Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт /03.04-03.11/ нийт 540 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс
“Лавлагаа, мэдээллийн төв”-ийн “Call center-1200” тусгай дугаарын утсаар ирсэн 150 өргөдөл, гомдлын 29-ийг нь,
www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 27 өргөдөл, гомдлын 4-ийг нь, шинэчлэлийн Засгийн газрын “
11-11” төвд ирсэн 159 өргөдөл, гомдлын 29-ийг нь , “
Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 124 өргөдөл, гомдлын 37-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 80 өргөдөл, гомдлын 21-ийг нь тус тус шийдвэрлэжээ