Зуслангийн газрыг 8 сараас үнэгүй өмчлүүлж эхэлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртэл газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх юм байна
2013 -оны 6 -р сарын 28
1461
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын тасалбар 7 сарын 6-наас худалдаанд гарна
Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ажиллагааг урьд жилүүдийнхээс илүү өвөрмөц, шинэ хэв маягаар хийхээр төлөвлөж байгаа гэдгээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын Урлаг соёлын салбар хорооноос мэдээлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын тоглолтыг Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар бэлтгэл ажлаа эхлээд байна
2013 -оны 6 -р сарын 28
922
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бид нэг салбарынхан” спорт наадам болж байна
Нийслэлийн архивын салбар нь 1958 оноос архивын эрхлэгч, фондчин гэсэн 2 орон тоотойгоор эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хотын нутгийн захиргааны байгууллагын баримтыг өөр дээрээ төвлөрүүлэн ажиллаж ирсэн түүхтэй. Өдгөө Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний түүхт 55 жилийн ойн өдрүүд тохиож байна. Ойн хүрээнд “Бид нэг салбарынхан” спортын бага наадмыг 2013 оны 6 сарын 28, 29-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын спорт зааланд зохион байгуулж байгаа юм
2013 -оны 6 -р сарын 28
500
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ч.Содномцэрэн: Нийслэлд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгууллаа
Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүд нийслэлийн хэмжээнд Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болсон талаарх тайланг Сонгуулийн Ерөнхий хороонд мэдээллээ.
2013 -оны 6 -р сарын 28
590
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувийн хэвшлийнхэн нийслэлийнхээ тохижилтод хувь нэмрээ оруулна
Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хайрлан хамгаалж, тохижуулах ажилд хувийн хэвшлийн байгууллагуудыг татан оролцуулах ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын санаачлан  зохион байгуулсан “Хөгжлийн төлөө түншлэл” уулзалтад оролцсон байгууллагуудыг ”Их тойруугийн гудамжны тохижуулах төсөл “ болон нийслэлийн бусад гудамж талбайг тохижуулах ажилд хамтран оролцож хөрөнгө оруулалтын туслалцаа үзүүлэх санал тавьсан юм
2013 -оны 6 -р сарын 27
693
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гүний худгуудыг тоолж, бүртгэлжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Туул, Сэлбэ, Дунд голын усны урсацыг нэмэгдүүлэх, сэргээх, гадаргын усыг хуримтлуулах усан сан, цөөрөм байгуулж, хот орчмын голын ай сав газар, гол, булаг, шандыг хамгаалж, ногоон байгууламжийг байгуулна гэж тусгасан. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэсгэр дээрх бүх төрлийн гүний худгийн  тооллогыг 2013 оны 08 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 1 сарын хугацаанд зохион байгуулах тухай нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа
2013 -оны 6 -р сарын 27
620
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Наадмын гоёл” үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай хамтран “Наадмын гоёл” үзэсгэлэн худалдааг 2013 оны 06 сарын 28-наас 30-ны өдрүүдэд ”Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцох юм
2013 -оны 6 -р сарын 27
669
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол 2013” наадмаар үндэсний хувцастай парад болно
Төрт ёсны Их баяр наадам, Монголоороо бахархах омогших сэтгэлийг хүн бүрийн зүрхэнд бадрааж, Монгол түмэн үндэсний дээл хувцсаараа гангарч, хотол олноороо төдийгүй дэлхийг баясуулан цэнгэдэг сайхан уламжлалтай. Үндэсний баяр наадмын хөтөлбөрт “Дээлтэй Монгол” наадам багтсан байдаг
2013 -оны 6 -р сарын 27
973
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны ажилтнууд номын дуу сонслоо
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 9 дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ажилтан, мэргэжилтнүүдийг хамруулсан “Худалдан авах ажиллагааны бодлого, хэрэгжилтийг сайжруулах нь” сэдэвт сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар дүүргүүдийн Худалдан авах ажиллагааны албадын өмнө тулгарч болох хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөлдсөн байна
2013 -оны 6 -р сарын 27
555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар бүртгэгдсэн иргэдийн 92,6% нь саналаа өгчээ
Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өчигдөр \06 сарын 25\ 07 цагт эхэлж, 20 цагт дууслаа. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92,6% нь саналаа өгсөн байна. Санал өгсөн сонгогчдыг дүүргээр нь ангилвал
2013 -оны 6 -р сарын 26
522
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа
Монгол Улсын 2013 Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу орон даяар 07 цагаас эхэллээ. Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгуульд нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, харъяа хэсгийн хороодод санал өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хорооны сонгуулийн хэсгийн хороонд санал өгсөн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн сонгуулийн 6-р хэсгийн хороонд саналаа өглөө.
