Бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулав
Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 17, 18-ны өдөр зохион байгуулав. Тус цэвэрлэгээг гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, ААН байгууллагуудын хог хаягдлыг шуурхай ачиж тээвэрлэх, орон сууцны хороолол доторх зам талбайн цас мөсийг цэвэрлэх, гэрлийн шон дээрх зарлал наалтыг хуулах гэсэн чиглэлээр зохион байгууллаа.
2017 -оны 2 -р сарын 20
866
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн болов
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дүүргийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Шатар 1 дүгээр байрт 19 дүгээр хорооны иргэн К.Цэцэгсүрэн, 2 дугаар байрт 17 дугаар хорооны иргэн Д.Наранчимэг, 3 дугаар байрт 3 дугаар хорооны иргэн Б.Баясгалан, Нисдэг таваг 1 дүгээр байрт 9 дүгээр хорооны баг, 2 дугаар байрт 1 дүгээр хорооны баг, 3 дугаар байрт 19 дүгээр хорооны баг, Суугаа волейбол 1 дүгээр байрт 2 дугаар баг, 2 дугаар байр 5 дугаар баг, 3 дугаар байр 4 дүгээр баг тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл,
2017 -оны 2 -р сарын 20
826
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа
Монгол улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, бусад холбогдох хууль, эрх зүйн актуудыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, гомдол мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаж шийдвэрлэх зорилгоор Тээврийн прокурорын газар, УБХЦГ-ын Гуравдугаар хэлтэс, Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Зам тээврийн осол, хэрэг хариуцсан тасгийн алба хаагчид хамтарсан зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
2017 -оны 2 -р сарын 17
1654
ДЭЛГЭРЭНГҮЙ
Согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг Сүхбаатар дүүргийн 31-р сургуульд эхлүүллээ. Тус сургалтыг энэ онд нийслэлийн бүх дүүрэгт шат дараалалтайгаар зохион байгуулах юм.
2017 -оны 2 -р сарын 17
1911
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг эхлүүллээ
Нийслэл, дүүргийн ИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг 2-р сарын 15-аас 3-р сарын 15-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэж, өнөөдөр Багануур дүүргийн ИТХ-аас 2 дугаар хорооны иргэний танхимд аяныг эхлүүллээ. Дүүргээс 18 км зайд орших 2-р хороонд ахмад настан олноор оршин сууршисан, дээр нь мал бүхий иргэд ихээр байдаг ба нийт 680 хүн амтай хороо юм. Иргэдийн хувьд орон нутгийн мэдээ мэдээллийг авах боломж хомс бөгөөд цаг үеийн мэдээллээс хол байдаг гэж хэлж болно.
2017 -оны 2 -р сарын 17
1585
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хонх дарж, хаалга тогшъё” өдөрлөг Метромолл худалдааны төвд үргэлжлэв
Гэр бүлийн хүчирхийллийг эрт шатанд илрүүлж, хүн бүрт хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, таслан зогсоодог байх ухамсар, дадал суулгаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цагдаагийн газраас санаачлан дүүргүүдийн нутаг дэвсгэрт “Хонх дарж, хаалга тогшъё” хөдөлгөөнийг эхлүүлээд байгаа билээ.
2017 -оны 2 -р сарын 17
1627
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүд 108 цувралын орчуулагч “ЭЭЖ”-тэй уулзлаа
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолуудыг бага насны хүүхдүүдэд уншихад тохиромжтой хялбаршуулсан хэлбэрээр орчуулж, 108 цувралыг хэвлүүлж уншигчдын гарт хүргээд буй зохиолч, орчуулагч Дашийн Оюунчимэгтэй 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Зохиолч-Уншигчдын уулзалт”-ыг амжилттай зохион байгууллаа. “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан 108” бүтээл нь Хүүхдийн номын
2017 -оны 2 -р сарын 17
1450
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн үйлдвэрлэгчид “БОГЦТОЙ ХУДАЛДАА” зохион байгуулж байна
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”-өөс зохион байгуулж байгаа” Богцтой худалдаа 2017” үзэсгэлэн худалдаанд нийт 25 үйлдвэрлэгч идэвхтэй оролцож байна. Төлөвлөгөөний дагуу одоогоор долоон байгууллагад үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан, худалдан борлуулжээ. Уг худалдаа нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулагдана
2017 -оны 2 -р сарын 17
1484
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЧД-ийн V сургуулийг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль болгоно
2016 онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь Сургууль орчмын аюулгүй байдал юм.
2017 -оны 2 -р сарын 16
1688
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн Засаг дарга 100 хоногийн ажлаа тайлагналаа
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа. Тайлан өдөрлөгт нийлэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын дарга орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо.
