Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар  хотын захиргааны цогцолборыг хотын шинэ төвд нүүлгэн шилжүүлэх байршлын тухай,  нийслэлд баригдах 80 бага сургуулийн байршлын тухай, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 15
1558
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд, төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын ажил гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах урилгыг 2013 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн  хэвлэлүүдээр нийт аж ахуй нэгжүүдэд нээлттэй илгээсэн. Урилга хүргүүлснээс хойш,  өнөөдрийн байдлаар 29 компани, аж ахуйн нэгжээс нийт 41 багцын урилгыг Төслийн удирдах хороо хүлээн аваад байна. 
2013 -оны 3 -р сарын 15
1354
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрын нөөцийг тогтооно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх боломжтой газрын байршлын тухай, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний мэдээллийг хот  байгуулалтын нэгдсэн санд оруулах тухай, он дамжин хэрэгжиж байгаа болон 2013 онд шинээр хийгдэх авто замуудын зурваст орсон газрыг чөлөөлөх ажлын явцын тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
2013 -оны 3 -р сарын 15
1168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот байгуулалтын мэдээллийн санд инженерийн шугам сүлжээг нарийвчлан бүртгэнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэж  байгаа тухай мэдээлллээр үргэлжиллээ. 2013 оны 2 дугаар сарын 28-нд хуралдсан Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан инженерийн шугам сүлжээг хот байгуулалтын нэгдсэн санд бүртгэж, хот байгуулалтын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг шинэчлэх, баяжуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас  тодорхой ажлуудыг зохион байгуулж, өнөөдөр удирдлагын зөвлөлийн гишүүдэд хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
2013 -оны 3 -р сарын 15
1268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Лагийг исгэж хий гаргах үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжил хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ төв болон урьдчилан цэвэрлэх байгууламжтай танилцлаа. Төв цэвэрлэх байгууламж хоногт 165.000-170.000 куб метр ус хүлээн авч цэвэрлэгээ хийдэг. Дээрх цэвэрлэсэн уснаас хоногт 500-600м куб лаг гардаг. Үүнийг нийт 15 га талбай бүхий 44 картанд ээлжлэн ил аргаар хатаадаг.
2013 -оны 3 -р сарын 14
1344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын зочид буудлуудын үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Монголын Зочид буудлуудын холбоотой 2013-2016 онд хамтран ажиллах гэрээнд гарын үзэг зурлаа. Хоёр талын хамтын ажиллагааны зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудлуудыг бэхжүүлэх, олон улсын түвшинд хүрсэн үйлчилгээ үзүүлдэг болгох, жуулчдын сэтгэл ханамжид нийцсэн үйл ажиллагаа явуулахад чиглэгдэнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов
2013 -оны 3 -р сарын 14
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт байрлах 146 рекламны самбарыг буулгах ажил эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын 02 дугаар сарын 25-ны 3/32 тоот тогтоолоор  “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглосон  цагаан бүсийг тогтоон, энэ бүсэд харъяалагдах Их тойрог, Энхтайвны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх гудамж талбайд аливаа зар сурталчилгааны самбар  байрлуулахгүй зөвхөн мэдээллийн самбар бүхий байгууламжийг бий болгохоор тогтоосон.
2013 -оны 3 -р сарын 13
1593
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ онд хийх замын ажлын эхлэх, дуусах хуваарийг нээлттэй танилцуулж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын 03 дугаар сарын 11-ний шуурхай зөвлөлгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  удахгүй хийгдэж эхлэх зам засварын ажилтай холбогдуулан  иргэдийг  хаана, ямар ажил хэдий хэр  хугацаанд хийгдэж дуусах талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж, аль болох чирэгдэл багатайгаар ажлаа гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон.
2013 -оны 3 -р сарын 13
2330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны машиныг хотын зарим замд цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах журмыг буцаалаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2013 оны 3 дугаар сар 11-нд боллоо.  Хуралдаанаар нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах журмын төслийг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 12
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр  Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын дунд “Монгол цэргийн жавхаа” тэргүүний жагсаалч хамт олон шалгаруулах уралдааныг анх удаа зохион байгуулахаар боллоо.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн  баталсан “Цэргийн нийтлэг дүрэм”-ээр  жагсаалын бүх үйлдэл, хөдөлгөөн, ёслож хүндэтгэх ажиллагаа зохицуулагдаж байдаг  бөгөөд энэхүү дүрмийг баримтлан Монгол цэргийн жавхаа уралдааныг дүгнэх юм байна.  Хоёр үе шаттайгаар явах энэхүү уралдааны эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 1-15-ны хооронд болох бол, эхний шатнаас шалгарсан 9 ангийг дараагийн шатанд оролцуулахаар уралдааны удирдамж гарчээ. Нийслэлийн хэмжээнд анх удаа цэргийн сүр хүчийг харуулсан уралдаан зохион байгуулах болсонтой холбогдуулж Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Дотоодын Цэргийн штабын харъяа анги, байгууллагын офицер, ахлагч нартай Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Батлан хамгаалах Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Баригадын генерал З.Болдбаатр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нарын зочид төлөөлөгчид Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм.
