Нийслэлийн удирдлагууд 500 хүүхдэд баярын бэлэг гардууллаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Засаг даргын нийгмийн бодлогын зөвлөх Л.Ганхөлөг болон бусад албаны хүмүүс нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 500 хүүхдэд баярын бэлэг гардууллаа
2013 -оны 6 -р сарын 1
660
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ням гарагт зарим замыг түр хаана
Дэлхий даяараа 06 сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна
2013 -оны 6 -р сарын 1
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын-Улаанбаатар марафон гүйлтийн үеэр замын хөдөлгөөний түр хязгаарлалт хийнэ
Дэлхий даяараа 06 сарын 02-ны өдрийг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр байгаль орчиндоо ээлтэй олон арга хэмжээг дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулдаг юм. Нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 06 сарын 02-нд “Олон Улсын-Улаанбаатар марафон” гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. 
2013 -оны 5 -р сарын 31
710
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮК-ийн ажилчдын 225 хүүхэд зусланд амрах эрхийн бичгээ гардан авлаа
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлээ цэвэр цэмцгэр байлгах гэж шөнө өдрийг ялгалгүй ажиллаж, хөдөлмөрлөдөг Тохижилт үйлчилгээний ажилтнуудын 225 хүүхдэд Нарлаг, Нарс, Ундарга,Глакси, Янзага зуслангуудад амрах эрхийн бичиг, баярын бэлэг гардууллаа.
2013 -оны 5 -р сарын 31
747
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бидний ирээдүйг гэрэл гэгээтэй болгож буй хүүхэд багачууддаа баярлалаа гэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл эрдэм мэдлэг, авьяас чадвараараа  шалгарч, Олон Улсын болон  улс, хотын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тэргүүлэн нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 32 сурагчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналыг гардууллаа. Даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт  Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Мөнхбаатарын Шийравжамц, Грек улсын Порто Каррас хотод зохиогдсон сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт  Баянзүрх дүүргийн “Шавь” цогцолбор  сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид Галсандоржийн Энхчимэг гээд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө өндөр амжилтаар угтаж буй шилдэг хүүхдүүд шагналын эзэд болсон юм.
2013 -оны 5 -р сарын 31
581
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбай баярын нэгдсэн арга хэмжээ 11 цагт эхэлнэ
Маргааш тохиох “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулна. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ  Сүхбаатарын талбай дээр 11 цагаас эхлэх бол тус арга хэмжээг нийслэлийн Засаг дарга нээж үг хэлнэ.
2013 -оны 5 -р сарын 31
564
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж хүүхэд, багачуудын дунд зарласан “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны дүн гарлаа. Уралдаанд нийт 1200 гаруй хүүхдүүд бүтээлээ ирүүлсэн байна. “Миний мөрөөдлийн тоглоомын талбай” 6-9 нас, “Миний мөрөөдлийн гудамж” 10-13 нас, “Миний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” 14-16 насны хүүхдүүд тус тус хамрагдсан. Эдгээр бүтээлүүдээс дээрх 3 ангилалд 18 хүүхдийн бүтээл шалгарлаа
2013 -оны 5 -р сарын 31
2170
ДЭЛГЭРЭНГҮЙ
Түүхэн бүтээн байгуулалтын эздэд төсөл хэрэгжүүлэх эрхийн батламж гардууллаа
Нийслэл хот  түүхэн бүтээн байгуулалт болох “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн ажлыг өрнүүлэхэд бэлэн боллоо. НИТХ-ын 2013 оны 02 дугаар 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа”-ны журмын дагуу төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах ажил шат дараатайгаар үргэлжлэн, газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй тохиролцоонд хүрч, олонхийн дэмжлэг авсан 8 аж ахуйн нэгжид албан ёсоор нийслэл, компани, иргэний 3 талт хэлэлцээр хийж, бүтээн байгуулалтын ажлаа  эхлэх эрх бүхий “Батламж”-ийг 05 сарын 29-ний өдөр гардууллаа
2013 -оны 5 -р сарын 30
876
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг чанд сахихыг анхаарууллаа
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй тохиох гэж байна. Энэ өдөр  Сүхбаатарын талбайд нэдсэн арга хэмжээ болно. Түүнчлэн дүүрэг хороо бүр өөр өөрийн онцлогт тохируулан баярын арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.  Энэ үеэр иргэд хүүхэд багачууд олноор цугларах учраас бага насны хүүхдээ хараа хяналтгүй явуулахгүй байж, өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж хүүхэд төөрөх эрсдэлтэй байдаг
2013 -оны 5 -р сарын 30
485
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл, аюулгүй орчинд наадамлах нөхцлийг бүрдүүлнэ
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс  хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Баяр наадам зохион байгуулах комиссын салбар хорооны гишүүд Их Монгол улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх урьдчилсан  төлөвлөгөөгөө  баяр наадам зохион байгуулах комиссын дарга Д.Тэрбишдагвад танилцууллаа
2013 -оны 5 -р сарын 30
932
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөг эхэллээ
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төслийн баг хамтран Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулж байна.  Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 15 сарын хугацаанд хэрэгжүүлсэн /ЖАЙКА/ “Газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа  энэхүү арга хэмжээний зорилго нь Улаанбаатар хотод учирч болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн талаарх ойлголтыг төлөвшүүлэх, учирч болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед авах арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагаа, гамшгаас хамгаалах ойлголтыг гүнзгийрүүлэх, газар хөдлөлтийн гамшгийн мэдээллийг бодитойгор  хүргэхэд оршиж байна.
