Самбалхүндэвийн эргэмжийн газраас Дэнжийн мянга хүртэлх авто зам удахгүй ашиглалтад орно
Агаар хөрсний бохирдлыг бууруулах, авто замын ачааллыг багасгах зорилготой шат дараатай ажлуудын хүрээнд дүүргийн 11, 12 дугаар хороонд авто замын ажил явагдаж байна. Уг замын ажилтай Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцлаа. Дүүргийн 11, 12 дугаар хороо, Самбалхүндэвийн эргэмжийн газрын замаас Дэнжийн мянгын авто замтай нийлэх 0.52 км авто замын ажил хийгдэж энэ долоо хоногт ашиглалтад орно. Уг зам тавигдахтай холбоотой газар чөлөөлөх хүсэлтийг нааштайгаар хүлээн авсан иргэдэд талархал илэрхийлж байна
2017 -оны 5 -р сарын 16
626
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн нэгдлийн ажилтан албан хаагчидтай уулзлаа
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн ажилтан албан хаагчидтай Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж уулзлаа. Энэ жил дүүргийн 25 жилийн ойн хүрээнд “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж уг ажлын эхлэл болгон олон бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлж байна. Тиймээс эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх салбар болгохоор тодорхойлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллүүлэх, амьдралын зөв дадал хэвшил олгох, эрүүл мэндийн цахим санг хөгжүүлэх зорилт тавьсан.
2017 -оны 5 -р сарын 16
610
ДЭЛГЭРЭНГҮЙ
31000 у/м авто замын гагнаасны ажил гүйцэтгээд байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын албанаас Хаврын засварын ажлын хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Офицеруудын ордоноос Таван шарын автобусны буудал, Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрнээс 120-н мянгатын уулзвар хүртэл нийт 31000 у/м авто замын гагнаасны ажлыг 2 авто гудронатор, 2 бага оврын ачааны машин, инженер, мастер, замчин зэрэг нийт 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгээд байна.
2017 -оны 5 -р сарын 15
1083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн талбайд орц, гарц, ЯВГАН хүний зам чөлөөлөлтийн ажлыг ШАЛГАЖ байна
НЗД-ын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, орлогч дарга Б.Загдсамбар нар өнөөдөр нийтийн зэмшлийн талбайд орц, гарц, явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний болон авто замыг хаасан 129 байршлын судалгааг гаргасан. Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас 46-д нь газар чөлөөлөх ажлыг хийж, орц гарцыг нээжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн 18 дугаар хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.
2017 -оны 5 -р сарын 15
2063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгох шалгаруулалтад урьж байна
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилга. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтанд урьж байна.
2017 -оны 5 -р сарын 15
1673
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн бие засах газруудын үйл ажиллагаа, шийдвэрлэх асуудлын талаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлаар нийтийн бие засах газар /City toilet/-ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтыг хариуцаж байгаа нийт 19 нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй 2 газар байгаа ба 17 газрын байнгын хэвийн ажиллагааны ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 15
1791
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо
Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлааад нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ.
2017 -оны 5 -р сарын 13
1656
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтээр мод тарих өдөр
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг тавдугаар сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бүх нийтээр мод тарих өдрийн нээлт маргааш 11:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2017 -оны 5 -р сарын 12
1752
ДЭЛГЭРЭНГҮЙ
46 байршилд газар чөлөөлөх ажил хийж, орц гарцыг нээгээд байна
Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн 6 дүүргийн хэмжээнд явган хүний зам, авто зам хаасан буюу орц гарц, авто машины болон явган хүний зам хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх 129 байршил судалгааг гарган шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж байна.
2017 -оны 5 -р сарын 12
2827
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх даваа гарагт болох “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг урьж байна
Тендерт оролцогч аж ахуйн нэгж, иргэд болон төрийн үйлчилгээг нэг цэгээс хүртэх сонирхолтой олон нийтийг ирэх даваа гарагт буюу 2017 оны 05 сарын 15-ны өдрийн 10-17 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т урьж байна. Энэ өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар болон Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх ба иргэд, аж ахуйн нэгжийн санал зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор өдөрлөгийг зохион байгуулах юм.
2017 -оны 5 -р сарын 12
1561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Чингэлтэй дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ. Чингэлтэй дүүрэг 160 гаруй мянган хүн амтай нийслэлийн томоохон дүүргийн нэг юм. Дадлага сургууль нийслэлийн Засаг даргын 2017 оны А/11 дүгээр захирамж, дүүргийн Онцгой комиссын даргын 07 тоот захирамжийн дагуу 2017 оны тавдугаар сарын 11,12-ны өдөр үргэлжилнэ.
2017 -оны 5 -р сарын 11
1616
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээний шилдгүүд тодорлоо
1982 оноос эхлэн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулдаг. Тус тэмцээн 2 үе шаттай бөгөөд эхний шатны шалгаруулалт 2017.04.17-2017.04.30-ны өдрийн хооронд дүүрэг бүрийн цэцэрлэгүүдийн дунд зохиогдож, 2 дугаар шатны буюу шигшээ тэмцээнийг Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Боловсролын газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Dream box” хүүхдийн телевиз хамтран өчигдөр “Сүлд чуулга”-ын байранд амжилттай явууллаа.
2017 -оны 5 -р сарын 11
1194
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүрэгт авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэллээ
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд дүүргийн төв замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхээр тусгагдсан байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийхээр болж өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, гүйцэтгэгч “Эко тогтол” ХХК-ийн захирал Э.Ганзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлов.
2017 -оны 5 -р сарын 10
1861
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.
2017 -оны 5 -р сарын 10
1834
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
2017 -оны 5 -р сарын 9
2065
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” тэмцээний шилдэгийг шалгаруулна
Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн шилдэгийн шилдэг багийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм.
2017 -оны 5 -р сарын 8
1687
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийтийн цагдаагийн “УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА” зохион байгуулагдлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, санал сэтгэгдлийг сонсох “Уулзалт ярилцлага”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан 16 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.
2017 -оны 5 -р сарын 8
1801
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр зам дагуу хог хаягдлын цэвэрлэгээ
Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5,6,7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа
2017 -оны 5 -р сарын 8
1689
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ
Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.
2017 -оны 5 -р сарын 8
2623
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2017 -оны 5 -р сарын 8
1255
ДЭЛГЭРЭНГҮЙ