Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сан байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон  АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч МелониК.Линдберг нар “Гэр хорооллын иргэдийн санал санаачлагыг дэмжих сан” байгуулах тухай болон “Мэдээлэл харилцаа холбооны технологи, иргэдийн мэдээллийг ашиглан хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”  хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр гэрээнд гарын үсэг зурлаа. 
2013 -оны 4 -р сарын 2
845
ДЭЛГЭРЭНГҮЙ
150 өргөдөл, гомдлыг 2 хоногт шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  /03.25 - 03.31/ нийт 723 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 182 өргөдөл, гомдлын  34-ийг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 29 өргөдөл, гомдлын  6-г нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 177 өргөдөл, гомдлын 36-г нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 205 өргөдөл, гомдлын 56-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 130 өргөдөл, гомдлын 21-ийг нь тус тус шийдвэрлэжээ.
2013 -оны 4 -р сарын 1
622
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатын гадаад томилолтын зардлын тайлан
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат 2013 оны 02 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд  Япон Улсад томилогдон ажиллалаа. Тэрээр  Япон Улсын Газар, Дэд бүтэц, Тээвэр, Аялал жуулчлалын яамны санаачлагаар Монголын Барилга хот байгуулалтын яамтай хамтран зохион байгуулсан “Монгол Японы хөрөнгө оруулалтын бизнес форумд оролцохоор нийслэлийн Засаг даргын  захирамжаар томилогдон ажилласан. Ингээд энэхүү гадаад томилолтын зардлыг нээлттэй танилцуулъя
2013 -оны 4 -р сарын 1
1138
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой байлаа
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ  2013 оны 3-р сарын 4-р долоо хоногийн байдлаар  22 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 барааны үнэ өсчээ.
2013 -оны 4 -р сарын 1
725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын иргэдийн ахуйг сайжруулна
Гэр хороололд тулгамдаж буй асуудлыг хамтран хэлэлцэж, шийдэх арга замыг нь тодорхойлох, хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох зорилготой Олон улсын болон Төрийн бус байгууллагуудын уулзалт – хэлэлцүүлгийг Улаанбаатар хотын Захирагчийн Толгойт, Наран дахь Ажлын албадууд хамтран зохион байгууллаа. 
2013 -оны 4 -р сарын 1
790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийг дэмжих өдөр
Автомашингүй өдөр болон Автомашингүй өдрийг угтсан 7 хоног өнөөдөр “Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих өдөр”-өөр үргэлжилж байна. Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниуд, "Монгол даатгал" компани, ММСС-ийн Эрүүл мэндийн төслүүдээс "Нийтийн тээврийн үйлчилгээний соёл"-ын талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, мөн автобусаар зорчиж буй иргэдэд мэдээлэл түгээнэ. Өчигдөр буюу 3 сарын 28 /пүрэв гариг/ нь “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр” байсан бөгөөд  “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт зохион байгуулагдсан байна
2013 -оны 3 -р сарын 29
764
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг 18 аж ахуйн нэгж хэрэгжүүлнэ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршил дээр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулж, төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж, барилгажилтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох уралдаант шалгаруулалтад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй урьсаны дагуу дахин төлөвлөлтийн 12 байршил дээр төсөл хэрэгжүүлэх хүсэлтээ 32  аж ахуй нэгж байгууллага илэрхийлж 52  төслийн санал ирүүлсэн.   
2013 -оны 3 -р сарын 29
1376
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооны Засаг дарга нар номын дуу сонслоо
Шинэчлэлийн Засгийн газрын бодлого, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дүүргийн хороодод шинээр томилогдсон Засаг дарга нарын чадвар, ажлын идэвхи багагүй үүрэг гүйцэтгэнэ.
2013 -оны 3 -р сарын 29
639
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа”
3 сарын 31 -ны Ням гараг нь “Автомашингүй өдөр буюу машинаас татгалзах өдөр” бөгөөд 7 хоногийн үйл ажиллагааны хамгийн гол арга хэмжээ нь юм. Энэ өдөр Улаанбаатар хотын нийт иргэдийг автомашингүй, тайван орчин болсон хотын төв гудамжуудаар тааваараа алхаж, дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон талбайн хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт үзэж, эрүүл мэндийн мэдээлэл сургалтанд хамрагдахыг урьж байна.