2013 -оны 5 -р сарын 30
862
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны шинэ эцсийн 1,2 км замыг хааж, хучилтын ажил хийнэ
Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийсээр байна. Зайсангийн хойд талд байрлах жижиг төмөр бетон гүүрийг буулгаж, дөрвөлжин хоолой угсрах тул тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг 2013.05.31 – 2013.07.13 хүртэл хаахаар төлөвлөөд байна.  Мөн түүнчлэн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1,2 км авто замыг 2013.06.02 – 2013.06.10 хооронд хэсэгчлэн хааж хучилтын ажил хийх юм
2013 -оны 5 -р сарын 30
16243
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд нээлттэй хэлэлцүүлэг боллоо
Дулаан цаг ирэхэд Улаанбаатар хотод хөрсний бохирдлын асуудал тулгардаг. Тиймээс Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, тулгамдаж буй асуудлуудыг  тодорхойлох, ариутгал халдваргүйжүүлэлтэд хэрэглэж байгаа бодисын ач холбогдол, үр дүнгийн талаар нэгдсэн нэг ойлголтод хүрэх, холбогдох байгууллагуудад мэдээлэл өгөх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа
2013 -оны 5 -р сарын 30
1545
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн баяраар төв талбайн 2 талын замын хөдөлгөөнийг хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 06-р сарын 01-ний өдрийн 11:00-17:00 цагт Д.Сүхбаатарын талбайд баярын нэгдсэн үйл ажиллагаа болно. Баярын арга хэмжээний үеэр  автозамын түгжрэл үүсэхээс сэргийлж, Сүхбаатарын талбайн 2 талын урсгалыг 07-17 цагийн хооронд хаах учраас төв талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд болон иргэд 07 цагаас өмнө ажлын байрандаа очсон байх шаардлагатайг ажлын хэсгээс санууллаа
2013 -оны 5 -р сарын 30
992
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Сүхбаатарын талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй байгууллагуудад зөвлөж байна
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/491 дүгээр захирамжийн дагуу ”Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” сарын аяны хүрээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах Хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагаанд оролцож буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргүүлж байна
2013 -оны 5 -р сарын 30
1151
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Авлигагүй төрийн үйлчилгээ” хэлэлцүүлэг болно
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2013 оны төлөвлөгөө"-г баталсан юм. Энэхүү төлөвлөгөөний дагуу авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулан хэрэгжүүлэх, ухуулан сурталчлах, байгууллагын удирдлагуудаас гаргаж буй шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрмийг тогтоон мөрдүүлэх зэрэг цогц үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхээр тусгасан.
2013 -оны 5 -р сарын 30
128
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ажилгүйдлийг бууруулах хөтөлбөрийг боловсруулна
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээр, Нийслэлийн гурван талт хамтын хэлэлцээрийн хүрээнд өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, нийслэлд тулгамдаад байгаа хөдөлмөр эрхлэлтийн асуудал, иргэдийн ажилгүйдэл түүнээс үүдэлтэй орлогын хомсдол, “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн баталж цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон баримт бичгийг чуулганаас гарган бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт хүргүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байна. 
2013 -оны 5 -р сарын 29
562
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны улмаас осол, саатал ердийн өдрийнхөөс 60 хувиар өсжээ
Энэ 5 дугаар сарын 27-ны өдрийн 13 цаг 40 минутаас эхлэн Улаанбаатар хотын  Их тойруу доторхи төвийн хэсгийн авто замын хөдөлгөөний түгжрэл үүсч оройн 22:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Хотын төвийн хэсэгт авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан зам тээврийн осол хэд хэд гарсан, бороо цас холилдон орсонтой холбоотой авто замын гадаргуу хальтиргаа үүсч, автомашины хурд удааширжээ
2013 -оны 5 -р сарын 29
971
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сансарын тунелийн нүхэн гарцын нөхөн сэргээлтийн ажил өнөөдөр дуусна
05 сарын 27-ны өдөр орсон бороо, цасны улмаас Сансарын тунелийн баруун хойд талын эргэлттэй хэсэгт холбооны шугамын худаг руу ус орсноос зам эвдэрч, налуу газар тул эвдэрсэн нүх рүү их хэмжээний ус орсноос авто замын хучилт, суурийн хэсэгт суулт үүсчээ
2013 -оны 5 -р сарын 29
568
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдэд зориулсан соёл урлагийн хөтөлбөр
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу хүүхдийн баяр удахгүй тохиох гэж байна. Хүүхэд бүхний хүсэн хүлээдэг хүүхдийн баяраар эцэг эхчүүд хүүхдүүдээ баярлуулах гэж хүүхдийн парк орж, бэлэг авч өгөхөөс хэтэрдэггүй. Тэгвэл энэ жилийн хувьд хүүхэд багачуудад зориулсан олон үзвэр үйлчилгээ, арга хэмжээ зохион байгуулагдах юм
2013 -оны 5 -р сарын 29
991
ДЭЛГЭРЭНГҮЙ