“ТЕНДЕРТ ХЭРХЭН АМЖИЛТТАЙ ОРОЛЦОХ ВЭ?” сэдэвт, үнэ төлбөргүй сургалтад аж ахуйн нэгжүүдийг урьж байна
Төрийн худалдан авах ажиллагаанд оролцох, Засгийн газраас нэвтрүүлсэн цахим худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn систем ашиглалт болон тендерт амжилттай оролцох талаар нарийвчилсан заавар зөвлөмж авахыг сонирхож буй аж ахуйн нэгж, компаниудыг үнэ төлбөргүй сургалтад урьж байна. Тендерт оролцогчдын дунд худалдан авах ажиллагааны хууль, журам болоод тендерийн үнэлгээний зарчмын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, тендерт илэрч байгаа алдаа дутагдал, шалтгаан нөхцлийг бууруулах, өрсөлдөөнийг дэмжих нь энэхүү сургалтын үндсэн зорилго юм.
2017 -оны 10 -р сарын 23
1725
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөгжлийн харандаа экспод урьж байна
Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулж байна.
2017 -оны 10 -р сарын 20
2030
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд Багануур дүүргийн залуучууд нэгдэв
Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас Эерэг амьдарцгаая уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяныг өрнүүлж байна. Өнөөдөр “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”-ыг сурталчлан таниулах үйл ажиллагааг Багануур дүүргийн ЗДТГ-ын байранд “Эрдэнэ 5 баг” төрийн бус байгууллагатай хамтран 200 гаруй залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа. Тус аяны урианд нэгдсэн залуучууд маань зөв арван дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болж байгаа юм.
2017 -оны 10 -р сарын 20
2472
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургууль болов
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны аравдугаар сарын 19-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Инженерийн хангамжийн байгууллагуудын шугам сүлжээнд технологийн горим зөрчигдсөн осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослын үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулах штабын дадлага, сургуулийн удирдамж”-ийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр,
2017 -оны 10 -р сарын 20
1885
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, инженер техникийн ажилтан, жолооч нарт сургалт зохион байгууллаа
Нийслэлийн өдрийг угтаж нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах аяны хүрээнд, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарласантай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилчид болон жолооч нарт зориулан удирдлагын манлайлал, байгууллагын амжилт, үнэт зүйл, соёл, ажлын байрны ёс зүй, ажилтны нэр хүнд ба хариуцлага, ажлын байрны стресс, удирдлагын харилцааны хэлбэр зэрэг сэдвийн хүрээнд судалгаанд суурилсан харилцаа, ёс зүйн чиглэлээр “Эх Онол” сургалт, судалгаа, арга зүйн төвтэй хамтран явуулж байна.
2017 -оны 10 -р сарын 18
2458
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн залуучуудад “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эрдэнэ тав баг” ТББ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны аравдугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд 220 гаруй оюутан залуучуудын оролцоотойгоор “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний зөв 10 дадал” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуучууд “Эерэг хандлага”, ”Эрүүл хооллолт”, Нийслэлийн иргэний зөв 10 дадал”-ын талаар ойлголт мэдлэгтэй болж цаашид өөртөө хэвшүүлэн, бусдад үлгэрлэн түгээхээр болов.
2017 -оны 10 -р сарын 18
2993
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хөгжлийн харандаа 2017” экспо энэ сарын 20, 21-нд болно
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 378 жилийн ойг угтаж хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор “Хөгжлийн харандаа 2017” экспог энэ сарын 20, 21-ний өдрүүдэд МҮЭСТО-нд зохион байгуулах гэж байна. Экспод хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бүх
2017 -оны 10 -р сарын 17
2212
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжээрэй
Хүйтний улиралд нэмэгдэх хандлагатай байгаа амьсгалын замын халдварт өвчнөөс гэр ахуйн нөхцөлд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, цэвэр агаар оруулахаас гадна гарын ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж, илчлэг сайтай хоол хүнс, витаминаар баялаг аарц, чацарганы шүүс хэрэглэж заншсанаар үр хүүхдээ амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл өсч бойжих нөхцөл бололцоог нь хангаж байгаа хэрэг юм шүү.
