GIZ –ийн NEXUS төсөлтэй хамтран ажиллахаар боллоо
ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Хорооноос 2013-2015 онд хэрэгжүүлэх “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент” төслөөс Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулсан олон улсын бага хурал, төслийн нээлтийн семинарт Улаанбаатар хотыг төлөөлөн Засаг даргын орлогч Ц.Буяндалайгаар ахлуулсан төлөөлөгчид оролцлоо
2013 -оны 8 -р сарын 2
31992
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулааны шугам шинэчлэлт, засварын ажил энэ сарын 30 гэхэд дуусна
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд өөрсдийн шугам сүлжээ, халаалтын систем болон бусад тоног төхөөрөмжинд хийгдэх засвар, үйлчилгээний ажлыг зохион байгуулан
2013 -оны 8 -р сарын 2
10359
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хайлаастын дэд станцыг нүүлгэх ажил үргэлжилж байна
Улаанбаатар хотын төвийн болон хойд хэсгийн 50 мянга гаруй  хэрэглэгчийг эрчим хүчээр хангадаг “Хайлааст” дэд станцын 110кВ-ын инженерийн холбогдох байгууламжийн талбайд хөрсний ус гарч, 110кВ-ын трансформаторын суурь хазайж, 1-1,5м өргөгдөн, дамжуулагч шинн татагдсан, удирдлага, дохиолол, реле хамгаалалт, хэмжүүрийн кабелиуд болон газардуулгын байгууламжид ноцтой аюул учраад байсан. Тиймээс тус станцыг  07 сарын 01-ээс 08 сарын 25-ны хооронд яаралтай нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна
2013 -оны 8 -р сарын 2
613
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулахаар ажиллаж байна
Хичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч,  томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог. Мөн  орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг
2013 -оны 8 -р сарын 2
1365
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалтын 8-р сарын хуваарь
Дулааны улиралд хийгддэг цахилгаан шугам тоноглолын засварын ажил 10-р сар хүртэл үргэлжлэх бөгөөд 8-р сард цахилгааны хэсэгчилсэн хязгаарлалт хийх хуваарийг танилцуулж байна. Цаг уурын нөхцөлөөс шалтгаалан зарим хуваарьт өөрчлөлт гарч болзошгүй юм
2013 -оны 8 -р сарын 2
1026
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургууль цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт дууслаа
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар  энэ жилийн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын 53 гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дууслаа. Сурах орчин нөхцлийг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил нийслэл хотод 80 бага сургууль  шинээр барихаар төлөвлөсөн
2013 -оны 8 -р сарын 2
671
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим бар, рестораны тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай нийслэлийн Засаг дарга  захирамж гаргаж, 2013 оны 06-р сарын 03-аас хэрэгжиж эхэлсэн билээ. Захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа түргэн хоолны үйлчилгээний сүлжээ газрууд 24 цагаар ажилладаг байсныг 07.00-03.00 цаг хүртэл ажиллуулахаар өөрчилсөн. Мөн иргэдээс ирүүлсэн саналын дагуу  тусгай хөтөлбөртэй шөнийн цэнгээний газруудыг пүрэв, баасан, бямба гарагт шөнийн 03.00 цаг хүртэл үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрч, ажиллах цагийг уртасгасан юм
2013 -оны 8 -р сарын 1
753
ДЭЛГЭРЭНГҮЙ
Завьт эргүүлийнхэн хүний амь аварчээ
Нийслэлийн Аврах ангийхан Туул голд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлж завьт эргүүл хийж яваад хүний амь аварсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газар Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Маршалын гүүрний зүүн талд Туул голд хүн живж байгаа  дуудлагын дагуу эрэн хайх аврах  бүлэг дуудлагын дагуу очиход 38 настай эрэгтэй С усанд живж байсныг аварчээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, анхны тусламж үзүүлэн ЯТТ-ын 103-ын эмчид хүлээлгэн өгсөн байна
2013 -оны 8 -р сарын 1
544
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төсөв шинэчлэн нэмэх шаардлагатай ажлууд дээр дахин тендер зарлахаар боллоо
Тендерт нэг ч аж ахуйн нэгж санал ирүүлээгүй, ирсэн саналууд батлагдсан төсвөөс хэтэрсэн шалтгаанаар зарим тендерийг дахин зарлахаар боллоо.Тухайлбал, Ханын материалын үйлдвэрийн бохирын шугам өргөтгөх ажил, Бохир усны 12- а,б магистрал шугамын өргөтгөлийн ажлын тендерийн батлагдсан төсвийг нэмж шинэчлүүлэхээр үнэлгээний хороодын дүгнэлт материалыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт хүргэсэн
2013 -оны 8 -р сарын 1
625
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дарь-эхийн замыг 4 хоног хаана
Сансарын шатахуун түгээх станцаас хойш, Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх 1.2 км авто замын хөдөлгөөнийг 8-р сарын 01-ний 22 цагаас хааж, хучилтын ажил гүйцэтгэхээр боллоо
2013 -оны 8 -р сарын 1
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн 4 замаас зүүн тийш зам хаалаа
"Гялс" төвийн уулзвараас зүүн тийш Баянзүрх дүүргийн ЗДТГ хүртэлх 1 км авто замын урд талын урсгалыг 7 сарын 31-ний 23 цагт хаалаа. Өнгөас фаль тбетон хучилтыг 3 хоногт багтаан хийж, энэ хэсгийг нээнэ
2013 -оны 8 -р сарын 1
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслан чиглэлд гал унтраах, аврах анги үүрэг гүйцэтгэхээр боллоо
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/65 тоот тушаалаар  Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Аврах гал унтраах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг томилгоот хуваарьт оруулж, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн чиглэлд нэг сарын хугацаатайгаар үүрэг гүйцэтгүүлэхээр боллоо.
