Сонгон шалгаруулалтад тэнцсэн 22 удирдах албан тушаалтныг томилно
Нийслэлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог төрийн албан хаагчдаас албан тушаал дэвшүүлэх замаар нөхөхөөр ирүүлсэн нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэн, дүгнэлт гаргах тухай” асуудлыг хэлэлцсэн юм
2013 -оны 9 -р сарын 6
682
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дэнжийн мянгын замыг өнөө оройноос хаана
Дэнжийн мянгын зам буюу 39-р сургуулийн зүүн урд уулзвараас Хүчит шонхор захын эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын тендерийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2 удаа зарлаж, гүйцэтгэгчээр "Баткубик" ХХК шалгарч гэрээ байгуулаад байна. Зам барилгын ажлын хүрээнд тус замыг гурав хувааж хаах төлөвлөгөөт график гаргасан байна. Төлөвлөгөөний дагуу өнөө оройноос эхлэн 24 хоног зам хаахаар боллоо
2013 -оны 9 -р сарын 6
676
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн Л.Чинбатын барилгын ажлыг зогсоож, зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцоохоор боллоо
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 05-ны өдөр боллоо. Хуралдаанаар нийслэлд баригдаж буй зарим барилгын ажил, түүнтэй холбогдуулан иргэдээс ирсэн санал, гомдлын дагуу хийсэн шалгалтын талаар хэлэлцлээ
2013 -оны 9 -р сарын 6
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 14 цэгт “Сайн өдрийн зах” түр худалдааны төвийг байгуулахаар төлөвлөжээ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 09 сарын 05-ны өдөр болсон ээлжит хуралдаанаар “Түр захын байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцуулла
2013 -оны 9 -р сарын 6
793
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 14706 иргэнд торгуулийн хуудас хүргүүллээ
Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн
2013 -оны 9 -р сарын 6
1702
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 05-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 05-ны өдөр  гэрлэн дохионы 120 , хурд хэтрүүлсэн 121 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу 
2013 -оны 9 -р сарын 6
6087
ДЭЛГЭРЭНГҮЙ
Беларусь улсын цахилгаан тээврийн салбартай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Бүгд найрамдах Беларусь улсын Тээврийн холбооны сайд Сивак  Анатолий болон Аж үйлдвэрийн орлогч сайд Огоровников нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Минск хотын цахилгаан тээврийн салбарын талаар ярилцаж, манай улстай хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Улаанбаатар хотод цахилгаан тээврийн салбарт Беларусь улсын туршлага, орчин үеийн техникийг нэвтрүүлэх талаар уулзалтын эхэнд талууд ярилцсан юм
2013 -оны 9 -р сарын 5
759
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын даргын уриалга
Наадмын маргаашаас намар эхэлдгийг сануулсаар сэрүүн салхи сэвэлзсэн  жиндүү өдрүүд  эхэллээ. Энэ хариуцлагатай цаг мөчид нийслэл даяараа хүйтрэхээс урьтаж орон байраа дулаалахаас авахуулаад өвлийн бэлтгэлээ хангах шаардлага тулгарлаа
2013 -оны 9 -р сарын 5
724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хаяг, хаягийн байгууламж байрлуулах журмын төсөлд санал авч байна
Байгууллага аж ахуйн нэгжийн хаяг, хаягийн байгууламж нь тухайн байгууллагын дүр төрх, нүүр царай болохын зэрэгцээ хотын өнгө үзэмж дизайныг тодорхойлогч хүчин зүйлсийн нэг байдаг. Өнөөдөр Нийслэл Улаанбаатар хотод хаяг, хаягийн байгууламж байрлуулахад ямар нэгэн эрхзүйн орчин байхгүйн улмаас байгууллага аж ахуйн нэгжүүд өөрийн загвар дизайнаар янз бүрийн хэлбэр хийц бүхий хаягийг хийн байрлуулж байгаа нь хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна
2013 -оны 9 -р сарын 5
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын хуулийн байгууллага сургалт зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгч Дэвид Мурр болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын төлөөлөгчид “Улаанбаатар метро”-ны төслийг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх талаар сургалт семинар зохион байгуулах гэж байгаа талаараа хотын даргад танилцууллаа. “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын хувьд “Улаанбаатар метро” төсөлд хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллаж байгаа юм
2013 -оны 9 -р сарын 5
616
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал гарах эрсдэлтэй зах, худалдааны төвүүдийн жагсаалт
Үйл ажиллагаа явуулж байгаа олон хүн төвлөрсөн үзвэр үйлчилгээ,  худалдааны байгууллагууд хулгай буюу гадны гэмт халдлагаас сэргийлж бэлэн байдлыг сайтар хамгаалж, ашиг, орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч барилгын давхруудад байрлах лангуунуудын тоог нэмж, зам гарц нарийсган бараа материал байрлуулсан боловч Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг ноцтойгоор зөрчин галын аюулгүй байдлыг хангаж...
