Цахилгааны механик саатал гаргахгүй байхыг анхаарууллаа
Ерөнхийлөгчийн сонгууль, Үндэсний их баяр наадам зэрэг улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүд болох гэж байгаатай холбогдуулан цахилгааны тасралт гаргахгүй байх үүднээс газар шорооны болон агаарын шугамын ойролцоо ажил гүйцэтгэхдээ хууль дүрмийн дагуу тус компанид заавал мэдэгдэн зөвлөгөө авч ажиллахыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна.
2013 -оны 6 -р сарын 12
724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянхошуу, Зүүн салааны замуудыг нээлээ
Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Баянхошуу чиглэлийн 3.4 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг "Хувай Монголиа" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа юм. Ханын материалын уулзвараас Хилчин хотхоны уулзвар хүртэлх 1.4 км автозамын хучилтыг хийж өнөөдөр нээснээр тус замын зорчих хэсэг бүрэн хийгдэж дууслаа
2013 -оны 6 -р сарын 12
893
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 6 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 9-р хороо болон 12 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орох эхний ээлжийн 12 байршилд Дэнжийн 1000 орчим буюу  Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр хамрагдсан юм. Дахин төлөвлөлтөөр энэ хэсэгт 6500 өрх, 25 620 хүн ам бүхий орон сууцны хороолол барихаар урьдчилан төлөвлөж байгаа ч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж,  иргэдтэй тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм байна
2013 -оны 6 -р сарын 11
806
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн 10 чиглэлд автобус үйлчилж байна
Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ
2013 -оны 6 -р сарын 11
727
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар метро төслийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дэмжлээ
Амгалангаас Толгойт хүртэл Энхтайвны өргөн чөлөө дагуу 17,7 км замыг туулах Улаанбаатар метроны шугамыг тэмдэгжүүлэх ёслол өнөөдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон бусад холбогдох албаныхан оролцлоо
2013 -оны 6 -р сарын 11
1200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халуун усны хязгаарлалт үргэлжилж байна
Нийслэлийн дулааны төв шугамд хийх засварын ажил өрнөж байгаатай холбогдуулан айл өрх, албан байгууллагуудын халуун усыг өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн  хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа юм. 08 сарын 01 хүртэл үргэлжлэх уг хязгаарлалтын мэдээллийг доорхи хүснэгтээс харна уу
2013 -оны 6 -р сарын 11
2745
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сансарын аюулгүйн тойргийн замын хөдөлгөөнийг нээлээ
Доржийн гудамжны эхлэл буюу  Сансарын аюулгүйн тойргоос Цайз зах хүртэлх 2,8 км авто замын засвар шинэчлэлтийн ажил эхэлж байна. Уг ажлын хүрээнд Сансарын аюулгүйн тойргийн автозамын хөдөлгөөнийг өчигдөр 22 цагт хааж, хучилтын ажил хийгээд өнөөдөр өглөө нээлээ
2013 -оны 6 -р сарын 11
338
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЧД-ийн 72-р сургуулийн орчмын “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажил өнөөдөр эхэлнэ
НИТХ-ын 2013 оны 02-р сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу нийслэл хотын 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Журмын дагуу 12 байршлын 8 байршилд иргэдийн 60-80 хувийн дэмжлэг авч, төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон 8 аж ахуйн нэгжид  төсөл хэрэгжүүлэх “Батламж”-ийг нийслэлийн удирдлагууд гардуулсан юм. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “06 сарын 20 гэхэд тодорхой хэсэгт газар чөлөөлөн, барилгын ажил эхэлсэн байх ёстой” гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу “Батламж” авсан аж ахуйн нэгжүүд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөө хийж, ажлын зургаа батлуулан, газрын зөвшөөрлөө авч, ажлаа эхлэх бүрэн боломжтой болж байна.
2013 -оны 6 -р сарын 10
351
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тамхи татах цэгүүдийг байгуулахаар боллоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 06 сарын 10-ны өдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд шинээр томилогдсон албан тушаалтнуудыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргаар Н.Тунгалаг, Улаанбаатар зам засвар, арчлалт компанийн захирлаар Н.Ганбаатар нар томилогджээ. Нийслэл хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НЗЦГ-аас мэдээлэл хийлээ
2013 -оны 6 -р сарын 10
900
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнд даацын машинуудыг тусгай замаар явуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн 12-р хорооны иргэдтэй уулзаж, санал солилцлоо. Засаг дарга биокомбинатын иргэдэд гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах хөтөлбөрийг танилцуулан,  3 төрлийн санал дэвшүүлсэн юм. Энэ нь Газар шинэчлэн зохион  байгуулах буюу  инженерийн шугамыг хашааны үзүүрт хүргэх, Дахин төлөвлөлт буюу газраа чөлөөлж өгөөд оронд нь байшин бариулж орох, эсхүл газраа худалдах гэсэн сонголт байгаа юм..  Үүний хариуд биокомбинатын иргэд эхний 2 хувилбар дээр санал тэнцсэн учир дараагийн уулзалтаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо
2013 -оны 6 -р сарын 10
797
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерт автсан айлуудын хохирлыг барагдуулахаар боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Шувуун фабрик болон Өлзийт хорооллын иргэдтэй уулзлаа. Хэдхэн хоногийн өмнө орсон борооны улмаас Өлзийт хороолол, Шувуун фабрикийн 5 дугаар багийн газар нутагт үер болж газар тариалан эрхэлдэг айл өрхүүдийн тариалангийн талбай ихээр сүйдэж, тарьсан ногоо, мод ургамал усанд автаж,  тэр хавийн зарим  айл өрх орох оронгүй болсон байна. Тиймээс Засаг дарга үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон юм.
