Бүх нийтийн их цэвэрлэгээ хийлээ
Нийслэл  хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын хүрээнд   4-р сарын 20-нд  “Бүх нийтийн их цэвэрлэгээ”  хийлээ.
2013 -оны 4 -р сарын 19
1252
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ.  НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулах бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 4 сарын 19-нд хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална
2013 -оны 4 -р сарын 17
1048
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны машины түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар олгоно
Засаг даргын 2013 оны А/64 тоот захирамжаар Нийслэлийн Тээврийн газар  нь Улаанбаатар хотын доторхи ачаа тээврийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулах үүргийг хүлээсэн юм. Энэ хүрээнд ачааны автомашиныг Улаанбаатар хотын гудамж, замын хөдөлгөөнд цагийн хягаарлалттай оролцуулах түр зөвшөөрлийг Нийслэлийн тээврийн газар хариуцан олгож байна
2013 -оны 4 -р сарын 16
1561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Ганхуяг: Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж бэхлээд буцааж байрлуулна
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулж нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа.  Харин энэхүү ажлыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу тайлбарлан,  Ю.Цэдэнбал агсны хөшөөг буулгаж байна гэх утгатай ташаа мэдээлэл олон нийтэд цацжээ
2013 -оны 4 -р сарын 16
1449
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон гэргүй 41 иргэнийг нийгэмшүүлэн, ажилд оруулжээ
Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэл хотод орон гэргүй тэнэмэл байдлаар амьдардаг иргэдийг эрсдэлээс хамгаалах, нийгэмшүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ
2013 -оны 4 -р сарын 16
1005
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийт өргөдөл, гомдлын 80 хувийг шийдвэрлэжээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 4 сарын 15-нд боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд мэдээлэл хийлээ
2013 -оны 4 -р сарын 15
939
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд 3630 иргэнийг ажилд зуучлан оруулжээ
Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 тал хамтран Нийслэлийн хөдөлмөрийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэсийн үйл ажиллагаатай 2013 оны 4 дүгээр сарын 09-12-ны хооронд танилцлаа
2013 -оны 4 -р сарын 15
840
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуйн нэгжүүд 50 метр хүртэлх талбайгаа цэвэрлэж, тохижуулах үүрэгтэй
НИТХ-ын Тэргүүлэгчидийн 2012 оны 63 дугаар тогтоолоор Хот тохижилт цэвэрлэгээний  талаар байгууллага аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан билээ. Журамд оруулсан өөрчлөлтөөр байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцах талбайг 50 хүртэл метр байхаар  тогтоож, тохижилтын чиглэлээр эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.
2013 -оны 4 -р сарын 15
1019
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоон буудлыг Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж
2013 -оны 4 -р сарын 13
1047
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар анх удаа гадаадын 1000 зочин хүлээн авна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан пүрэв гаригт боллоо. Хуралдаанаар Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай, Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийн тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ
2013 -оны 4 -р сарын 12
917
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 тоот тогтоолыг үндэслэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр барилгажилтын ажлыг гүйцэтгэхэд эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтын урилгыг 2013 оны 03.14-ны өдөр олон нийтэд нээлттэй зарласнаас хойш одоогийн байдлаар дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд барилгажилтийн төслийг хэрэгжүүлэхээр 10 компани шалгараад байна
2013 -оны 4 -р сарын 12
1282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инженерийн хангамжийн байгууллагууд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр инженерийн хангамжийн ашиглалтын байгууллага болох Улаанбаатар дулааны сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хувьцаат компаниудтай хамтран ажилллах санамж бичгийг өнөөдөр зурлаа
2013 -оны 4 -р сарын 12
819
ДЭЛГЭРЭНГҮЙ
Анкарагийн гудамжийг нээлээ
2013 оны 4 дүгээр сарын 12-нд  Анкарагийн гудамжийг нээлээ.   Анкарагийн гудамжны нээлтийн ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Турк улсын Шадар сайд ноён Бүлэнт Арынчи болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо
2013 -оны 4 -р сарын 12
913
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошууг Улаанбаатарын дэд төв болгон хөгжүүлнэ
Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл,  Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Бхарат Дахияа  нар Баянхошууны иргэдтэй уулзлаа.  Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг Улаанбаатар хотын  200 мянган хүн амтай дэд төв болгон дахин төлөвлөж, хөгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм
2013 -оны 4 -р сарын 11
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худгийг шинэ загвараар тохижуулна
Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссийн гишүүд “Хүй долоон худаг”-т ажиллаа.  “Хүй долоон худаг”-т Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдааныг зохион байгуулдаг болсоор 8 жил болж байгаа ч  наадамчин олны ая тухтай, эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин одоог хүртэл бүрдэж чадаагүй байгаа юм. 
2013 -оны 4 -р сарын 10
928
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг дарга Баянхошууны иргэдтэй уулзана
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хотын захиргааны цогцолборыг хотын шинэ дэд төвүүдэд нүүлгэн шилжүүлж, улмаар  хөгжил дагуулсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгасан байдаг. Тиймээс Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэлд шинээр 8 дэд төв барихаар төлөвлөж. Баянхошуу дэд төв , Сэлбэ дэд төвүүдийг Азийн хөгжлийн банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр дахин төлөвлөж хөгжүүлэхээр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хөтөлбөрийн дагуу Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих  төслийг эхлүүлсэн юм.  
2013 -оны 4 -р сарын 10
444
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 14 компани иргэдийн саналаар шалгарлаа
Эхний ээлжинд дахин төлөвлөлтөд орох 12 байршилд иргэдийн оролцоотойгоор дахин төлөвлөлт хийх аж ахуйн нэгж компанийг ”Гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагааны журам”-ын дагуу сонгон шалгаруулж урдчилсан шалгаруулалтаар 18 компанийн 30 санал шалгарсан юм.
2013 -оны 4 -р сарын 9
1160
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгаан шугам тоноглолд засвар хийх хугацаанд цахилгаан, эрчим хүчийг түр тасална
Дулааны улиралд хийгддэг урсгал засварын ажил эхэлсэн тул засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг дараах хуваарийн дагуу түр тасална.  Цаг агаарын болон болзошгүй  саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орж болох бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд тус компанид бүртгэлтэй утсаар холбогдож, Орон сууцны контор, ААН-үүдэд мэдээлэх юм
2013 -оны 4 -р сарын 9
1432
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их тойруу доторхи гудамжийг 6 зэрэглэлээр тохижуулна
Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 61 гудамж талбайг хамруулан нийт 318 га талбайд тохижилтын ажил хийх төслийг танилцуулж байна.  Энэхүү төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн зардлыг НИТХ-аар хэлэлцэн батлах бөгөөд тохижилтын ажлыг Нарны замаас хойш Их тойруугийн гудамж доторхи хотын гол гудамж, өргөн чөлөө, цэцэрлэгт гудамж, зам талбай бүхий газруудад хийхээр төлөвлөсөн байна
2013 -оны 4 -р сарын 9
2758
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх эрхийг 14 компани авлаа
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг  нийт аж ахуйн нэгжид нээлттэйгээр хүргүүлсэн билээ. Урилгын дагуу 32 аж ахуйн нэгжийн 52 саналыг хүлээн авч, эхний ээлжийн сонгон шалгаруулалтаар 18 компанийн 30 саналыг шалгаруулсан юм. Урьдчилсан байдлаар шалгараад байгаа
2013 -оны 4 -р сарын 8
466
ДЭЛГЭРЭНГҮЙ