Галын аюулаас урьдчилан сэргийлэх аян зохион байгуулав
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 9-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллалаа. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 14 удаа, нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж нийт 5012 иргэнийг хамруулан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ухуулга сурталчилгааны материал 11238 ширхэгийг тараажээ.
2017 -оны 2 -р сарын 10
1700
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсийн зэрлэг амьтдад анх удаа биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ
Ногоон бүсэд амьдардаг халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсэд анх удаа биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.
2017 -оны 2 -р сарын 10
1597
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нарантуул” чиглэлд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.
2017 -оны 2 -р сарын 9
1672
ДЭЛГЭРЭНГҮЙ
UNIMAT төхөөрөмжийг дөрвөн сургуульд нийлүүлнэ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулиуддаа UNIMAT төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж, технологийн кабинетуудыг тохижуулж байна. Уг төхөөрөмжийг 2016 онд 5 сургуульд нийлүүлсэн. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд 2017 онд нэмж 4 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн 2018 онд 3 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар төлөвлөсөн.
2017 -оны 2 -р сарын 9
1785
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Засаг даргын уриалга
“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх тухай” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн осол гэмтэл, ялангуяа түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа уриалга гаргав. Уриалгын дагуу ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
2017 -оны 2 -р сарын 9
1830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Золбин нохой, муурны устгалын ажлыг хийж байна
“Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ.
2017 -оны 2 -р сарын 9
1643
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн үйлдвэрлэгчид туршлага судлав
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”-ийн бойжигч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтан, бойжигчдийн төлөөлөл 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, туршлага солилцлоо. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Бизнес инкубатор төв”-ийн захирал С.Энхтайван, Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Сэргэлэн нар оролцов.
2017 -оны 2 -р сарын 9
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн зөөгч нарт сургалт зохион байгууллаа
Монголын Тогооч нарын холбоо, Багануур дүүргийн Тогооч нарын холбоо, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүрэгт үйлчилгээ явуулдаг зоогийн газрын зөөгч нарыг сургалтанд хамрууллаа. Зөөгч нарт мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, ажил, үйлчилгээний чанар, харилцааны соёлыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах шаардлагыг хангуулах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхэд туслах, дэмжих зорилго бүхий сургалтад 3 хүн хамрагджээ.
2017 -оны 2 -р сарын 8
1352
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Агаарын бохирдлыг бууруулах талаар” хэлэлцүүлгийг “Мон Ватт” ХХК-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамаарах Сонгинохайрхан дүүргийн 2-11, 19, 23-28, 30, 31 дүгээр хороодын Засаг дарга, хэлтсийн ахлагч нараас бүрдсэн 130 гаруй албан хаагч оролцлоо.
2017 -оны 2 -р сарын 8
1005
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны ажлын явцтай танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн. Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
2017 -оны 2 -р сарын 8
1045
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эргүүлийн офицер иргэдийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд шуурхай ажиллаж галыг унтраажээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн офицер нь гал түймрийн аюулаас иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалж,
2017 -оны 2 -р сарын 7
1237
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобусыг явуулж эхэллээ
“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн.
2017 -оны 2 -р сарын 7
1905
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагаар ажиллах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгасан юм. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ.
2017 -оны 2 -р сарын 7
2034
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн номын өргөө хороодтой хамтарч ажиллана
Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахаар дүүргийн Хороодод хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Б.Бадамгарав Хүүхдийн номын өргөөний саналыг хүлээн авч, номын санч Л.Эрдэнэбатыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартайгаа уулзуулан, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяатай уулзаж, санал солилцов.
2017 -оны 2 -р сарын 7
1235
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж" гардууллаа
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө.
2017 -оны 2 -р сарын 6
1504
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав
Өнгөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг спорт наадам, цасны баярыг зохион байгуулах ажлын хэсгээс оролцогч байгууллагуудын дунд бүжгийн тэмцээн, цас, мөсөн бүтээлээр хотхон байгуулах зэрэг уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсан юм.
2017 -оны 2 -р сарын 6
1660
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино.
2017 -оны 2 -р сарын 6
2109
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав
Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5 цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм. Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна
2017 -оны 2 -р сарын 6
3090
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ УЛААНБААТАР” төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай байгуулсан харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар төрийн байгууллагуудын боловсон хүчинг чадавжуулах , гамшгийн мэдлэг олгох сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.Тус сургалтанд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүд хамрагдлаа.
2017 -оны 2 -р сарын 3
2231
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан cэргийлэх сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилтот орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах , иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн тухай ойлголтыг бий болгох , гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28 ны өдрүүдэд зохион байгууллаа.
2017 -оны 2 -р сарын 3
2110
ДЭЛГЭРЭНГҮЙ