Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 110 буюу 38.7 хувийг нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлжээ.
2017 -оны 1 -р сарын 25
2390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо
2017 оны 01-р сарын 21-ний өдөр ХУД-ийн ЗДТГ-аас их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулсан. Энэ хүрээнд ХУД-ийн ТҮТөв ОНӨААТҮГ нь их цэвэрлэгээний хуваарь гарган хүн хүч, машин механизмаа бүрэн дайчлан ажиллалаа. НБЦҮХ нь 45 хүн, 3 автомашины бүрэлдэхүүнтэйгээр өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам, явган хүний замыг цэвэрлэн ажиллаж 4 рейсээр 9,5 тонн зам талбайн хог хаягдал ачиж тээвэрлээд байна. ХТҮХ нь 53 хүн, хог тээвэрлэлтийн 15 машины бүрэлдэхүүнтэйгээр орон сууц, гэр хороолол, ААНБ-ын цэвэрлэгээний хог хаягдлын ачиж тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэн 3 рейсээр 7 тонн хог хаягдал ачиж тээвэрлээд байна.
2017 -оны 1 -р сарын 25
2008
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарч ажиллах санамж бичиг байгуулагдлаа
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотыг Аялал жуулчлалын төв болгох зорилтыг дэвшүүлсэн билээ. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр 10 гаруй ажлыг төлөвлөсөн бөгөөд гадаадын жуулчид, үндэсний соёл урлаг, үзвэр үйлчилгээ үзэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний тав тухтай зорчин ямар нэг эрсдэлд өртөхгүй байх нөхцөлийг хангах нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бас нэгэн үйл ажиллагаа болох юм.
2017 -оны 1 -р сарын 25
4304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн цаг үеийн холбогдолтой, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх зарим хэлтсийн нэршил, томилгоо, хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл өгөв.
2017 -оны 1 -р сарын 25
2558
ДЭЛГЭРЭНГҮЙ
222 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ
2016 оны 12 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авсан. 222 дугаар цэцэрлэг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эхэлж 129 хүүхдийн ирцтэй байна. Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна.
2017 -оны 1 -р сарын 25
1933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал, инженерийн шугам сүлжээ, талбайн цэвэрлэгээ, газар шорооны ажил, ус зайлуулах шугам, замын хучилт, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийж дуусталх бүх ажил, фото зургаар баримтжуулж, хяналт тавих норм норматив, стандартыг тусгаж өгснөөс гадна фото зураг хэрхэн авах зааврыг хавсаргажээ.
2017 -оны 1 -р сарын 24
2799
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын уурхайчид бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ байгууллаа
100 гаруй жилийн түүхтэй Налайхын нүүрсний уурхайн хувиараа ашигт малтмал олборлогч иргэд шинэ зохион байгуулалтад орж ажиллах боломж бүрдлээ. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Сүмбэр худаг ХХК, 9 нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээ байгууллаа.
2017 -оны 1 -р сарын 24
2840
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслээс гарах бохирдлын хэмжээг тогтоох хэмжилт хийгдэж байна
Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын хэмжилтийн багынхан болон Японы олон улсын “ЖАЙКА” байгууллагын төслийн хамт олон хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-2 ажлын хүрээнд авто тээвэр болон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үед ялгаруулж буй бохирдлын хэмжээг тогтоох хэмжилтийг өвлийн нөхцөлд анх удаа хийж байна. Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар нийт агаарын бохирдлын 10%-ийг авто машин эзэлдэг ба үүний 70% нь нийтийн тээвэр болон том оврын автобус эзэлдэг.
2017 -оны 1 -р сарын 24
2062
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Руйсанса” корпорацитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажил эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд 20 сургагч багш, 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж, өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээг авч эхэлснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх болсон.
2017 -оны 1 -р сарын 23
2281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах сургалт болов
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Хамтарсан багийн үйл ажиллагааг сайжруулах, хууль эрх зүйн мэдлэг олгох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хамтарсан баг”-ийн сургалтыг зохион байгуулав. Сургалтанд дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн төвийн Нэг цэгийн үйлчилгээний нийгмийн ажилтан, 1-8 дугаар хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хороодын Өрхийн эмнэлгийн дарга, хороон цагдаа, олон нийтийн байцаагч нарыг хамрууллаа.
2017 -оны 1 -р сарын 23
2261
ДЭЛГЭРЭНГҮЙ
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна
Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол7-30 ХОНОГ БАРИВЧЛАХ шийтгэл оногдуулах”-аар
2017 -оны 1 -р сарын 20
4111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016 оны ажлаа иргэд, олон нийтэд тайлагналаа
Цагдаагийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйл “..Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага нь иргэд оршин суугчдад ажлаа тайлагнах” заалтын хүрээнд Хууль зүйн сайдын 2014 оны А/89 дүгээр тушаалаар баталсан “ Иргэний зөвлөл, оршин суугчдад цагдаагийн байгууллагын тайлан тавих журам” –ын дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газраас 2016 онд хэрэгжүүлсэн ажлаа Улаанбаатар хотын цагдаагийн газар иргэдэд тайлагналаа.
