Том оврын нарсанд дусалын шингэн залгалаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуй нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо хүртээмж зэрэг нь чухал юм.
2017 -оны 5 -р сарын 30
1791
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хятадын нэрт аялагч Сун Жиэн улаанбаатарт аялж байна
Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. НАЖГ, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага, “Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээаяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.
2017 -оны 5 -р сарын 30
982
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг тус сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсөн Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.
2017 -оны 5 -р сарын 29
1169
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобус, таксины зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна
Нийтийн тээврийн автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 29
1135
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалт эхэллээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулж эхэллээ. Сургалт 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 5 өдөр нийслэлийн Иргэний танхимд болох юм.
2017 -оны 5 -р сарын 26
2785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хамгийн сайн гэр бүлүүдийг тодруулна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гариг”-ийг нийслэлчүүдийн “Гэр бүлийн өдөр” болгон зарласан. Мөн нийслэлийн Засаг Даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшүүлэхээр тусгагдсан байна. “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НИТХ, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас санаачилж, хамтран зохион байгуулсан “Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аяны хаалтын үйл ажиллагаа маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2017 -оны 5 -р сарын 26
1804
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн алба зөвлөж байна
Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай. Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.
2017 -оны 5 -р сарын 26
1748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2017” сургалт, зөвлөгөөнийг зохион явууллаа
“Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хариуцлага-2017” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлгүй ирээдүйн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Санитас-50” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион явуулж байгаа “Монос косметик” ХХК-тай хамтран 05 дугаар сарын 23-ны өдөр “М плаза” төвд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 210 цэцэрлэгийн эрхлэгчийг оролцуулан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
1842
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиад амжилттай боллоо
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан байгаа юм. Энэ удаагийн олимпиад нь 2017 оны 05 сарын 6-нд мэдээллийн сүлжээний инженерийн улсын 3-р, их дээд сургуулиудын оюутануудын дунд мэдээллийн сүлжээний 7-р олимпиад төрөлтэйгөөр ШУТИС-МХТС-ийн Дээд боловсролтой холбооны инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн хүрээнд тус сургууль болон Үндэсний Дата төв хамтран амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
561
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа
Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэж өгөх арга хэмжээ энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай.
2017 -оны 5 -р сарын 26
1852
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйн мөрний ховилыг засварлалаа
Энхтайваны өргөн чөлөөнд 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 2016 оны 11 сараас эхлэн үе шаттайгаар судласны үндсэн дээр засварын ажлуудыг хийж эхлэсэн. Үүний эхний хэсэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Jobi 72 төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийт 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 100у/м зорж, асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ эхний 50 метрийг галт уулын хүрмэн чулуунаас гарган авсан Basalt wool буюу шилэн мяндсан нэмэлттэй асфальтбетон хольцоор, дараагийн 50 метрийг асфальт бетоны гео тор дэвсэж, хучилтаа хүчитгэн асфальтбетоноор хучсан.
2017 -оны 5 -р сарын 25
2852
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулагчдын холбоо, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Газар өмчлөлийн ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Нийслэлийн зуслангийн бүсэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
2017 -оны 5 -р сарын 25
1875
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно. Тодруулбал, 2002 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, 2012 онд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тус тус хамтарсан тоглолт зохион байгуулж байсан Япон Улсын алдарт бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
2017 -оны 5 -р сарын 25
1753
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2017 -оны 5 -р сарын 25
1784
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс 5 ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.
2017 -оны 5 -р сарын 25
1120
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хур хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон жил цэвэрлэгдээгүй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх хог хаягдал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4-ийн зүүн урд үүссэн барилгын хур хог хаягдал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн баруун хойд талд зам дагуу үүссэн барилгын хур хог хаягдал, Налайх дүүргийн 3 дугаар хороонд үүссэн хур хог хаягдлыг тус тус цэвэрлүүллээ. Нийт 600 000 м2 талбайгаас 20 000 м3 хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
2017 -оны 5 -р сарын 24
1138
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн зам талбайн сандал, хогийн савыг угааж, засаж сайжруулж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж буй байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдсан сандал, хогийн савыг угааж цэвэрлэх, засаж будах ажлыг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
2017 -оны 5 -р сарын 24
1179
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайвны өргөн чөлөөний 4836 м2 талбайн сул шороон хөрсийг алаг хавтангаар хучих ажлыг хийж дуусгалаа. Ингэснээр хүмүүсийн хөдөлгөөн ихтэй томоохон зах худалдааны төв, автобусны буудлын ойр орчмын олон жил зүлэг ногоо тарисан ч хүмүүсийн хөлд талхлагдаж ургадаггүй сул шороон хөрс бүхий талбайн явган замыг алаг хавтангаар хучиж, иргэдийн зорчих хэсгийг тав тухтай
2017 -оны 5 -р сарын 24
1132
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна.
2017 -оны 5 -р сарын 24
1168
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭКО-ПАРК” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 24
940
ДЭЛГЭРЭНГҮЙ