2013 -оны 6 -р сарын 10
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны дахин төлөвлөлтийн ажил эхэллээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхний ээлжинд 12 байршилд явагдахаар болж, иргэдийн дэмжлэгийг авсан 8 байршилд 8 аж ахуйн нэгж дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх болсон. Өнөөдөр их бүтээн байгуулалтын түүчээ болж Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэр дэх 72-р сургууль орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Асар өргөө”, “Буурал сутай”  ХХК-иудын“Дахин төлөвлөлт”-ийн ажил албан ёсоор эхэлж, шав тавих ёслол боллоо. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат болон бусад албаныхан, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцсон юм.
2013 -оны 6 -р сарын 10
1155
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЧД-ийн 72-р сургуулийн орчмын “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажил маргааш эхэлнэ
НИТХ-ын 2013 оны 02-р сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу нийслэл хотын 12 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр болсон. Журмын дагуу 12 байршлын 8 байршилд иргэдийн 60-80 хувийн дэмжлэг авч, төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсон 8 аж ахуйн нэгжид  төсөл хэрэгжүүлэх “Батламж”-ийг нийслэлийн удирдлагууд гардуулсан юм.
2013 -оны 6 -р сарын 10
1111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бага сургуулийн эхний ээлж 12 сард ашиглалтад орно
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээжит хуралдаан 2013 оны 6 сарын 6-нд болж, нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулал, “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
2013 -оны 6 -р сарын 7
1277
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэчлэнэ
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны шинэчлэл” улсын зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Зөвлөгөөнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын, урьдчилан сэргийлэх хяналтын 120 гаруй байцаагчид оролцож байна.Арга хэмжээний нээлтэнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо
2013 -оны 6 -р сарын 7
760
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орон нутгийн бонд гаргахад Дэлхийн банк тусална
Нийслэлийн Засаг даргын  Санхүү Эдийн Засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Дэлхийн банкны Хотын хөгжлийн мэргэжилтэн Мески Брайхемийг хүлээн авч уулзлаа.Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас “ Бондоо зах зээлд алдаа гаргалгүй зарж, борлуулахад туслалцаа үзүүлж, аргазүйн зөвлөгөө өгч ажиллах”-ыг нийслэлийн Засаг даргын орлогч хүслээ. Хүсэлтийн хариуд Дэлхийн банкны төлөөлөгч  Мески Брайхем  “Бонд гаргахад Улаанбаатар хотын хөрөнгө болоод хууль, эрх зүйн орчныг тодорхой болгож, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Эдийн Засгийн хөгжлийн яамтай хамтран ажиллах шаардлагатай
2013 -оны 6 -р сарын 7
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар метро" 2020 онд ашиглалтад орно
Улаанбаатар хот 2020 он гэхэд Толгойтоос Амгалан  хүртэлх 17,7 км замыг 15-20 минутад  туулах метротой болох боломжтойг Японы ЖАЙКА байгууллагын төслийн баг судалсан юм.  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар метро" төслийн багийн ахлагч Нагаяма Кацүхидэ өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Улаанбаатар хотын метроны замыг Энхтайвны өргөн чөлөө дагуу хотыг зүүнээс баруун тийш холбосон 17,7 км урттай газар доогуур ба гүүрэн өргөгдсөн хэлбэрээр барина” гэв.
2013 -оны 6 -р сарын 7
1037
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн хөгжлийн шинэ үе эхэллээ
Гэр хорооллын дахин төлөвлөлт Налайх дүүрэгт түүчээлж байна. Цагтаа Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангаж, уурхайчдын өлгий нутаг гэгддэг Налайх дүүрэг Дани улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчлэхээр болсон бол хоёр сарын өмнө барилгын материалын цогцолбор байгуулахаар холбогдох яамтай тохиролцоонд хүрч чаджээ. Тэгвэл өнөөдөр 6000 айлын “Шинэ-Налайх” орон сууцны хорооллыг сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтын ажлын эхлэл, шав тавих ёслол боллоо. 
2013 -оны 6 -р сарын 7
925
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн даваа гарагт болно
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног бүр болдог уламжлалтай. Ээлжит шуурхай зөвлөгөөн ирэх даваа гарагт /06 сарын 10/  08 цагаас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн 14 хоногт нийслэл хотын нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газраас мэдээлэл өгнө.
2013 -оны 6 -р сарын 7
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн аварга үсчин, гоо засалчид тодорлоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран нийслэлийн аварга шалгаруулах үсчин гоо засалчдын “Улаанбаатар 2013” нээлттэй тэмцээнийг 2013 оны 06 сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Монгол улсаа төлөөлж тив, дэлхийн тэмцээнд оролцох үндэсний багийг бүрдүүлэх, улмаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах орнуудын календарчилсан төлөвлөгөөнд ойрын хугацаанд орох зорилго тавьж, үүнийгээ амжилттай биелүүлсэн гэж тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг дүгнэлээ
2013 -оны 6 -р сарын 6
787
ДЭЛГЭРЭНГҮЙ