2013 -оны 6 -р сарын 26
584
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 цагийн байдлаар нийслэлийн иргэдийн 18,11% нь саналаа өгчээ
Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонобагана нар 11 цагийн байдлаар нийслэлийн Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах явцын мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Нийслэлийн хэмжээнд 368 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд  11 цагийн байдлаар 18,11% нь саналаа өгсөн ирцтэй байна.
2013 -оны 6 -р сарын 26
554
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцож, саналаа өгөхийг уриалж байна
Нийслэлийн сонгуулийн хорооноос  15 цагийн  ээлжит явцын талаархи мэдээллийг өглөө. Нийслэлийн хэмжээнд 15 цагийн байдлаар   нийт сонгогчдын  42,77% нь буюу 349,598 сонгогч сонгуульдаа оролцож, саналаа өгчээ. Одоогийн байдлаар санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ажилчдаа амраахгүй ажлуулж буй “Говь” ХК, “Начин заан” ломбард, “Мөнгөн завъяа” худалдааны төвүүдэд арга хэмжээ авч, ажилчдад санал өгөх боломжийг олгохоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, Цагдаагийн газраас ажиллаж байна.
2013 -оны 6 -р сарын 26
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлчүүдээ, 22 цагаас өмнө Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, саналаа өгөөрэй
Нийслэлийн сонгуулийн хорооноос сонгуулийн явцын 3 дахь удаагийн мэдээллийг өглөө. 19 цагийн байдлаар  477,020 сонгогч буюу нийт иргэдийн 58.35% нь саналаа өгсөн бөгөөд нийслэлийн хэмжээнд сонгуулийн санал авах ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
2013 -оны 6 -р сарын 26
541
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сонгуулийн хороо сонгуулийн санал хураалтын явцыг 4 цаг тутамд мэдээлнэ
Нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар нийслэлийн хэмжээнд сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар цаг үеийн мэдээлэл өглөө.
2013 -оны 6 -р сарын 25
591
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэнгэлдэхэд 2000 суудал нэмж тавина
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны гишүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр хүлээн авч уулзан, баяр наадмын бэлтгэл ажлын явц хэр байгааг тодрууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил үндсэндээ дууссан, өчигдөр газар дээр нь очиж шалгасан гэдгээ Зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва хэллээ
2013 -оны 6 -р сарын 25
690
ДЭЛГЭРЭНГҮЙ
НИТХ-ын ээлжит хуралдаан 7 сарын 04-нд болно
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 06 сарын 25-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн Соёл урлагийг хөгжүүлэх сан”-г татан буулгаж, хөрөнгийг нийслэлийн Соёл урлагийн газарт шилжүүлэх тухай асуудлыг Соёлын газрын дарга Б.Батцэнгэл танилцуулсан юм. “Соёл урлагийг хөгжүүлэх сан” нь нийслэлийн хэмжээнд соёл урлагийг хөгжүүлэх, соёл, урлагийн ажилтны мэргэшлийг дээшлүүлэх, соёл урлагийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийг урамшуулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор анх НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 109 дугаар тогтоолоор  байгуулагджээ
2013 -оны 6 -р сарын 25
708
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 6-р сарын 3-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 24 нэрийн барааны үнэ тогтвортой 9 нэрийн барааны үнэ буурсан, 2 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлтэй байна
2013 -оны 6 -р сарын 25
555
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын гудамж цэцгээр гоёж өнгө заслаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог, хаягдал тохижилтын хэлтсээс хариуцан хотын 24 байрлалд цэцгийн мандал байгуулах ажлыг амжилттай зохион байгууллаа
2013 -оны 6 -р сарын 25
714
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн хэсгийн хороодод саналаа өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн санал авах ажил 6 дугаар сарын 26-ны Лхагва гарагт улс орон даяар 7-22 цагийн хооронд явагдана. Нийслэлийн хэмжээнд Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах 368 хороо ажиллаж байна
2013 -оны 6 -р сарын 25
655
ДЭЛГЭРЭНГҮЙ