Жолооч та нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьбал журамлана
Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар  ачих тухай Нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарлаа. Захирамжийн хүрээнд хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгана. Энэхүү журамлах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр  тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна
2013 -оны 8 -р сарын 30
691
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Taste of UB" өдөрлөгийн нээлт маргааш болно
Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэх юм
2013 -оны 8 -р сарын 30
606
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам засвар, шинэчлэлийн ажил хэвийн үргэлжилж байна
2 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэлд хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажил түр зогсоод байсан бол өнгөрсөн шөнөөс хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2013-2014 оны хичээлийн шинэ эхлэхээс өмнө зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөсөн 8 замын 2 замын хөдөлгөөнийг нээгээд байгаа юм.
2013 -оны 8 -р сарын 29
800
ДЭЛГЭРЭНГҮЙ
08 сарын 27-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 08 сарын 27-ны өдөр  гэрлэн дохионы 109, хурд хэтрүүлсэн 180 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж  байна. 



2013 -оны 8 -р сарын 29
748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсэд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцно
Нийслэлийн ЗДТГ-аас нийслэлийн ногоон бүсэд Монгол Улсын Ойн тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчин хууль бусаар олгогдсон 4052 газрын эзэмших эрхийг цуцлахаар болсон талаар хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
2013 -оны 8 -р сарын 29
888
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тогтвортой ажлын байраар хангах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлогын дагуу ажлын байранд зуучлах, жижиг дунд бизнес эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор багагүй ажил хийгдэж байгаа.
2013 -оны 8 -р сарын 29
1081
ДЭЛГЭРЭНГҮЙ
08 сарын 28-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 08 сарын 28-ны өдөр  гэрлэн дохионы 99, хурд хэтрүүлсэн 170 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс уриалж  байна. 
2013 -оны 8 -р сарын 29
1181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүрэг бүрт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, хөгжүүлэх төв” байгуулна
Төр засгаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ халамжлан, дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж, томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж эхэлсэн. Эдгээрийн эхлэл болгож Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт Дүүрэг бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, хөгжүүлэх төв барих нэг маягын зураг төсвийн ажилд гүйцэтгэгч сонгон шалгаруулахаар дэлгэрэнгүй жагсаалт хүлээн авч байна.
2013 -оны 8 -р сарын 28
834
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түрээсгүй талбайд хичээлийн хэрэгсэл худалдаалж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт 8 сарын 22-оос эхлэн гарч байгаа. Нийтдээ 20 байршлын 2430 цэгийн 171056 м2 талбайд худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна. 
2013 -оны 8 -р сарын 28
629
ДЭЛГЭРЭНГҮЙ
Он гарсаар 45,4 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ
Улаанбаатар хотод 738,0 мянган хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 382,8 мянган эдийн засгийн идэвхитэй,140,0 мянган суралцагсад, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлтгүй иргэд эзэлж байна.
2013 -оны 8 -р сарын 28
607
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны тогтоол усыг соруулах ажил үргэлжилж байна
Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирч байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна.
2013 -оны 8 -р сарын 28
1045
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаар олон нийт, банк санхүүгийн байгууллагад зарлана
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 26-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалт, нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
2013 -оны 8 -р сарын 27
751
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар доорх сүлжээ скайнердах иж бүрдэл багажтай боллоо
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 8 сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төсөл, Газар дээрх болон доорх шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох иж бүрдэл багаж хэрэгслийн тухай хэлэлцсэн юм. “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа
2013 -оны 8 -р сарын 27
638
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 76 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж эхэллээ
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийх сургалтыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сангаас хамтран зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Захирагчийн ажлын алба, Азийн сан, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, Захирагчийн гэр хороолол дахь 10 ажлын албаны дарга, 76 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд сургалтанд оролцлоо
2013 -оны 8 -р сарын 27
1137
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооныхоо зураглалыг хэсгийн ахлагч нар гаргаж байна
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд газарзүйн мэдээллийн системийн зураглал хийх техникийн багийн бүрэлдэхүүнийг багтаасан  сургалт зохион байгуулсан
2013 -оны 8 -р сарын 27
1401
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргааны шинэ барилгыг барих компанид батламж гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч Э.Бат-Үүл Халла группын Ерөнхийлөгч Жон Мүн Воныг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай өсөж байгаа энэ үед төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх асуудал чухал байдаг. Тиймээс хотын удирдлагуудын  зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй түргэн шуурхай хүргэх үүднээс  “Хотын захиргааны  шинэ цогцолбор”-ыг СХД-ийн 6-р хороо буюу Ханын материал орчимд барихаар шав тавьсан билээ
2013 -оны 8 -р сарын 27
1035
ДЭЛГЭРЭНГҮЙ
Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа
2013 -оны 8 -р сарын 27
656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүгд Найрамдах Казакстан Улсын элчин сайдын яамны барилгын газрыг хот шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каллибек Ибрагимович Кобландиныг хүлээн авч уулзлаа. Монгол улс БНКУ-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тэр дундаа Улаанбаатар хот Астана хоттой сайн хөршийн харилцаатай ажиллаж ирсэн юм
2013 -оны 8 -р сарын 27
574
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод таксины 3 зогсоол ашиглалтад орлоо
2013 онд Улаанбаатар хотын хэмжээнд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Зогсоолуудын зураг төсөв боловсруулах ажлыгнийслэлийн Авто замын газар хийж, бэлэн болгосон бөгөөд “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна.
2013 -оны 8 -р сарын 27
768
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 26-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 08 сарын 26-ны өдөр  гэрлэн дохионы 114, хурд хэтрүүлсэн 492 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 8 -р сарын 27
899
ДЭЛГЭРЭНГҮЙ