Цэцэрлэг бага сургуулийн 21 цогцолбор барих газрыг шийдвэрлэжээ
Улаанбаатар хотын цэцэрлэг, бага сургуулийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулахаар НИТХ-аас эхний ээлжинд  83 байршилд  цэцэрлэг- бага сургуулийн цогцолбор барих байршлыг нь тогтоосон билээ. НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, 3500 м2 -аас багагүй эдэлбэр газарт ижил загварын 280 хүүхдийн бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор барих юм
2013 -оны 8 -р сарын 14
871
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн унаа явна
Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай нийслэлийн Засаг дарга 2012 онд А/724 дугаар захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр “Авто замын түгжрэлийг бууруулах, нэгдсэн удирдлагаар хангах эрх, үүрэг бүхий  ажлын хэсэг” хэд хэдэн ажлыг эхлээд байна
2013 -оны 8 -р сарын 14
996
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 13-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 114, хурд хэтрүүлсэн 492 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 8 -р сарын 14
859
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын гэрэлтүүлгийг нэмэгдүүлнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсээс дүүргүүдийн ЗДТГ, гэрэлтүүлэг ашиглагч ХХК-иудтай хамтран хотын гэрэлтүүлгийн асалтыг хэвийн болгох, гэрэлтүүлэггүй газруудыг гэрэлтүүлэгтэй болгоход анхааран ажиллаж байна. Энэ онд нийтийн эзэмшлийн зам талбайд 968, орон сууцны хороололд 1 054, гэр хороололд 2 570 нийт 4 592 гэрэлтүүлэг тавихаар төлөвлөөд байна
2013 -оны 8 -р сарын 13
1237
ДЭЛГЭРЭНГҮЙ
430.0 мянган м2 талбайн шарилжийг цэвэрлэжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, тоосжилтыг багасгах,  иргэдийн  эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцгэн мандлууд байгуулж байгаа билээ
2013 -оны 8 -р сарын 13
698
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Гантөмөр: Амгалан дулааны станц ашиглалтад орсноор 13-р хорооллын хэмжээний хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэнэ
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болждулаан хангамж доголдохоор болоод байгаа тухай хариуцсан газраас мэдээлж байгаа юм. Тиймээс ирэх өвлийн оргил ачааллаас өмнө нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн 300 МВт хүчин чадалтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн билээ.
2013 -оны 8 -р сарын 13
781
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний зөрчил 40 гаруй хувиар буурчээ
Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах,  зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан билээ. Шинэ журам энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд замын хөдөлгөөний зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40 гаруй хувиар буурчээ
2013 -оны 8 -р сарын 13
1384
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Харшил, урвал үзүүлдэг ургамлын үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг болно
"Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл зүйлүүд, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг маргааш буюу 2013 оны 08 сарын 13-ны 1500-1700 цагт Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт болох гэж байна. Хэлэлцүүлгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Байгаль орчин, тогтвортой хөгжлийн санаачлага ТББ хамтран зохион байгуулах юм
2013 -оны 8 -р сарын 12
620
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн дөрвөн замаас Сансарын аюулгүйн тойрог хүртэлх замыг нээлээ
Улаанбаатар зам засвар арчлалт компани Зүүн 4 замаас Сансарын аюулгүйн тойрог хүрэх 0.9 км авто замын зорчих хэсгийн хучилтыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнөө өглөө бүрэн нээлээ. Мөн Сансарын аюулгүйн тойргоос зүүн чиглэлд Доржийн гудамжны Хил хамгаалах Ерөнхий газрын уулзварын хэсэгт замын доогуур бохир, цэвэр ус, дулааны шугамын засварыг өнгөрөгч амралтын өдрүүдэд хийж,  замын хөдөлгөөнийг нээсэн байна
2013 -оны 8 -р сарын 12
605
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төлөвлөгөөт хугацаанаасаа 17 өдрийн өмнө нээлээ.
