Амталгаат өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторанууд оролцоно
Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна
2013 -оны 8 -р сарын 26
840
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдийн мөрдөх журмыг яаралтай боловсруулна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад 08 сарын 23-ны өдөргарсан томоохон гал түймрийн тухай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвлийн бэлтгэл ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
2013 -оны 8 -р сарын 26
979
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуул худалдааны төв өнөөдөр ажиллахгүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа даргалж  гишүүдээр   НЗДТГ, нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар,  мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
2013 -оны 8 -р сарын 24
194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шуурхай арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж,  Баасан гарагийн 12:00 цагт хуралдлаа. Хуралдаанаар “Нарантуул” худалдааны төвд гарсан галыг унтраахаар газар дээр нь ажилласан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. 
2013 -оны 8 -р сарын 23
753
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор  нийслэлийн  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ.  Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм
2013 -оны 8 -р сарын 23
989
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хуурамч дугаар хэрэглэвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ
Энэ сарын нэгнээс замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам хэрэгжиж эхэлсэн билээ. Журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй зөрчлийг бүртгэж, торгуулийн хуудас явуулжээ. Торгуулийн төлөлт 30 гаруй хувьтай байгаа бөгөөд жолооч нараас албан ёсоор гомдол гаргасан тохиолдол гаргаагүй. Харин зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох үеэр хуурамч дугаар ашигласан 30 гаруй зөрчил илэрсэн байна
2013 -оны 8 -р сарын 22
548
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үнэ нэмэгдэхгүй
2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс “Нийтийн тээврийн үнэ 500 төгрөг боллоо” гэсэн ташаа мэдээлэл цахим мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Энэхүү мэдээндээ баримт болгон нийтийн тээврээр зорчих тасалбар 500 төгрөг гэсэн зургийг оруулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААНБ-ууд нь нийслэлийн Тээврийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр зорчигч тээвэрлэх эрхтэй болдог
2013 -оны 8 -р сарын 22
613
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний зөрчлийн тоо буурчээ
Зураг болон дүрс бичлэгээр баталгаажсан торгуулийн хуудас тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар хүрдэг болоод гурван  7 хоног болж байна. Энэ хугацаанд нийт 9 966 зөрчил Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэгджээ
2013 -оны 8 -р сарын 22
886
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Хангарьд ордны хуралдааны “А” танхимд болно. Хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдаж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүн, Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийн сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай
2013 -оны 8 -р сарын 22
736
ДЭЛГЭРЭНГҮЙ
Н.Болдбаатар: Энэ жил 31 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн унаагаар тээвэрлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамжийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн сургуулиуд сурагчдаа нэгдсэн унаагаар тээвэрлэж эхэлсэн. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сурагчдын нэгдсэн автобусны үйлчилгээний талаар нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Н.БОЛДБААТАР-аас тодрууллаа
2013 -оны 8 -р сарын 22
874
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний хэмжээний тооллого, түүвэр судалгааны анхдагч мэдээллийг ард иргэдэд нээлттэй болголоо
Статистикийн салбарт 2013 оныг статистикийн хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгосонтой холбогдуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлаар судалгаа шинжилгээ хийхэд хэрэгцээтэй байдлыг харгалзан ҮСХ-ны даргын зөвлөлийн 2013 оны 07 сарын 06-ны өдрийн хуралдаанаар тооллого...
2013 -оны 8 -р сарын 22
707
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар амьжиргааны баталгаажих түвшингээс  доогуур орлоготой өрхийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж буй хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо. 9 сарын 1-ээс өмнө эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хичээлийн хэрэгсэл олгох ажлыг нийслэлийн Боловсролын газар хариуцан гүйцэтгэх юм
2013 -оны 8 -р сарын 21
705
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 24-өөс эхлэн дугаарын хязгаарлалтад түр өөрчлөлт орно
Шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн  улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь  ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.  
2013 -оны 8 -р сарын 21
973
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлийн зөвшөөрөлгүй барилгууд
Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараахи барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцлийн  зөвшөөрөл олгох боломжгүй юм
2013 -оны 8 -р сарын 21
2177
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх онд 50 мянган өрх айлыг дулаанаар хангана
Улаанбаатар хотын дулааны станцууд баруун хэсэгтээ төвлөрдөг. Зүүн хэсгийг хангах дулаан нь 27 орчим километр замыг туулан хэрэглэгчдэд хүрдэг. Иймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангахаар Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “УС-15” халаалтын зуухыг шинэчлэн, 300 МВт хүчин чадалтай тус бүр гурван зуухтай дулааны станц барихаар шийдвэрлэсэн
2013 -оны 8 -р сарын 21
730
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн газрын усан оргилууртай боллоо
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн хөдөлгөөн, 3 төрлийн гэрлэн чимэглэл, автомат тохиргоотой 17ам метр талбай бүхий газрын усан оргилуурыг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг болон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Ганхүү нар оролцлоо
2013 -оны 8 -р сарын 21
993
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг бүрт хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа гарна
Төвлөрсөн зах, худалдааны төвүүд рүү чиглэсэн автозамын ачааллыг бууруулах зорилгоор хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн, худалдааг дүүрэг бүрт 2-оос доошгүй цэгт гаргахаар боллоо.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба “Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа”-г 8 сарын 22-ноос эхлэн  Чингэлтэй дүүрэгт “Тусгаар тогтнолын талбай”, Баянгол дүүрэгт 13,14,15-р хорооны Энэбишийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэгт “Ажилчдын алдар талбай”, Баянзүрх дүүрэгт  “Жуковын музей”-н талбай, Сансарын тунель дээр, Сүхбаатар дүүрэгт Драмын театрын талбай, Цэрэндоржийн хөшөө, Сонгинохайрхан дүүрэгт “Саппора” үйлчилгээний төв, “Номин” агуулах худалдааны талбайд гаргахаар шийдвэрлэсэн байна
2013 -оны 8 -р сарын 21
719
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 20-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр  гэрлэн дохионы 31, хурд хэтрүүлсэн 168 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 8 -р сарын 21
767
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ардчилсан боловсролыг өсвөр үеийнхэнд олгох хөтөлбөр” -ийн 20 жилийн ой болно
Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн орлогч Ц.БуяндалайГерманы сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбооны төлөөлөгч Дитер Физингер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай “Хүүхэд залуучуудын сайн сайхны төлөө, Монгол орны өсвөр үеийг хөгжүүлж, нийгэмдээ төлөвшсөн иргэн болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа та бүхний цаашдын ажилд нь амжилт хүсье
2013 -оны 8 -р сарын 20
583
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын чанар хэмжигч суурин харуулыг шинэчлэнэ
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас“Агаарын бохирдол хэмжигч суурин харуулын автомат төхөөрөмж” нийлүүлэгч сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлаж байна. 2009 оноос Улаанбаатар хотын 4 цэгт суурин харуулын тоног төхөөрөмжийг байрлуулж, 24 цагийн турш хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн
2013 -оны 8 -р сарын 20
1471
ДЭЛГЭРЭНГҮЙ