Олон улсын хөдөлмөрийн байгууллагын сургалт үргэлжилнэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бичил бизнес эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллагыг  бие даан төсөл, төлөвлөгөө боловсруулах арга барил олгох, аж ахуйн ур чадварыг эзэмшүүлж, Нийслэлийн бичил бизнесийн хөгжлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахад  чиглэсэн сургалт, үзэсгэлэн худалдаа, төсөл хөтөлбөр, тоног төхөөрөмж, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг  нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих төвөөс тогтмол хүргэж байна
2013 -оны 10 -р сарын 14
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
10-р сарын 12, 13-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 362, хурд хэтрүүлсэн 298 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 10 -р сарын 14
898
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол наадам цогцолбор”ОНӨТҮГ-ын энэ онд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж,. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай,  Хөшөө босгох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа
2013 -оны 10 -р сарын 14
1063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Засгийн газрын 1996 оны 265-р тоот тогтоолоор Төрийн байгууллага “Мэдээллийн цаг” зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний хүрээнд албан хаагчдад жилд 2-оос доошгүй удаа сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулахыг заасан
2013 -оны 10 -р сарын 11
866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр эгнээнд зогссон 64 автомашиныг ачжээ
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг 2013 оны 9-р сарын 2-оос эхлүүсэн. 2013 оны 10-р сарын 10-ны байдлаар нийт 64 автомашин зөөж шилжүүлсэн байна
2013 -оны 10 -р сарын 11
860
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөрсний ус сорох насос станц барина
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10-р сарын 10-нд болж, хуралдаанаар Улаанбаатар хотын Хөрсний усны өнөөгийн байдал, үүсч болзошгүй эрсдлийн тухай, Газрын харилцаатай холбогдуулан гарсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны захирамжуудын танилцуулга, Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, барилга ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэрүүдийн тухай хэлэлцлээ
2013 -оны 10 -р сарын 11
1248
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ оны 10 сарын байдлаар 12 106 иргэн 509,26 га газар өмчилжээ
Нийслэлийн удирдлагаас газрын болон барилга эхлүүлэх зөшөөрөлтөй холбоотой аливаа мэдээллийг нээлттэй ил тод болгож, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхийг үүрэг болгосон. Тиймээс нийслэлийн “Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-өөр газрын харилцаа, барилгажилттай холбоотой асуудлыг тогтмол мэдээлж байхаас гадна барилгын зөвшөөрөл олгох техникийн комиссын зөвлөлийн хурлыг нээлтэй, ил тод болгосон
2013 -оны 10 -р сарын 11
1090
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн найрал дууны наадам эхэллээ
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит энэ уралдаанд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд оролцох бөгөөд анхан шатны шалгаруулалт  болж өндөрлөлөө
2013 -оны 10 -р сарын 11
1128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөрчил гаргасан иргэдийн 61 хувь төлбөрөө төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ
2013 -оны 10 -р сарын 10
825
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олимпийн гудамжид ирэх онд ус зайлуулах шугам нэмж барина
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан
2013 -оны 10 -р сарын 10
1142
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон эмнэлгийн автомашинтай болно
Нийслэлийн Онцгой байдлын газарт Бүгд Найрамдах Солонгос Улсын Онцгой байдлын газраас буцалтгүй тусламжаар Хьюндай Стана маркийн бүрэн тоноглогдсон эмнэлгийн зориулалттай 2 ширхэг автомашины өгөхөөр боллоо
2013 -оны 10 -р сарын 10
972
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үйлдвэр технологийн парк”-д үйлдвэрлэлийн салбарууд байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай”  А/932 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх, Шинэ суурьшлын бүс /Эмээлт/-д байгуулагдах “Үйлдвэр технологийн парк”-д байрлах үйлдвэрлэлийн салбаруудын үндсэн чиглэлийг  шинэчлэн тодорхойлж, барьж байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгууллаа.
2013 -оны 10 -р сарын 10
942
ДЭЛГЭРЭНГҮЙ
10 сарын 09-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 09-ний өдөр  гэрлэн дохионы 192, хурд хэтрүүлсэн 95 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 10 -р сарын 10
1211
ДЭЛГЭРЭНГҮЙ
Толгойтын гүүр, Говийн замыг хаалаа
65 дугаар сургуулийн зүүн урд байрлах Толгойтын гүүрийг өнөө орой буюу 2013 оны 10 сарын 10-ны 23:00 цагаас эхлэн 14-ний 06:00 цаг хүртэл хааж, "Нарны үүсгэл" ХХК хэв гажилтын заадас засвар, асфальт хучилтын ажил хийж нээнэ
2013 -оны 10 -р сарын 10
1029
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Дэлхийн банк болон “Худалдан авах ажиллагааны түншлэл” төрийн бус байгууллагуудтай хамтран Нийслэлийн авто замын худалдан авах ажиллагааны хэрэгжилтэнд хяналт мониторинг хийх “Туршилтын загвар” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
2013 -оны 10 -р сарын 9
908
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Хүй долоон худаг”-т  “Монгол наадам цогцолбор” барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарсан. “Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худагт хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоолыг хийснээс гадна  361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр барьж ашиглалтад оруулсан юм
2013 -оны 10 -р сарын 9
1373
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн найрал дууны наадам 21 дэх жилдээ болно
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм
2013 -оны 10 -р сарын 9
1064
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүгдээрээ “НЭГДЭЦГЭЭЕ” уриалга гаргалаа
Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, олон нийтэд сурталчлах, мэдээлэл түгээх зорилгоор нээлттэй өдөрлөгийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна
2013 -оны 10 -р сарын 9
880
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зарцуулна
Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг гаргасан хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулан ажиллаж байна
2013 -оны 10 -р сарын 9
1206
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан, дулаан, усаар хангагдахгүй барилгуудын нэрсийг зарлаж байна
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 2013 оны 09 сарын 15-ны өдөр “Барилгын ажилд илэрсэн зөрчлийг арилгах, гүйцэтгэлд хяналт тавих тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар техникийн нөхцөл аваагүй цахилгааны 15, дулааны 16, цэвэр бохир усны 17, батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз зураг болон ерөнхий төлөвлөгөөний зураг батлагдаагүй 10, барилгын зураг төсөлд магадлал хийгдээгүй 16 барилгын жагсаалтыг гаргаж дээрх газруудад зөрчлөө арилган техникийн нөхцөл авах, эскиз болон ерөнхий төлөвлөгөөний зургийг зөвшөөрөлцөх хугацаатай үүрэг өгсөн
2013 -оны 10 -р сарын 8
1731
ДЭЛГЭРЭНГҮЙ