Сөүл хотын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгын урилгаарБүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон албаны төлөөлөгчид Улаанбаатар хотод албан ёсны айчлал хийж байна. Зочдыг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзлаа
2013 -оны 7 -р сарын 16
750
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн прокурорын газартай хамтран зохион байгуулна
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж,хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, нийслэлийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших нар гарын үсэг зурсан юм. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хуулийн мэдлэг, мэдээлэл олгох, гэмт хэрэг гарсны дараа бус гарахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээ авах, хорих ангид ял эдлээд гарсан иргэдийг нийгэмшүүлэх зэрэг олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ
2013 -оны 7 -р сарын 16
745
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дарга Сөүл хотын төлөөлөгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн дарга Ян Жун Юүк болон бусад албаны төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Засаг дарга“18 жилийн турш ах дүүгийн найрамдалт харилцаатай хамтран ажиллаж ирсэн Сөүл хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаадаа баяртай байна. 
2013 -оны 7 -р сарын 16
614
ДЭЛГЭРЭНГҮЙ
Л.Батцоож: Замын хөдөлгөөний шинэ журмыг 8 сарын 1-ээс эхлэн мөрдөнө
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар  “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталж, 08 сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр болсон. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Л.БАТЦООЖ-оос тодрууллаа
2013 -оны 7 -р сарын 16
1130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орбит-Тахилтын чиглэлийн 7,1 км автозамыг нээнэ
Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын төслийн авто замыг сайжруулах бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Орбит-Тахилтын чиглэлд шинээр барьсан 7,1 км авто замын нээлт өнөөдөр буюу 7сарын 15-нд болно.
2013 -оны 7 -р сарын 15
240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар өмчлөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 07 сарын 15-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр “Үндэсний их баяр наадам”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
2013 -оны 7 -р сарын 15
1911
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний шинэ журам 8 дугаар сарын 1-ээс эхлэн мөрдөгдөнө
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар “Замын хөдөлгөөний төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмын төсөл, Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, Ноу Хау-г нэвтрүүлж, нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам, Гудамж талбайн нэр өөрчлөх тухай тогтоолын төслийг тус тус танилцууллаа.
2013 -оны 7 -р сарын 15
1076
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол-2013” наадмын жагсаалын байршил тодорхой боллоо
Жагсаалд оролцогчдыг Багахангай дүүргээс Сүхбаатар дүүрэг хүртэл нар зөв тойрсон байдлаар оролцуулах ба парадыг Дуурь бүжгийн эрдмийн театр-Монголын Хөрөнгийн бирж-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоодын байр-Төрийн ордны өмнүүр орж ирэхээр зохицуулжээ.
2013 -оны 7 -р сарын 12
90
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний Их Баяр наадмын хөтөлбөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222 жил, Их  Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт
2013 -оны 7 -р сарын 10
836
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” үүдээ нээлээ
Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн “Хүй долоон худаг”-т нээгдлээ. Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож буй “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр  хэрхэн амьдарч байгааг нүдээр харж, биеэр мэдрэх боломжийг олгож байгаараа онцлог юм
2013 -оны 7 -р сарын 10
808
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дээлтэй Монгол Наадам” 07 сарын 13-нд 12 цагаас Сүхбаатарын талбайд болно
“Дээлтэй Монгол Наадам – 2013” арга хэмжээний “Дээлтэй Монгол” парад жагсаалд оролцогчдын байрлалуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. 2013.07.13-ны 1200  цагаас “Дээлтэй Монгол” парад жагсаал эхлэх бөгөөд доорхи байрлалд 1000 цагаас парад жагсаалд оролцогчдыг байрлуулж бүртгэнэ
2013 -оны 7 -р сарын 10
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
32-ын тойргийн уулзварыг өргөтгөнө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл зуслангийн чиглэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор “Авто замын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/645 тоот захирамж гаргалаа.
2013 -оны 7 -р сарын 9
872
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллана
Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр  24 цагаар ажиллана. Эмнэлэгийн 1, 2 дахь шатлалын тусламж, үйлчилгээний талаарх гомдол саналаа хариуцлагатай жижүүрийн 320981 дугаарын утсаар холбогдож өгөх боломжтой  гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд 11, 12, 13, 14-ний өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллана
2013 -оны 7 -р сарын 9
641
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өглөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний их баяр наадмын үеэр авах зохицуулалтын арга хэмжээний тухай” А/648 тоот захирамж гаргалаа. Захирамжаар Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Дүнжингарав, Мишээл экспо худалдааны төвүүдийн зогсоолд автомашинаа байрлуулсан наадамчдыг Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах
2013 -оны 7 -р сарын 9
688
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дээлтэй Монгол Наадмын үеэр “АХА” тэмцээн болно
2013 оны 07-р сарын13-ны 12.00 цагаас эхлэх “Дээлтэй Монгол Наадам 2013” арга хэмжээний үеэр олон нийтийн дунд “АХА” тэмцээн болно. Оролцох иргэдийг тухайн өдөр “АПУ” компанийн асарт  бүртгэх юм
2013 -оны 7 -р сарын 9
630
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүй долоон худагруу автобусаар 700 төгрөгөөр зорчино
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн зорчигч тээвэр 08:00-22:30 хүртэл иргэдэд үйлчлэх юм.
Үндсэн 78 чиглэлд 594 их багтаамжийн автобус, тролейбус, туслах 28 чиглэлд 184 бага багтаамжийн автобус, хот орчмын зуслангийн чиглэлд бага багтаамжийн 10 автобус, Хүй 7 худагт их, бага багтаамжийн 50 автобус нийт 838 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
11, 12 –нд “Хүй 7 худаг –Төв цэнгэлдэх” чиглэлийн их багтаамжийн автобус М.Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 13 –нд “Хүй 7 худаг –МУБИС” чиглэлд  МУБИС –ийн баруун талын автобусны зогсоолоос явах юм. 
2013 -оны 7 -р сарын 8
757
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу ажлын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахгүй байх журам нийслэлийн хэмжээнд үйлчилж байгаа билээ.
2013 -оны 7 -р сарын 8
680
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наадмын өдрүүдэд Мэргэжлийн Хяналтын 122 байцаагч ажиллана
Баяр наадмын өдрүүдэд Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын 122 улсын байцаагч ажиллаж, хүнсний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээ явуулах газруудад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч ажиллана
2013 -оны 7 -р сарын 8
603
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын үеэр автомашинуудад 7 төрлийн зөвшөөрөл олгоно
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, хурдан морины бариа руу явах тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл өгдөг. Энэ жил автомашинуудад А, Ж, Д, Ү, Г, ногоон М, улаан М гэсэн 7 төрлийнзөвшөөрөлолгохоор болжээ
2013 -оны 7 -р сарын 8
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмаа дэлхийн хаанаас ч үзэх боломжтой боллоо
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндсэний их баяр наадмыг тохиолдуулан баяр наадмын хөтөлбөр, салбар хороодын мэдээлэл, худалдаа, үйлчилгээний газруудын байршил зэрэг бүх мэдээллийг багтаасан www.naadam.ulaanbaatar.mn цахим хуудсыг   Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос нээжээ
2013 -оны 7 -р сарын 8
841
ДЭЛГЭРЭНГҮЙ