -р сарын 17
1154
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 16-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 170 , хурд хэтрүүлсэн 233 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 9 -р сарын 17
48232
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зайсан толгойн хойд уулзварыг хаалаа
Зайсан толгойн хойд уулзвараас зүүн тийш Америк сургууль руу эргэх гарц хүртэлх хэсгийн авто замыг  9 сарын 17-ны 22:00 цагаас эхлэн 21-ний өглөөний 09:00 цаг хүртэл хаахаар боллоо. Зам засварын ажлыг “Эсто” ХХК гүйцэтгэх юм
2013 -оны 9 -р сарын 17
1394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах асуудлыг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай
2013 -оны 9 -р сарын 16
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал сөнөөгчдийн ур чадварыг дээшлүүлэхэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа,  Япон Улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато Томацү болон бусад албан төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
2013 -оны 9 -р сарын 16
863
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын трасст орсон 12 иргэний үл хөдлөх хөрөнгийг нөхөн олговортойгоор чөлөөлнө
Улс болон нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж, өргөтгөн шинэчилж байгаа замын ажлын трасст орсон иргэдийн газрыг нөхөн олговтойгоор чөлөөлөх тухай Нийслэлийн Засаг дарга А/ 858 дугаар захирамж гарлаа.  Захирамжинд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Хүчит шонхор” захын уулзвараас Хувьсгалчдын гудамж хүртлэх 1,7 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн  3, 26  дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдэж буй Буяны замын 5 км авто зам, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт өргөтгөл, шинэчлэл хийж буй Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 3, 4 км автозамын трасст орсон нийт 12 иргэний өмчлөл, эзэмшлийн газар дээр  байгаа үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын төсвийг баталлаа. 
2013 -оны 9 -р сарын 16
13613
ДЭЛГЭРЭНГҮЙ
Техникийн захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар төлөвлөж байна
Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаалах аж ахуйн нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн нь импортоор орж ирж байгаа авто машины эрэлттэй холбоотой бөгөөд улсын хэмжээнд жилд дунджаар 45 000 авто машин шинээр нэмэгддэг гэсэн судалгаа байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд  авто машин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян  хурах, Сутай буянт ХХК гэсэн 9 зах  ажиллаж байна.
2013 -оны 9 -р сарын 16
1521
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 9-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өсчээ
2013 -оны 9 -р сарын 13
981
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо энэ сарын 25 хүртэл ажиллана
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна.
2013 -оны 9 -р сарын 13
1334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн шугам сүлжээг засварлахын тулд зарим замыг хаана
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралын А/99 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хурлаас 2013 оны 9 сарын 11-нээс 15-ны хооронд авто замын хөдөлгөөнийг хааж, инженерийн шугам сүлжээний засварын ажил хийх жагсаалт гарлаа гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
2013 -оны 9 -р сарын 13
1018
ДЭЛГЭРЭНГҮЙ
П.Баатартуул: Хэрэглэгчдийг халаалт болон хэрэглээний халуун усаар найдвартай хангана
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил,  тэр дундаа орон сууц нийтийн аж ахуйн салбарт өвөлжилтийн бэлтгэл ажил ямар шатандаа явагдаж байгаа талаар ОСНААУГ-ын Инженерийн бодлогийн хэлтсийн дарга П.БААТАРТУУЛААС тодрууллаа.
2013 -оны 9 -р сарын 13
1110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд аюул учруулж болзошгүй гэрэлтүүлгийн цамхагийг буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай” А/857 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороолол, Спорт цогцолборын баригдаж дуусаагүй барилгын гаднах гэрэлтүүлгийн 4  цамхагийг 2013 оны 9 дүгээр сарын 2 дахь 7 хоногт багтаан мэргэжлийн байгууллагаар буулгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,N
2013 -оны 9 -р сарын 12
1030
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн үйлчилгээг нэг бодлогоор 24 цагийн турш зохицуулна
НИТХ-н 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг Даргын А/846 дугаар захирамжаар Нийслэлийн Хот тохижилтын газар НӨҮГ,  “Улаанбаатар Зам Засвар Арчлалт” НӨҮГ, Усны Барилга байгууламж НӨҮГазруудыг  татан буулгаж, 2013 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийг байгууллаа.
2013 -оны 9 -р сарын 12
1202
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио цахилгааны хязгаарлалтад орохгүй
“Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах” ажлын хэсгийн ээлжит хуралдаанаар ямар нэгэн шалтгаанаар “Эрчим хүчний түр  хязгаарлалт” хийх үед нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, гэрлэн дохио удаан хугацаагаар ажиллахгүй байгаа талаар хэлэлцлээ.
2013 -оны 9 -р сарын 12
1158
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөрчилтэй зарим барилгын ажлыг зогсоож, нураах захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотод баригдаж буй зөрчилтэй, зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцэлж, хуулийн дагуу шийдвэрлэхээр захирамж гаргаж холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч байгаа. 09 сарын 10-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” А/853 тоот захирамж гаргасан бөгөөд тус захирамжийн 6, 7 дахь заалтаар зарим зөрчилтэй барилгын ажлыг зогсоож, хуулиас дээгүүр эрх мэдэл гарган ямар ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй, барилгын норм хангаагүй зарим барилгыг нураахаар боллоо.
2013 -оны 9 -р сарын 12
1929
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Алтанцэцэг: Төрийн албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 24-нд болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдсан. Энэ талаар нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Д.АЛТАНЦЭЦЭГЭЭС тодрууллаа.
2013 -оны 9 -р сарын 12
1827
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн иргэдийн 54% нь төлбөрөө төлжээ

2013 оны 9-р сарын 11-ны 15:00 цагт 1663иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4977 бол хурд хэтрүүлсэн 11656 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ.

Эдгээр дүрэм зөрчсөн иргэд 84,660,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна.

2013 -оны 9 -р сарын 12
857
ДЭЛГЭРЭНГҮЙ