Асрамж халамжийн төвөөс насанд хүрээд гарч буй иргэдийг мэргэжилтэй болгоно
Насанд хүрээд “Асрамж халамжийн төв”-өөс гарч байгаа залуусын асуудал 1995 оноос хойш яригдаж, олон жилийн нүүр үзсэн ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй өнөөг хүрсэн. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын нийт 37 асрамж, халамжийн  төвөөс насандхүрээд гарч байгаа, очих газаргүй, хагас болон бүтэн өнчин, мэргэжилгүй,төрөөс зайлшгүй халамж,анхаарал шаардсан 18-аас дээш насны залуусыг тодорхой хугацаанд орон байраар хангах, бие даан хөгжих чадварт сургах, цаашид хөл алдахгүй амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн Засаг даргабодлогоор дэмжиж байгаа юм
2013 -оны 6 -р сарын 6
722
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автотээврийн хэрэгслийн албан татвараа 6 сарын 10 хүртэл торгуульгүй төлөх боломж олголоо
Автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын I үе шат 2013 оны 3 дугаар сарын 1-нээс 5 сарын 31-нийг хүртэл хугацаанд явагдаж дууслаа. “Автотээврийн хэрэгслийн албан татвар”-ын тухай хуулинд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага  автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг. Мөн “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулиар төлбөр төлөгч нь Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдох төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх"-өөр зохицуулагдсан байдаг байна.
2013 -оны 6 -р сарын 6
800
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм
2013 -оны 6 -р сарын 6
838
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн зуслангийн бүлгийн багш, эмч нарыг сургалтанд хамруулж байна
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийнзуслангийн стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж, захирал, бүлгийн багш, арга зүйчдийгудирдлагаарханган ажилладаг чиг үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд 2013 оны зуслангийн үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэлэг хэлбэрээр зохион байгуулах, эрсдэлгүй, аюулгүй орчиндамрахад анхаарч ажиллаж байна.“Ногоон дэлхий-Хүүхдийн зуслангаас эхтэй” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд зуслангийн бүлгийн удирдагч болон эмч нарыг Нийслэлийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран сургалтанд  хамруулж байна.
2013 -оны 6 -р сарын 6
622
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ц.Цэнгэл: “Тэнгис”-ийн урд талын барилгын ажлыг бүрэн зогсоосон
Тэнгис” кинотеатрын зүүн урд баригдаж байгаа иргэн К.Пүрэвийн 30/24 хэмжээтэй 16 давхар барилгын ажлыг 2012 оны 9 сард түр зогсоосон ч саяхнаас үйл ажиллагаа нь эхэлсэн тухай иргэд гомдол гаргажээ. Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлээс тодрууллаа.
2013 -оны 6 -р сарын 5
966
ДЭЛГЭРЭНГҮЙ
О.НАРАНТУЯА: Залуучууд архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “Нийслэлийн хэмжээнд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргасныг өчигдрөөс мөрдөж эхэллээ. Энэхүү шинэ зохицуулалтын талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.НАРАНТУЯА-аас тодрууллаа.


2013 -оны 6 -р сарын 5
964
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дунд голын замыг 6 сарын 25-нд нээнэ
Өнөөдөр  нээхээр төлөвлөж байсан Дунд гол буюу үйлдвэрийн гудамж, 19-р хорооллын арын 4км авто зам, Гандийн гудамжнаас Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис Шатахуун түгээх станц хүрэх 500 метр замыг 6 сарын 5-ны өдөр нээх байсан боловч 25-нд нээхээр хугацааг хойшлуулсан байна
2013 -оны 6 -р сарын 5
145
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны замын засвар эхэллээ
Зүүн салааны шинэ эцсээс хойш шинээр 1.2 км авто зам барих ажлын хүрээнд 2013 оны 6 дугаар сарын 05-ны 22 цагаас эхлэн тус замын хөдөлгөөнийг хаалаа.
2013 -оны 6 -р сарын 5
15840
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын зам талбайг 2 ээлжээр цэвэрлэж эхэллээ
“Хог хаягдлын шинэ менежмент”-ийг сайжруулах нэгдсэн арга хэмжээг 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс зохион байгуулан, хэрэгжүүлж эхлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Хог хаягдлын шинэ менежментийг эхлүүлснээр айл өрх,  албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд зориулалтын хогийн уутны хэрэглээг нэвтрүүлэх бөгөөд зөвхөн зориулалтын уутанд хийсэн хог хаягдлыг битүүмжилсэн бункерт хадгалж, хуваарийн дагуу ачиж, тээвэрлэх юм.  Мөн орон сууцны хороолол, гэр хорооллын гудамжинд хог  болон түр хадгалах цэгийн байршлыг тогтоож, хог ачиж цуглуулах хуваарь, маршрутыг иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой мэдээлэхээр боллоо.