2017 -оны 2 -р сарын 16
1927
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги аваргаллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 15-ны өдөр Хүй долоон худагт амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчид эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд гал унтраах техникийн олон төрөлт болон бусад спортын мастер 25, дэд мастер 32, спортын цол зэрэгтэй 45 тамирчин оролцсон нь багуудын чансаа ахиж , өрсөлдөөнтөй байлаа.
2017 -оны 2 -р сарын 16
1109
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх сургалт ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дээр болов
Өчигдөр дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу өсвөр, залуу үеийнхнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилготой ээлжит сургалт боллоо. Сургалтыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн прокурорын газар, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс хамтран зохион байгуулж байгаа билээ.
2017 -оны 2 -р сарын 16
996
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн ЕБ-ын хоёрдугаар сургуулийн спорт заал шинэчлэгдэв
Нийслэлийн ууган сургуулиудын нэг дүүргийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль БНХАУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн засварлагдаж шинэчлэгдлээ. Өчигдөр спорт заалыг хүлээж авах үйл ажиллагаа болж, тус сургуулийн сурагчид шинэ спорт зааландаа хичээллэж, тоглох боломжтой боллоо
2017 -оны 2 -р сарын 16
1173
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ирэх амралтын өдрүүдэд “Нарантуул” руу нэмэлт автобус үйлчилнэ
Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/51 тоот захирамж гаргасан билээ. Захирамжийн хүрээнд нийслэлийн автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2017 оны хоёрдугаар сарын 18-ны бямба, 19-ний ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00, 12.30, 15.00 цагт иргэдэд үйлчилнэ.
2017 -оны 2 -р сарын 15
1278
ДЭЛГЭРЭНГҮЙ
Органик хүнсний тухай хуулийн журмыг хэлэлцэж байна
Монгол Улсын Их хурлаас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны дөрөвдүгээр сард баталсан бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах журам, аргачлалын төслийн танхимын цуврал хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж байна.
2017 -оны 2 -р сарын 15
1118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ
Монголын нотариатчийн танхимтай зөвшилцөн тэтгэвэр, тэтгэмж авах эрхийн итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож байхаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шийдвэрлэлээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг итгэмжлэгдсэн хүнд нь олгохдоо нотариатчийн олгосон итгэмжлэлийг үндэслэдэг. Өөрөөр хэлбэл Иргэний тухай хуулиар итгэмжлэлийг гурван жилийн хугацаатайгаар олгодог байсан юм.
2017 -оны 2 -р сарын 15
3317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ
XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулна. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
2017 -оны 2 -р сарын 15
1257
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж баталгаажууллаа
“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс нийслэл, дүүргийн хүн амын 30-60 гаруй хувийг хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангадаг хүнсний зах, худалдааны төвүүдийн захирлуудтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хамтран ажиллах чиглэл”-ээ тодорхойлон баталгаажууллаа. Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд хэрэглэгчээ дээдэлсэн соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчлэх, хэрэглэгчийн өргөдөл,
2017 -оны 2 -р сарын 15
1133
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хамтдаа хөгжье-2” төсөлт ажилд цэцэрлэгүүд идэвхтэй оролцож байна
2017 онд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд дүүргийн цэцэрлэгүүд олон бүтээлч ажил өрнүүлж байгаагийн нэг нь Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгтэй “Хамтдаа хөгжье-2” төсөлт ажил юм. Энэхүү төсөлт ажлын зорилго нь төрөл бүрийн материал ашиглан сэдэвт тоглоом боловсруулж, олон хувилбартай, шинэлэг шийдэлтэй арга зүйг нэвтрүүлэх, байгууллага, багш нарын сайн туршлага, шилдэг технологийг түгээхэд оршиж байна. Төсөлт ажлын нэгдүгээр шатны шалгаруулалт үргэлжилж байна.
2017 -оны 2 -р сарын 15
931
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн мал бүхий өрхүүдтэй уулзалт хийлээ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан нийслэлд мал аж ахуй эрхлэх журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн 19, 20 дугаар хорооны мал бүхий өрхүүдтэй уулзалт хийлээ. Энэ журмаар мал аж ахуй эрхлэх хориглосон бүсэд Сүхбаатар дүүрэг хамаардаг. Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа болон нийслэл, дүүргийн холбогдох мэргэжилтнүүд, хороодын ажлын албаныхан оролцож, дээрх журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нийслэлд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийн хүлээх үүрэг зэргийг танилцуулж, харилцан санал солилцсон юм.
2017 -оны 2 -р сарын 15
1230
ДЭЛГЭРЭНГҮЙ