2013 -оны 3 -р сарын 29
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурталчилгааны самбарыг буулгах ажилд мэргэжлийн хяналтаас хяналт тавина
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-нд болсон  ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Энэхүү журам батлагдсанаар Улаанбаатар хот олон улсын стандартад нийцсэн зар сурталчилгааны байгууламжтай болохоос гадна  Нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан зар сурталчилгааны зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй самбаруудыг 2013 оны 3 дугаар сарын 1-ээс цэгцлэх ажил эхэлсэн.
2013 -оны 3 -р сарын 28
678
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр Зам тээврийн сургалтын өдөр
"Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа" аян  3 сарын 28-ны  өдөр  “Зам тээврийн мэдээлэл, сургалтын өдөр”-өөр үргэлжилж байна. Энэ өдрийг “Зам тээврийн осол гэмтлээс хүүхдийг сэргийлж, хамгаалъя” сэдвийн дор ухуулга нөлөөллийн өдөр болгон зарлаж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад зориулсан ухуулга, нөлөөллийн уулзалт Засгийн газрын 11-р байрны 2 давхрын хурлын танхимд 14:00-16:30 цагт болно
2013 -оны 3 -р сарын 28
620
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын нэрсийг өнөөдөр зарлана
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан” Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ыг хэрэгжүүлж, удирдан зохион байгуулах үүрэг бүхий Төслийн удирдах хорооны ээлжит хурал болж,  Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хүсэлт ирүүлсэн 32  аж ахуйн нэгж байгууллагын 52 саналыг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг танилцууллаа. Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын явцтай Төслийн удирдах хорооны гишүүд танилцан, холбогдох албан тушаалтнуудад зохих үүрэг, чиглэл өгсөн байна.
2013 -оны 3 -р сарын 28
977
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар метро” төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн судалгааны ажлын тайлангийн тухай мэдээлэл, нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашин оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 3 -р сарын 28
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ачааны автомашины түр зөвшөөрлийн хураамжийг шинэчлэн тогтоолоо
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт тогтоосон гудамж замын хөдөлгөөнд ачааны авто машиныг оролцуулах түр зөвшөөрлийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.  НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журмыг баталж, хураамжийг тогтоосон байдаг
2013 -оны 3 -р сарын 28
770
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баасан гараг бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргалаа.
2013 -оны 3 -р сарын 28
654
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар-Метро” төслийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж батална
Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн юм. Жайкагийн төслийн багийхан Улаанбаатарт метро байгуулах судалгааны ажлын тайлан болон, урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн удирдлагуудад танилцуулж, энэхүү төслийг дугаар сарын 28-нд болох НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон
2013 -оны 3 -р сарын 27
1637
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жуулчдын аюулгүй байдлыг хангаж ажиллана
Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал  нар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, судалгаа солилцох, аялагч, жуулчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж сурталчлах, сургалт семинар зохион байгуулах ажлууд тусгагджээ
2013 -оны 3 -р сарын 27
1185
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Унадаг дугуйн өдөр"
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдөр 3 сарын 27-ны лхагва гаригт “Унадаг дугуйн өдөр”-өөр үргэлжиллээ.  Энэ өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр унадаг дугуйн давуу тал, дугуйн хэрэглээ болон дугуйн спортын талаар нийгэмд хандсан мэдээлэл түгээж, унадаг дугуйн дэлгүүр, клубүүд өөрийн байран дээр үйл ажиллагаагаа сурталчилсан байна
2013 -оны 3 -р сарын 27
1002
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахыг анхааруулав
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам “-ыг  баталсан. Уг журмын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба   03 дугаар сарын 01-нээс эхлэн нийслэл хотын хориглосон газрууд болон замын тусгаарлах зурваст  байршуулсан реклам, сурталчилгааны самбаруудыг буулгах ажлыг  дүүргүүдийн  Дэд бүтэц,  тохижилтын хэлтэст үүрэг болгосон
2013 -оны 3 -р сарын 26
720
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гарцаар гарах өдөр
“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа” уриатайгаар хэрэгжиж байгаа Автомашингүй өдрийг угтсан 7 хоног 3 сарын 26-нд “Гарцаар гарах өдөр”-өөр үргэлжиллээ. Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Монголын сүрьетэй тэмцэх нийгэмлэгийн сайн дурынхан хотын төв хэсгийн гудамж, замын хөдөлгөөнд оролцогчид, зам хөндлөн гарч байгаа  иргэдэд тусалж, гарцаар гарахыг уриалсан байна
2013 -оны 3 -р сарын 26
615
ДЭЛГЭРЭНГҮЙ