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын шинэчлэлтийн ажлыг "Наранбулаг Хан" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 8 сарын 29-нд нээх ёстой байсан замын зорчих хэсгийг өнөөдөр нээлээ. 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж, графикт хугацаанаасаа 17 хоногоор түрүүлж замаа нээсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна
2013 -оны 8 -р сарын 12
631
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль, цэцэрлэгүүдийн засвар энэ сарын 25- нд бүрэн дуусна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай  зөвлөгөөнөөр, төрийн болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын явц, нийслэлийн Засаг даргатай  уулзах хүсэлт гаргасан иргэдтэй  уулзалт зохион байгуулсан тухай,  өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийлээ.
2013 -оны 8 -р сарын 12
625
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингисийн талбайд “Баавгайн барималан музей” зочилно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Буркхард Дюкофр болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга “ Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Улаанбаатар хот Герман улстай өмнө нь хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ цаашид хамтран үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа
2013 -оны 8 -р сарын 12
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гурван хүн тутмын нэг нь байр хүсчээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй биечлэн уулзах хүсэлтэй 154 иргэний тавьсан санал, хүсэлтийг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэн хариу өглөө. Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нараар ахлуулсан 6 ажлын хэсэг 2013 оны 07-р сарын 31-нээс 08-р сарын 08-ны өдрүүдэд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газруудад тус тус ажиллаж, иргэдтэй уулзсан юм
2013 -оны 8 -р сарын 12
634
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 10, 11-ний өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 358, хурд хэтрүүлсэн 745 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 8 -р сарын 12
694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна
19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг 8-р сарын 9-ний шөнө бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр “Си Эф Си” ХХК ажиллаж байна
2013 -оны 8 -р сарын 12
666
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн ирэх оны төсвийн орлогыг 443,3 тэрбум байхаар тооцжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн 2014 оны төсвийн төсөл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгыг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, 2015–2016 оны төсвийн төсөөллийн урьдчилсан танилцуулгын талаарх мэдээллийг удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Нийслэлийн ирэх оны төсвийн саналыг Монгол улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн тухай хуульд заасан хугацаанд багтаан дүүрэг, харьяа газар, агентлагуудаас хүлээн авч, нэгтгэн боловсруулжээ
2013 -оны 8 -р сарын 9
576
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яндангийн утаа шүүгчийг энэ жилээс олгохгүй
Нийслэлийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хорооллын айлуудын яндангийн утаа бүрдүүлдэг гэсэн судалгааг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос   гаргасан байдаг.  Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллуудыг байршлаас нь хамааран хязгаарлалтын 3 бүс болгон хувааж, айл өрхүүдийг утаагүй зуух, боловсруулсан түлшээр хангах, эрчим хүчний үнээс хөнгөлөх зэргээр  хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм
2013 -оны 8 -р сарын 9
1550
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын 90,1 хувийг шийдвэрлэжээ
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар иргэдэд лавлагаа мэдээлэл өгөх, судалгаа хийх, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, нийслэлээс гарч буй бодлого шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгах, төр иргэндээ шуурхай үйлчлэх зорилготойгоор байгуулагдсан юм. “Иргэд хүлээн авах төв” иргэдийн талархал, санал, гомдол, мэдэгдэл бүрийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан хаагчдад шилжүүлэн, шийдвэрлэлтийн явц, байдалд хяналт тавин ажиллаж байна
2013 -оны 8 -р сарын 9
578
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хот байгуулалтын чиглэлээр Инчон хоттой хамтран ажиллана
Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой 2008 оноос эхлэн найрамдалт харилцаа тогтоож, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт хамтран ажиллаж байгаа билээ. Байгаль орчин,  Ногоон хөгжлийн сайдын урилгаар БНСУ-ын Инчон хотын дарга Сун Ён Гил тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 8 сарын 8-11- ний өдрүүдэд айлчилж байна. Инчон хотын дарга Сун Ён Бил тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа
2013 -оны 8 -р сарын 9
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын явцыг танилцуулна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 12-ны 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тухай мэдээлэл хийх юм. 
2013 -оны 8 -р сарын 9
641
ДЭЛГЭРЭНГҮЙ