“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс цахимаар санал авна
“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2020 -оны 4 -р сарын 21
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Фото сурвалжлага: БЗД-ийн 14-р хорооны Өгөөмөр захын зүүн талын орц, гарцыг нээснээр автозамын түгжрэлийг бууруулжээ
Нийслэл хотын иргэд дээр нэмээд хөдөө, орон нутгийнхан бүгд л үүгээр зорчино, үйлчлүүлнэ. Түм түжигнэж, бужигнасан газар. Өнөөдөр энэ газрыг зорилоо. Хуучин шигээ хүн, машин холхино. Бүгдээрээ маск зүүн, бээлий өмсөж, дор бүрнээ чадахаараа аюулт өвчнөөс өөрсдийгөө хамгаалан ажил, амьдралаа үргэжлүүлсээр явна.
2020 -оны 4 -р сарын 20
321
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Улаанбаатар хотын хувьд 40 гаруй хоттой хамтын ажиллагаатай байдаг. Эдгээр хотууд коронавирусаас хэрхэн урьдчилан сэргийлж байгаа болон тархалтыг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Тухайлбал, Москва хотын иргэд гэрээсээ гарахдаа mos.ru сайтад бүртгүүлж, тусгай үнэмлэх авна.
2020 -оны 4 -р сарын 20
344
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн сангаас 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа
АНУ-ын Азийн сангийн Хотын засаглалтыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо, дэд менежер Д.Оргил, төслийн ажилтан Э.Булган нар өнөөдөр НЗДТГ-т 50 сая төгрөгийн үнэ бүхий хамгаалалтын хэрэгслийг хандивлалаа. Тус хандивыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нарт гардуулан өглөө.
2020 -оны 4 -р сарын 20
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Холбогдох албаныханд танилцуулж шаардлагатай тоног төхөөрөмжийг боломж бололцоогоор нь шийднэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Монгол-Японы сургалтын эмнэлэгт ажиллалаа. Хотын Захирагчид АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрхэмбилэг нар эмнэлгийн үйл ажиллагаа болон тасгуудын тоног төхөөрөмж, ажилчдын бүрэлдэхүүнээ танилцуулав.
2020 -оны 4 -р сарын 20
568
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 52,5 км авто зам шинээр баригдана
Улаанбаатар хотод 2020 онд хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төрбилэг, Автозамын хөгжлийн газрын орлогч даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од, Автозамын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Энхбаатар, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн ахлах дэслэгч Ч.Чимидбат нар өгөв.
2020 -оны 4 -р сарын 20
523
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ дэд төв 9000 гаруй айл өрхийн цахилгаан, дулаан, цэвэр бохир усны хангамжийг шийдэх хүчин чадалтай
Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Олон жил яригдсан Дэд төвүүдийн “үлгэр” үнэн бодитоор амьдралд хэрэгжиж эхэлсний тод жишээ нь Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт юм.
2020 -оны 4 -р сарын 19
738
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийнэ.
2020 -оны 4 -р сарын 18
321
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулж өглөө
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар өнөөдөр Баянгол дүүргийн 6, 7, 21 дүгээр хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гардуулав.
2020 -оны 4 -р сарын 18
518
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна
Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.
2020 -оны 4 -р сарын 18
513
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна. Хуулийн төсөлд өгөх саналаа 329169, 327145 утсаар, ssenkhjargal@gmail.com, bayalagt@gmail.com цахим хаягаар болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.
2020 -оны 4 -р сарын 17
492
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амны хаалт зүүгээгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэв
Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу амны хаалтаа зүүж хэвшүүлэх тал дээр нийтийн тээврийн автобусанд шугамын шалгалт тогтмол хийж, зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан албаныхан автобусны цэвэрлэгээ, ариутгал болон зорчигчид масктай үйлчлүүлж байгаа эсэхэд явцын шалгалт хийлээ.
2020 -оны 4 -р сарын 17
305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны дөрөвдүгээр сарын 13-наас дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 4 -р сарын 17
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амралтын газар, фитнесс, сауны үйл ажиллагааг нээлээ
Олон хүн нэг дор төвлөрөхөөс урьчилан сэргийлэх, улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлэх, Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэр дээр стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаага явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, бялдаржуулах төв /фитнесс/, иогийн клубын төвийн үйл ажиллагааг нээлээ.
2020 -оны 4 -р сарын 16
10979
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилгын компаниудад торгууль ногдуулахаас илүүтэй стандартыг мөрдүүлнэ
Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан, Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Өлзийсайхан нар өнөөдөр барилгын компаниудын орчны аюулгүй байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
2020 -оны 4 -р сарын 16
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргаашаас эхлэн нийслэлийн хоёр дүүргийн 14 хороонд угаарын хий мэдрэгч тараана
Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 4 -р сарын 16
416
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдын теле-хичээлд үнэлгээ хийж чанар хүртээмжийг сайжруулна
НЗДТГ-тай НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон COVID 19 вирусийн тархалтыг зогсоох хариу арга хэмжээний талаар санал солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, нэн шаардлагатай ажлуудыг эрэмбэлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-ын Суурин төлөөлөгч ноён Алекс Хайкенсыг хүлээн авч уулзлаа.
2020 -оны 4 -р сарын 16
310
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амралт, фитнесс, сауны  үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан тэдгээрийн ажиллах түр журмын саналыг боловсруулж УОК-т танилцуулахаар боллоо
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажилуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
2020 -оны 4 -р сарын 15
332
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Хөл хорионы энэ үе бол өөрсдийгөө хөгжүүлэх боломж гэдгийг хүүхэд, залууст ойлгуулах нь чухал 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзлаа. Энэ үеэр Хотын захирагч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.
2020 -оны 4 -р сарын 15
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийн замын ажил эхэллээ
Нийслэлээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг болох Азийн хөгжлийн банкнаас санхүүжиж буй Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэгийн авто машины орц, гарцтай холбоотой газар чөлөөлөлтийг хариуцах, санал боловсруулах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсэгт НЗДТ-ын хөгжлийн бодлогын төлөвлөлтийн хэлтэс, төсөл хөтөлбөр хамтын ажиллагааны хэлтэс, газар зохион байгуулалтын алба болон Азийн хөгжлийн банкны төлөөлөл оролцлоо.
2020 -оны 4 -р сарын 15
257
ДЭЛГЭРЭНГҮЙ