10 сарын 16-ний өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 10 сарын 16-ны өдөр  гэрлэн дохионы 149, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 10 -р сарын 17
1230
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага
2013 -оны 10 -р сарын 16
887
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн хэвшлийнхэн хотын гудамж талбайг тохижуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга  Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж,хотынхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм. Энэ уриалга, санаачлагын дагуу хувийн хэвшлийн байгууллагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газартай хамтран өөрсдийн хөрөнгөөр хотын гудамж, талбайг тохижуулж байна.
2013 -оны 10 -р сарын 16
1518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ажилтан бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавина
Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө. Тус сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, сурагч хүүхдүүдтэй их хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм
2013 -оны 10 -р сарын 16
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.БАДРАЛ: Зах, худалдааны төвүүдэд зөрчлөө арилгах хугацаатай үүрэг өглөө
Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 53 томоохон зах, худалдааны төвүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийсэн юм. Ажлын хэсгийн шалгалтын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулсан бөгөөд нийслэлийн Засаг дарга 10 сарын 15-ны өдөр “Зах, худалдааны төвүүдийн талаар авах зарим арга хэмжээний тухай”  А/944 тоот захирамж гаргалаа. Захирамж гарсантай холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас зарим асуултад хариулт авлаа.
2013 -оны 10 -р сарын 16
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуус тавцантай тэшүүрээр уралдана
Нийслэлийн 374 жилийн ойн хүрээнд “Идэвхитэй амьдралын амт-X Games Mongolia 2013тэмцээнийг 10 дугаар сарын 19-ний өдрийн 13 цагт Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Сонирхол нэгтэй залуусыг нэгтгэж, эсктрим спортыг хөгжүүлэх үүднээс Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа
2013 -оны 10 -р сарын 16
935
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 22100 иргэнд зарлан дуудах хуудас тараажээ
Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлага  болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн  Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2013 оны 10-р сарын 18-20-ны өдрүүдэд болох Цэргийн жинхэнэ албаны 2-р ээлжийн татлагыг зохион байгуулах дүүргүүдийн цэрэг татлагын товчоодын ажиллах хуваарь, бэлтгэл ажлын явцтай танилцсан талаар дэд хурандаа Б.Баянмөнх мэдээлэл өглөө
2013 -оны 10 -р сарын 16
943
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн өмчийн газарт зөвшөөрөлгүйгээр халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ
Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөрөөр олон бүтээн байгуулалт тохижилтын ажил хийдэг ч тодорхой хариуцсан эзэн байхгүй, хамгаалалт арчлалтгүйгээс болж, эвдрэх, устаж үгүй болох зэрэг үргүй зардал гарсаар байсан юм
2013 -оны 10 -р сарын 16
1085
ДЭЛГЭРЭНГҮЙ
Он гарсаар 9 газарт эзэмших эрх олгожээ
Газар эзэмших, ашиглах эрх олгосон болон хүчингүй болгосон, эрх шилжүүлсэн зэрэг газрын харицаатай холбоотой мэдээллийг 14 хоног тутам нийслэлийн удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр танилцуулж байхаар болсон.
2013 -оны 10 -р сарын 15
1031
ДЭЛГЭРЭНГҮЙ
Саппорогийн зогсоол дээр зарим чиглэлийн нийтийн тээвэр зогсохгүй
“Саппоро”-ийн тойргийг гэрлэн дохиотой уулзвар болгон өөрчилсөнтэй холбогдуулан нийтийн зорчигч тээврийн М31, М31/б/, М36, М44, М46 туслах шугамын ТШ8, ТШ19, ТШ22, ТШ25, ТШ39, ТШ41, ТШ44 чиглэлүүд нь хуучин тойрог байхад зориулагдсан төлөвлөлтөөр хөдөлгөөнд оролцож байсан.
2013 -оны 10 -р сарын 15
958
ДЭЛГЭРЭНГҮЙ
2-р ээлжийн цэрэг татлага баасан гарагт эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын  “2013 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай” А/872 тоот захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах ажил өнөөдрөөс 17-ныг дуустал үргэлжилнэ. 
2013 -оны 10 -р сарын 15
1082
ДЭЛГЭРЭНГҮЙ
Золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас золбин  нохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ.
2013 -оны 10 -р сарын 15
966
ДЭЛГЭРЭНГҮЙ
3D street art зураг замын ослоос хамгаална
Зам тээврийн осолд сургуулийн насны хүүхдүүд ихээр өртдөг. Үүнээс сэргийлэх үүднээс Нийслэлийн Соёл урлагийн газар нэгэн өвөрмөц зүйлийг санаачилжээ. Ерөнхий боловсролын сургуулиудын ойр орчмын явган хүний гарцыг 3D, Street art төрлийн зургаар ойрын өдрүүдэд чимэглэх юм. Нийслэл дэх зам тээврийн осол гарч болзошгүй гэсэн 20 байршлын явган хүний гарцыг сонгон 3D, street art урсгалын зургийг урлаж байна.
2013 -оны 10 -р сарын 15
1832
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул, Дунд голын эрэг дагуу 18 цэгт амралт, зугаалгын бүс байгуулна
Нийслэлийн Засаг дарга “Туул, Дунд голын эргийн дагуу амралт зугаалгын бүс байгуулах тухай” А/942 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бүс байгуулах бөгөөд эдгээр газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлэх эрх олгохоор боллоо.
2013 -оны 10 -р сарын 15
1647
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинэ цэвэрлэх байгууламжийг 2015 оноос барина
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 10 дугаар сарын 10-ны ээлжит хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө оруулалтын саналын тухай хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын А/662 дугаар захирамжаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж, 2013 онд багтаан дуусгахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ
2013 -оны 10 -р сарын 14
962
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах иргэдийн оролцоотой санаачлагуудыг Азийн сан дэмжиж байна
АНУ-ын Азийн сан, Австралийн Олон Улсын Хөгжлийн Агентлагтай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийг 2012 оны 5 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд Азийн сан Улаанбаатар хотын  захиргаатай хамтран гэр хорооллын иргэдэд хүргэх нийтийн үйлчилгээний хангамжийг сайжруулах болон хот төлөвлөлт, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна
2013 -оны 10 -р сарын 14
1176
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ намар хотын гудамж, цэцэрлэгүүдэд 70 мянган мод тарина
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу мод тарилаа. Энэ үеэр мэргэжлийн цэцэрлэгчид мод тарих арга зүйн зөвлөгөө өгсөн юм
2013 -оны 10 -р сарын 14
1316
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагаанд шинээр байгуулагдсан аж ахуйн нэгжүүдийн оролцоог дэмжинэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас санаачлан Захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэс хамтран “Чанартай хөрөнгө оруулалт ба төр хувийн хэвшлийн түншлэл” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг энэ сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна. 
2013 -оны 10 -р сарын 14
1057
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нараас санал авч олгоно
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 14-ний өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ журмаар явуулахаар болж, дүүрэг бүрийн Засаг дарга нар тулгамдсан асуудлаа танилцуулдаг байхаар тогтсон. Үүний дагуу нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм
2013 -оны 10 -р сарын 14
1080
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон сууцтай холбоотой гомдол дийлэнхийг нь эзэлж байна
Нийслэлийн Уирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Онцгой байдлын газраас 10 дугаар сарын 06-ны өдрийн 08.00 цагаас 10 дугаар сарын 13-ны 08.00 цаг  хүртэл  Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд ирсэн иргэдийн санал, хүсэлт, гомдлын талаар танилцууллаа
2013 -оны 10 -р сарын 14
1027
ДЭЛГЭРЭНГҮЙ