Нийслэлийн Засаг даргын АНУ-д айлчилсан зардлын тайлан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Монгол Улсын Их хурлын даргын АНУ-д хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтан 2013 оны 03 дугаар сарын 06-наас 29-ний өдрүүдэд АНУ-д томилогдон ажиллалаа.
2013 -оны 4 -р сарын 29
1025
ДЭЛГЭРЭНГҮЙ
1 хоног 10 цагт дунджаар 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  / 04.22-04.28 / нийт 870 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 199 өргөдөл, гомдлын  39-ийг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 19 өргөдөл, гомдлын  3-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 196 өргөдөл, гомдлын 45-ыг нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 266 өргөдөл, гомдлын 57-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 190 өргөдөл, гомдлын 46-г нь тус тус шийдвэрлэжээ.
2013 -оны 4 -р сарын 29
769
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ирэх сарын 4-ний өдөр тогтсон уламжлалын дагуу нийслэл хотын иргэдтэй уулзахаар боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүр нийслэлийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өгдөг уламжлалыг анхлан тогтоосон
2013 -оны 4 -р сарын 29
1358
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өвс шатааж гал алдсан дуудлага эрс нэмэгджээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар хөрсний өвс шатсан 38 дуудлага ирж үүний зөвхөн 23 нь сүүлийн 4 хоногт бүртгэгдсэн байна. Цаг агаар дулаарч гэр хорооллын айлууд хашааныхаа өвсийг шатааж гал алдсан дуудлага сүүлийн 4 хоногт эрс нэмэгджээ
2013 -оны 4 -р сарын 29
658
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн цэнгээнт бүжгийн сургалт боллоо
Шинэчлэлийн  Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны болосврол, соёлыг дээшлүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ССАЖЯ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын нийтийн бүжгийн холбоо хамтран 4-р сарын 22-26-ны өдрүүдэд UNIVERSAL цэнгээнт бүжгийн клубт сургалт зохион байгуулжээ
2013 -оны 4 -р сарын 29
743
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хуралд оролцох зочид төлөөлөгчид өнөөдөр манай улсад айлчлан ирнэ. Гадаад харилцааны яамнаас өгч байгаа албан ёсны мэдээллээр тус бага хуралд оролцохоор нийслэл Улаанбаатар хотод  102 орны 1200 гаруй зочид хүрэлцэн ирэх бөгөөд энэхүү арга хэмжээг сурвалжлахаар 50 гаруй орны сэтгүүлчид ирж дэлхий нийтэд Монгол улсыг сурталчлан таниулахаар болжээ.
2013 -оны 4 -р сарын 26
203
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд троллейбус үнэгүй үйлчилж байна
Нийслэлийн Засаг дарга Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчид, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ” авах тухай захирамж гаргасан. Захирамжийн дагуу замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа.
2013 -оны 4 -р сарын 26
703
ДЭЛГЭРЭНГҮЙ
Урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгууллаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII дугаар бага хурал, чуулга уулзалт Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу зочид төлөөлөгчдийн хурал, хүндэтгэлийн арга хэмжээ явагдах болон байрлах объектуудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх шалгалтыг  энэ сарын 19-24-ний өдрүүдэд  зохион явууллаа
2013 -оны 4 -р сарын 25
574
ДЭЛГЭРЭНГҮЙ
4 сарын 26-29-ний өдрүүдэд троллейбус иргэдэд үнэгүй үйлчилнэ
Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал  зохион байгуулагдахтай холбогдуулан зочид төлөөлөгчид, иргэдийн  аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал, иргэдийн хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга “Зарим арга хэмжээ” - г авч хэрэгжүүлэх тухай захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд замын хөдөлгөөний хэт ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 дүгээр сарын 26,28-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор буюу 0,2,4,6,8-аар төгссөн, 4 дүгээр сарын 27, 29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл  07-21 цагийн хооронд тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар түр зохицуулалт хийх юм.
2013 -оны 4 -р сарын 24
878
ДЭЛГЭРЭНГҮЙ
Орчноо тохижуулаагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно
НИТХурлын тэргүүлэгчдийн 2012 оны 61 дүгээр тогтоолын дагуу аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглалтанд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах ёстой
2013 -оны 4 -р сарын 24
580
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баасан гарагт зах, худалдааны төвүүд амарна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр манай улсад айлчлах 135 орны 1000 гаруй зочид төлөөлөгч, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор “Зарим арга хэмжээ авах” тухай захирамж гаргасны дагуу  
2013 -оны 4 -р сарын 24
835
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагдаагийн бие бүрэлдэхүүн уртасгасан цагаар ажиллана
Улаанбаатар хотод 2О1З оны 04 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдах  "Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал" –тай холбогдуулан ЦЕГ-ын даргын тушаалаар  ажлын хэсэг  томилогдон зочид, төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмын хамгаалалт, замын  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж байна
2013 -оны 4 -р сарын 24
779
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын салбарын хөдөлмөр аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 4 дүгээр сарын 24-нд боллоо. Хуралдаанаар барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагаас хийж буй ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл, нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журмын төсөл, газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлалын тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
2013 -оны 4 -р сарын 24
930
ДЭЛГЭРЭНГҮЙ
5-р цахилгаан станц барих газрыг олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай 04 сарын 18-ны өдрийн А/406 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хороолын урд талын автозам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов
2013 -оны 4 -р сарын 23
1483
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 62 байршилд хэрэгжүүлэх Хот тохижилтын төслүүдийг танилцуулна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас “ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо
2013 -оны 4 -р сарын 23
1394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авлигын эсрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг батлах тухай А/419 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юм
2013 -оны 4 -р сарын 23
627
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хашааны газрыг иргэдэд өмчлүүлэх ажил 36 хувийн явцтай байна
Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төсөл нь “Хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтранУлаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх,Чингэлтэй дүүргийн сонгогдсон хэсгүүдэд хэрэгжүүлж байна
2013 -оны 4 -р сарын 23
623
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот 2118.4 тн хогноосоо саллаа
Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор УБ хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамжийн дагуу нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээг 2013 оны 4 дүгээр сарын 20-ны Бямба гаригт зохион байгууллаа
2013 -оны 4 -р сарын 22
1059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ю.Цэдэнбал агсны хөшөөг засварлаж дууслаа
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII  бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсонтой холбогдуулан нийслэл хотод тохижилтын ажил ид өрнөж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд нийслэл хот дахь хөшөө, дурсгалыг сэргээн засварлаж байгаа
2013 -оны 4 -р сарын 22
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний загварыг төслөөр баталжээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 3/31 тоот тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 2.1.5 дахь заалтыг үндэслэн, Төслийн Удирдах хорооны тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч, иргэн /хуулийн этгээд/ хоорондын “Хоёр талт гэрээ”-ний загварыг хавсралтаар баталжээ
2013 -оны 4 -р сарын 22
881
ДЭЛГЭРЭНГҮЙ