2013 -оны 8 -р сарын 1
551
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 7-р сарын сүүлийн долоо хоногийн ажиглалтаар 24 нэрийн барааны үнэ тогтвортой, 11 нэрийн барааны үнэ буурсан үзүүлэлтэй байна. Хонины ястай мах килограмм нь дунджаар 7786 төгрөг, үхрийн ястай мах 8700 төгрөгийн үнэтэй байна
2013 -оны 8 -р сарын 1
611
ДЭЛГЭРЭНГҮЙ
38 681 хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлана
Хайлааст дэд станцаас тэжээгдэж буй Чингэлтэй дүүргийн 11-19-р хороо, Хайлааст, Чингэлтэй, Таван буудал, Долоон буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх, БЗД-ийн 2, 21-р хорооны 38 681 хэрэглэгчийн  эрчим хүчийг 07 сарын 31-ний үүрийн 03:00 цагаас 08 сарын 01-ний 22:00 цаг хүртэл хязгаарлана
2013 -оны 7 -р сарын 31
515
ДЭЛГЭРЭНГҮЙ
Угсармал орон сууцыг дулаалснаар дулааны алдагдал 35-40 хувиар буурна
Улаанбаатар хотод 1965-2000 онд барьсан 1000 гаруй  угсармал орон сууц байдаг. Эдгээр орон сууцанд нийслэлийн хүн амын 20 гаруй хувь нь амьдарч байгаа бөгөөд ашиглалтад ороод удсан учраас хана, шал, таазны зай завсраар  дулаанаа алдаж,  дулааны хувийн алдагдал норматив хэмжээнээс 35-40 хувиар нэмэгджээ. Дулааны алдагдал ихтэй байх нь эрчим хүчний хэрэглээг тэр хэрээр нэмдэг юм
2013 -оны 7 -р сарын 31
1004
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг 8 байршилд нэмж хэрэгжүүлнэ
УИХ-ын чуулганаар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”,  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийг нийслэлийн ИТХ-ын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор хэрэгжиж эхэлсэн
2013 -оны 7 -р сарын 31
777
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана
Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км автозамын шинэчлэлтийг "НаранбулагХан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийхээр боллоо. Энэ хэсэгт 8-рсарын 12 хүртэл хучилт хийгээд нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй ажиллах юм
2013 -оны 7 -р сарын 31
614
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн ИТХ-аас баталсан “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”  хэрэгжих болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох юм. Замын хөдөлгөөний хяналтын камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд , хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг  зураг болон бичлэгээр баталгаажуулан гаргана
2013 -оны 7 -р сарын 31
1335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын зүүн хэсгийн барилгуудад дулааны техникийн нөхцөл өгөхгүй
Сүүлийн жилүүдэд барилгажилт эрчимжиж, дулааны эх үүсвэр болон дамжуулах шугамын хүчин чадлын техникийн боломж нэмэгдсэнээс  хотын зүүн хэсэгт дулаан хангамж  доголдоход хүрээд байгаа юм. Дулаан хангамж доголдлоос сэргийлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Баянзүрх дүүрэг, Зайсан орчим 11,12,13,15,16 дугаар хороолол чиглэлд дулааны техникийн нөхцөл олголтыг түр зогсоогоод байна
2013 -оны 7 -р сарын 30
681
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  07 сарын 30-ны өдөр болж, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөнөөр 2013 онд Улс, нийслэл, орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийслэийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газраас мэдээлэл өглөө
2013 -оны 7 -р сарын 30
590
ДЭЛГЭРЭНГҮЙ