2013 -оны 9 -р сарын 4
1014
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томоохон хүнсний зах, худалдааны төвүүдэд шалгалт хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/821 тоот захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, эрхийг хамгаалах, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зорилгоор Нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанд түүвэрчилсэн хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгууллаа
2013 -оны 9 -р сарын 4
688
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тендер сонирхогчдод зориулсан сургалт семинар боллоо
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтад олон нийтийн оролцоог хангах, ил тод байдлыг бий болгох үүднээс Үнэлгээний хороонд олон нийтийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан ажилладаг. Түүний дотроос нийгмийн 500 гаруй идэвхитэй төлөөллийг эгнээндээ багтаасан JCI  Монгол байгууллагатай үр дүнтэй хамтран ажиллаж байна
2013 -оны 9 -р сарын 4
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 сарын 03-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 9 сарын 03-ны өдөр  гэрлэн дохионы 94 , хурд хэтрүүлсэн 260 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 9 -р сарын 4
779
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.БАДРАЛ: Улаанбаатар нэгтгэл нь нийтийн үйлчилгээг 24 цагийн турш үзүүлнэ
Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ, Хот тохижилтын газар  НӨҮГ, Усны барилга байгууламж НӨҮГазруудыг нэгтгэж Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ байгуулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2013 оны 9 сарын 3-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.БАДРАЛ-ААС тодрууллаа
2013 -оны 9 -р сарын 4
809
ДЭЛГЭРЭНГҮЙ
58 дугаар сургуульд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилууллаа
Монгол Улс БНСУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол орны нөхцөлд тохирсон ус цэвэршүүлэх системийг нутагшуулах төсөл энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэсэн. Энэ ажлын хүрээнд БНСУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн  58 дугаар сургуульд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж суурилуулан, сургуулийн захиргаанд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
2013 -оны 9 -р сарын 4
718
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний үйлдвэрлэгчдийн мэдээллийн сантай болно
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар аж ахуйн нэгжүүдийн талаар мэдээллийн бааз суурь үүсгэн ажиллаж байна. Ингэснээр тендер зохион байгуулах ажлын арга барилыг сайжруулах, оролцогчдыг дэмжих, тэдэнд ачаалал үүсгэхээс сэргийлэх, хамгийн зөв сонгон шалгаруулалтыг хийх боломж нөхцлийг бүрдүүлэх юм. Одоогийн байдлаар ажил гүйцэтгэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуйн нэгжийн бүртгэл, үндэсний үйлдвэрлэгч, патент эзэмшигчдийн мэдээлэл, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн аж ахуйн нэгжийн бүртгэл, компаниудын тухай мэдээллийг бүрдүүлж байна
2013 -оны 9 -р сарын 3
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэргийн дүйцүүлэх албан хаагчдыг сургалтад хамруулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цэргийн дүйцүүлэх албан хаагчдын сургалт зохион байгуулах тухай”  А/820 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх сургалтыг 2013 оны 09 сарын 30-аас 10 сарын 11-ний өдрүүдэд 3 хэсэгт хуваарилан зохион байгуулна
2013 -оны 9 -р сарын 3
619
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автомашинаа нэгдүгээр эгнээнд тавихгүй байхыг анхааруулж байна
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар ачих тухай нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 08 сарын 30-аас хойш тусгай зориулалтын 8 машинаар хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгах ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс зохион байгуулж байна
2013 -оны 9 -р сарын 3
760
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын 32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  2012 оны 8 сарын 24-ний А/532 тоот захирамжийн дагуу өнгөрсөн хичээлийн жилээс Ерөний боловсролын зарим сургуулиуд “Сургуулийн автобус” үйлчилгээг хэрэгжүүлж байгаа. Энэ хичээлийн жилд  нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт  иржээ
2013 -оны 9 -р сарын 3
742
ДЭЛГЭРЭНГҮЙ