2017 -оны 10 -р сарын 16
2599
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн "Залуучуудын зүрхэн навчис" төгөлд мод тарилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Залуучуудын хөгжлийн талаарх 4.6.5 дахь заалтад Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтод төслүүдийг хэрэгжүүлэх, залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлд "Залуучуудын зүрхэн навчис” төгөл байгуулах мод тарих арга хэмжээг 2017 оны аравдугаар сарын 14-ний өдөр буюу бүх нийтээрээ мод тарих өдөр зохион байгууллаа.
2017 -оны 10 -р сарын 16
2227
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш бүх нийтээр мод тарих өдөр
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 31.1-д заасны дагуу 2010 оноос 2017 оны бүх нийтээр мод тарих арга хэмжээ нь 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
2017 -оны 10 -р сарын 13
3102
ДЭЛГЭРЭНГҮЙ
3 хорооны нутаг дэвсгэрээс 5 машин хадаг, шашны эд хэрэглэлийг устгалд оруулж, цэвэрлэжээ
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан билээ. Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран амралтын өдрүүдээр буюу 2017 оны 10 дугаар сарын 7,8 - ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамрууллаа.Ногоон бүсийн ой, ургаа модонд хадаг уях, шашны зан үйлтэй холбоотой эдлэл хэрэгслийг их хэмжээгээр тавьж орхих зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж модны ургалтыг зогсоож байна.
2017 -оны 10 -р сарын 13
2213
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн хүүхдүүд чууллаа
Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа. Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ.
2017 -оны 10 -р сарын 12
2377
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй хамтран өсвөр үе залуучуудыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Эерэг хандлага, зөв дадал зуршлын төлөө хамтдаа" сэдэвт ээлжит сургалтыг нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн ахлах ангийн 100 гаруй сурагчдыг хамруулан өнөөдөр зохион байгууллаа.
2017 -оны 10 -р сарын 12
2214
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан “Хөгжлийн харандаа экспо” болно
Нийслэл хот байгууллагдсаны 378 жилийн ойг угтан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх зорилгоор нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан 3 дахь жилдээ “Хөгжлийн харандаа экспо” зохион байгуулах гэж байна.
2017 -оны 10 -р сарын 12
2201
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар чөлөөлөлтийн асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгана
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан саатаад байгаа авто зам барилгын ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм.
2017 -оны 10 -р сарын 11
1980
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн хэрэгсэлд дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг суурилууллаа
Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.
2017 -оны 10 -р сарын 11
1279
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг цахим болгох бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа
Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын А/760 тоот захирамжаар байгууллаа. Байнгын ажиллагаатай уг ажлын хэсгийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга ахлах бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд НАГ, НҮНТ, ХТЕТГ, НГА ХУД, СХД, НЗДТГ, ЗАА-ны төлөөлөл багтсан байна.
2017 -оны 10 -р сарын 11
1484
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” олон улсын IX кино наадам өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл, Монголын кино урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх, дэлхийн сор болсон кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Улаанбаатар” олон улсын IX кино наадмыг энэ сарын 10-15-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
2017 -оны 10 -р сарын 10
1453
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аянд Чингэлтэй дүүргийн залуучууд нэгдлээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эрдэнэ тав баг” төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучуудаа” уриатай “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал” аяны нээлтийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа бөгөөд 150-200 гаруй залуучууд аяны уриаг дэмжин нэгдэж, Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхээр болов.
2017 -оны 10 -р сарын 9
2257
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аян эхэллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой сарын аяны нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордны гадна талбайд боллоо. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачлагаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сарын аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
2017 -оны 10 -р сарын 9
1504
ДЭЛГЭРЭНГҮЙ