Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжийн дагуу нийслэлийн 6 дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг 1 дүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ирүүлсэн мэдээгээр мах, цагаан идээний үзэсгэлэн худалдаа Сонгинохайрхан дүүрэгт “Түншлэл” төвийн 2 давхарт, Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбайд, Баянгол дүүрэгт “Асгат ХХК-ийн байранд, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төвд, Сүхбаатар дүүрэгт “Гурван гал”, худалдааны төвийн гадна талбайд асраар, Аса циркийн гадна талбайд, 11 дүгээр хороолол