2013 -оны 3 -р сарын 12
30503
ДЭЛГЭРЭНГҮЙ
Рекламны самбаруудыг буулгаж эхэллээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх  журам"-ыг баталсан. Журмын дагуу нийслэлийн гадна зар сурталчилгааны байгууламжийг мэдээллийн болон зар сурталчилгааны байгууламж гэж ангилан самбаруудыг байршуулж хориглосон бүсийг тогтоосон юм
2013 -оны 3 -р сарын 12
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдад зориулсан үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл өөрийн хариуцсан агентлаг болох Нийслэлийн Аялал Жуулчлалын газрын ажил байдалтай танилцлаа. Энэ үеэр НАЖГ-ын дарга Э.Баттулга томилогдсоноосоо хойш хийсэн зарим ажлууд болоод тус салбарын өнөөгийн байдал, цаашид хийх ажлууд, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, удирдамж чиглэл авсан юм
2013 -оны 3 -р сарын 12
905
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатарын хөгжилд сурсан эрдэм, авъяасаа харамгүй зориулахаа тангараглав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам” –ыг баримтлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албанд анх орсон албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо
2013 -оны 3 -р сарын 12
1077
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын зарим өрхийн зуухыг усан халаалттай зуухаар солино
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болсон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр  Монгол Улсын Засгийн Газраас болон нийслэлээс хэд хэдэн  томоохон төсөл хөтөлбөрийг хийж хэрэгжүүлээд байгаа юм. Тухайлбал  гэр хорооллын агаарын чанарыг сайжруулах хязгааралтын бүсийг гэр хорооллын гурван хэсэгт тогтоож, хязгаарлалтын бүсэд багтах айл  өрхөд боловсруулсан түлш хэрэглэх, утаагүй зуухыг хөнгөлттэй үнээр хангах  зэрэг ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлээд байгаа билээ
2013 -оны 3 -р сарын 12
1047
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тохилог амины орон сууц” үзэсгэлэн 6 сар хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн иргэдэд  эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдал багатай, цэвэр, бохир усны шугамд холбогдсон хямд, тохилог амины орон сууцыг санал болгох зорилгоор “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан билээ
2013 -оны 3 -р сарын 12
1866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үүргээ цагт нь биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцно гэлээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөн 03 сарын 11-ний өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр нийслэлийн өнгөрсөн 21 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ, НМХГ-аас мэдээлэл хийлээ. Мэдээлэлд өнгөрсөн долоо хоногт Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиосонтой холбоотойгоор гэмт хэргийн гаралт болон осол аваарын тоо тодорхой хэмжээгээр нэмэгдсэнийг дурдлаа
2013 -оны 3 -р сарын 11
1228
ДЭЛГЭРЭНГҮЙ
2 хоногт дунджаар 120 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  /03.04-03.11/ нийт 540 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 150 өргөдөл, гомдлын  29-ийг нь,  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 27 өргөдөл, гомдлын  4-ийг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 159 өргөдөл, гомдлын 29-ийг нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 124 өргөдөл, гомдлын 37-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 80 өргөдөл, гомдлын 21-ийг нь тус тус шийдвэрлэжээ
2013 -оны 3 -р сарын 11
99463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдлагууд бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүллээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг тохиолдуулан ИТХ-ын хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа, Энхцэнгэл,   ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын нарийн бичгийн дарга Б.Энхболд, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нар  байгууллагынхаа эрчүүдийг төлөөлөн, нийт бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлж, баярын мэнд хүргэлээ
2013 -оны 3 -р сарын 7
1055
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийнхэн ОУ-ын боловсролын Америкийн Консулын байгууллагатай хамтран ажиллана
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад  хүрэлцэн ирсэн Олон улсын боловсролын Америкийн Консулын  байгууллагын Ерөнхийлөгч Дэн Дэвидсон болон албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2013 -оны 3 -р сарын 7
950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Махны үнэ өнгөрсөн долоо хоногоос буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 3-р сарын 1-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 23 нэрийн барааны үнэ тогтвортой, 4 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ.
2013 -оны 3 -р сарын 7
1136
ДЭЛГЭРЭНГҮЙ