2017 -оны 1 -р сарын 20
2967
ДЭЛГЭРЭНГҮЙ
10.5 км авто замын нуухны цас цэвэрлэлээ
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн А/154 дүгээр тушаалаар “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх Наадамчдын замын цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08.30-04.00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж, 10.5 км авто замын нуухны цасыг гурван ачааны машин, 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж, 25тн цас ачиж тээвэрлэлээ гэж
2017 -оны 1 -р сарын 20
3881
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн эхэллээ
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын төв орон нутгийн байгууллагуудын “УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН” өнөөдөр эхэллээ. Сургалт, зөвлөгөөнийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нээж үг хэлэв. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр тус зөвлөгөөнд оролцож, салбарын бодлого, шинэчлэлийн талаар илтгэл тавьлаа. Тэрбээр удирдах ажилтнуудад хандаж “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт монголын ард иргэдийн ажил амьдралтай холбооотой тулгамдаж байгаа маш олон асуудал байна. Гарц, шийдлийг ч эрэлхийлж байна.
2017 -оны 1 -р сарын 20
3109
ДЭЛГЭРЭНГҮЙ
Залуучуудын эрүүл мэндийг сайжруулах зорилготой болзолт уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 онд “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн албан хаагчдын эрүүл мэндэд дүгнэлт гаргахад баримтлах журам”-ын хэрэгжилтийг ханган, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, эмчлэн эрүүлжүүлэх чиглэлээр зарласан болзолт уралдаанд идэвх санаачлага гарган амжилтттай оролцсон хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналыг нь олголоо.
2017 -оны 1 -р сарын 20
2802
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хэнийг ч орхигдуулахгүй байх нь” сэдэвт сургалт боллоо
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ, ОУБ-уудтай хамтран дүүргийн Эрүүл мэндийн төв, хорооны ЗДАА, ӨЭМТ-үүд ижил зорилгоор тусламж, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй орхигдож буй зорилтот бүлгийнхний эрүүл мэнд, нийгмийн хэрэгцээнд нийцсэн, эрүүл мэндийн тэгш боломж олгох, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж, даатгал, бүртгэл, боловсролын цогц арга хэмжээг төлөвлөх, үе шаттайгаар хэрэгжүүлэх, үр дүнг тооцож ажиллах шаардлага байна.
2017 -оны 1 -р сарын 20
2212
ДЭЛГЭРЭНГҮЙ
СХД, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран ажиллана
2011 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн олон улсын байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж 5 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн аждаа дүгнэх, 2017-2022 онд хийх ажлаа баталгаажуулах арга хэмжээ дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Л.Оргил, О.Ганбаатар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филип Йиворт, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын Үйл ажиллагааны захирал
2017 -оны 1 -р сарын 20
2201
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Малчдад туслах сайн санааны аян” өрнүүллээ
Mонгол орны эдийн засгийн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг улс орон даяар өрнүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэхүү аяныг дэмжин хамтран ажиллахыг уриалан 2016 оны 12-р сарын 26-ны 01/2609 албан тоот хүргүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн шилдэг аж ахуйн нэг “СҮҮ” ХК нь “Малчдад туслах сайн санааны аян”-ыг дэмжин “1000 нэмнээ”, 1000 кг давс, 1000 шуудай хивэг малчиддаа бэлэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
2017 -оны 1 -р сарын 20
2215
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануурт Цусны салбар төвийн нээлт боллоо
Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Цусны салбар төв шинэчлэгдэн, энэ сарын 17-нд нээлтээ хийлээ. Тус салбар төвийн байрыг шинэчлэн засварлаж, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж өөр тоноглосон учраас олон төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүүдийг хангах боломжтой болж байгаа аж ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр энэ үеэр хэлэхдээ “Монгол Улсын төрийн бодлогын хэмжээнд цусны аюулгүй байдал, нөөцийг бүрдүүлэх чиглэл дээр томоохон арга хэмжээ авч байгаагаагийн нэг нь өнөөдөр нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануурт болж буй Цусны салбар төвийн нээлтийн ажиллагаа юм.
2017 -оны 1 -р сарын 20
2709
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын зорчих хэсгийг цэвэрлэв
2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба нэг машин, 14 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замд 16 000 у/м авто замын зорчих хэсгийн нуухыг цэвэрлэлээ. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны тус газрын Засвар ашиглалтын алба нэг машин, 13 замчны бүрэлдэхүүнтэйгээр Наадамчдын замын 52 800 у/м явган хүний замын цас цэвэрлэж, авто замын зорчих хэсэгт нэг тонн бодис цацлаа.
2017 -оны 1 -р сарын 19
2834
ДЭЛГЭРЭНГҮЙ