2013 -оны 6 -р сарын 4
924
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарын талбайг цэцгэн мандлаар гоёж байна
Нийслэл хотыг ногоон байгууламжаар чимэглэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Соёолж” төвд захиалан хийлгэсэн цэцгэн мандлаар Сүхбаатарын талбайг гоёж байна. Зөвхөн Сүхбаатарын хөшөөг тойруулах бус гэрлийн шонд хүртэл цэцгийн мандал бий болгож байгаа юм. Энэ удаад хөрсөнд нь суулгахгүйгээр тусгай вар, савтай нь байрлуулж байна
2013 -оны 6 -р сарын 4
1909
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгогчдын нэрсийн жагсаалтыг дүүргүүдэд хүргүүллээ
МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9  дэх хэсэгт заасны дагуу  Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч дүүргүүдэд хуваарилж өглөө
2013 -оны 6 -р сарын 4
655
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүй долоон худаг” монгол наадмын төв болно
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал 06 сарын 02-ны ням гаригт болж тус хорооны гишүүд Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, цэнгэлдэх орчимд байгуулах автозогсоолын байдалтай танилцлаа. Эдгээрийн урсгал засварт өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөг зарцуулж байсан бол энэ жил нийт 300 гаруй сая төгрөгийн засвар, тохижилтийн ажил хийх төсвийн санал иржээ
2013 -оны 6 -р сарын 3
782
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хөдөлмөрийн газар иргэдийг түр ажлын байраар ханган ажиллаж байна
Нийслэлийн Хөдөлмөрийн газраас нийтийн эрх ашгийг хамгаалах бүтээн байгуулалтын болон ногоон хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулах, эх орныхоо газар нутгийг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг цэвэрлэх, эрсдлээс сэргийлэх зэрэг үйл ажиллагааг эрхлэх иргэдийн бүлгийг дэмжих замаар иргэний хариуцлагыг өндөржүүлэх, нийгмийн амьдралд оролцох оролцоог хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор иргэдийн түр ажлын байраар ханган ажиллаж байна
2013 -оны 6 -р сарын 3
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын дэд төвөөс иргэд нийгмийн үйлчилгээг цогцоор нь авах боломжтой
НИТХ-ын ээлжит хуралдаан 05 сарын 30-ны өдөр болж, хуралдаанаар “Гэр хорооллын шинэ дэд төвийн байршил тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа
2013 -оны 6 -р сарын 3
897
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хар шороо, дайрга, рашаан ашиглах төлбөрийг шинэчлэн тогтоолоо
НИТХ-ын 05 сарын 31-ний ээлжит хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт хараа шороо, дайрга, рашаан ашиглах төлбөр тогтоох тухай” асуудлыг хэлэлцлээ. 1998-2011 оны хооронд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар жил бүр 5000-8000 шоометр хар шороог олборлох зөвшөөрлийг 400 төгрөгийн (1шоометр) төлбөртэйгээр олгон ашиглуулж байжээ
2013 -оны 6 -р сарын 3
738
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зайсангийн замыг энэ долоо хоногт хаахгүй
  6 сарын 02-нд хаахаар төлөвлөөд байсан Зайсангийн хойд талын 500 метр замыг энэ долоо хоногт хаах байсныг хойшлуулжээ. Учир нь тус замын голд байрлах жижиг төмөр бетон гүүрийн ойр орчимд эзэн нь тодорхойгүй, шилжүүлэх шаардлагатай шугам сүлжээ байсаар байна.
2013 -оны 6 -р сарын 3
666
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл шинээр мэндэлсэн хүүхдүүддээ хүндэтгэл үзүүллээ
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Клиникийн 1-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай  2-р амаржих газар, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл 3-р амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, баярынхаа өдөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, ээжүүдэд баяр хүргэлээ
2013 -оны 6 -р сарын 1
1039
ДЭЛГЭРЭНГҮЙ
Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор 21 ээжийн энгэрийг мялаалаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 21 ээжийг  “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнасныг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр, Эх үрсийн баярын өдрөөр НИТХ-ын дарга Д.Баттулга гардууллаа. Энэ үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга “Энэхүү сайхан баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалгасан та бүхэнд дахин баяр хүргэе
2013 -оны 6 -р сарын 1
498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд бүхэнд ээлтэй хотыг бий болгоно гэлээ
Өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдөр. Энэ өдрийг монгол эх орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил НЗДТГ, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хамтран “Дэлхийн байгаль орчны өдөр”-тэй хамтатган Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхдэд журамт үүргийг нь таниулан сурталчлах, байгль орчныг хайрлан хамгаалах үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Ногоон дэлхий манай гэр бүлээс эхтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна
2013 -оны 6 -р сарын 1
731
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
НЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа дунд 3 насны ангилалаар “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа
2013 -оны 6 -р сарын 1
9857
ДЭЛГЭРЭНГҮЙ