Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн болно
Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний гол зорилго нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, эр зориг, авхаалж самбааг сорьж, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэхэд оршино.
2017 -оны 2 -р сарын 14
1770
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүм хийдийн аюулгүй байдлыг хангана
Сар шинийн баярын аюулгүй байдлыг хангаж нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалтыг энэ сарын 23-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна.
2017 -оны 2 -р сарын 14
974
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчид сансар огторгуйгаар аялав
Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялацгаасан юм. Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтөний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн.
2017 -оны 2 -р сарын 14
1036
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлт боллоо
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө 3 байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий. “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм. Уг клиник сувилал өмнө нь 80 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 120 хүүхдийн ортой өргөтгөлийн байраа нээлээ.
2017 -оны 2 -р сарын 13
1291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шинэ байртай боллоо
Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, ЭМНДЕГ-ын Тамгын газрын дарга Б.Батхуяг болон дүүрэг байгууллагын дарга удирдлагууд тус байрны нээлтэнд оролцлоо.
2017 -оны 2 -р сарын 10
2084
ДЭЛГЭРЭНГҮЙ
Галын аюулаас урьдчилан сэргийлэх аян зохион байгуулав
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан өнгөрсөн сарын 9-нөөс энэ сарын 9-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллалаа. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг 14 удаа, нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж нийт 5012 иргэнийг хамруулан, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх ухуулга сурталчилгааны материал 11238 ширхэгийг тараажээ.
2017 -оны 2 -р сарын 10
1540
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ногоон бүсийн зэрлэг амьтдад анх удаа биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ
Ногоон бүсэд амьдардаг халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсэд анх удаа биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг “Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.
2017 -оны 2 -р сарын 10
1416
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нарантуул” чиглэлд нэмэлт нийтийн тээврээр үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын сар шинийн баяртай холбогдуулан гаргасан захирамжийн хүрээнд нийслэлийн Тээврийн газраас “Нарантуул” худалдааны төвийн чиглэлд том оврын автобус явуулна. Тодруулбал, автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу ирэх бямба, ням гаригт тодорхой суурьшлын цэгүүдээс “Нарантуул” худалдааны төв рүү их багтаамжийн автобус 10.00,12.30,15.00 цагт иргэдэд үйлчлэх юм.
2017 -оны 2 -р сарын 9
1518
ДЭЛГЭРЭНГҮЙ
UNIMAT төхөөрөмжийг дөрвөн сургуульд нийлүүлнэ
Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулиуддаа UNIMAT төхөөрөмжийг үе шаттай нийлүүлж, технологийн кабинетуудыг тохижуулж байна. Уг төхөөрөмжийг 2016 онд 5 сургуульд нийлүүлсэн. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд 2017 онд нэмж 4 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн 2018 онд 3 сургуулийн технологийн кабинетийг тохижуулахаар төлөвлөсөн.
2017 -оны 2 -р сарын 9
1634
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн Засаг даргын уриалга
“Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх тухай” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн осол гэмтэл, ялангуяа түлэгдэлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа уриалга гаргав. Уриалгын дагуу ажил хариуцсан байгууллагууд төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
2017 -оны 2 -р сарын 9
1640
ДЭЛГЭРЭНГҮЙ
Золбин нохой, муурны устгалын ажлыг хийж байна
“Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэгт золбин нохой,муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ.
2017 -оны 2 -р сарын 9
1493
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн үйлдвэрлэгчид туршлага судлав
Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”-ийн бойжигч, үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй Багануур дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилтан, бойжигчдийн төлөөлөл 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдөр уулзаж, туршлага солилцлоо. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, “Бизнес инкубатор төв”-ийн захирал С.Энхтайван, Багануур дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн захирал Сэргэлэн нар оролцов.
2017 -оны 2 -р сарын 9
999
ДЭЛГЭРЭНГҮЙ
Багануур дүүргийн зөөгч нарт сургалт зохион байгууллаа
Монголын Тогооч нарын холбоо, Багануур дүүргийн Тогооч нарын холбоо, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран тус дүүрэгт үйлчилгээ явуулдаг зоогийн газрын зөөгч нарыг сургалтанд хамрууллаа. Зөөгч нарт мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, ажил, үйлчилгээний чанар, харилцааны соёлыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн газарт тавигдах шаардлагыг хангуулах, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг нэвтрүүлэхэд туслах, дэмжих зорилго бүхий сургалтад 3 хүн хамрагджээ.
2017 -оны 2 -р сарын 8
1187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Агаарын бохирдлыг бууруулах талаар хэлэлцүүлэг боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс “Агаарын бохирдлыг бууруулах талаар” хэлэлцүүлгийг “Мон Ватт” ХХК-тай хамтран 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1 дүгээр бүсэд хамаарах Сонгинохайрхан дүүргийн 2-11, 19, 23-28, 30, 31 дүгээр хороодын Засаг дарга, хэлтсийн ахлагч нараас бүрдсэн 130 гаруй албан хаагч оролцлоо.
2017 -оны 2 -р сарын 8
848
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аяны ажлын явцтай танилцлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын тушаалаар Тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах аян өнгөрсөн сарын 16-наас улсын хэмжээнд эхэлсэн. Тус аяны ажлын хэсгийн ахлагч ХНХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул болон Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Ганзориг, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, НЭМНДГ-ын Захиргааны хэлтсийн дарга О.Байгалмаа нар ЧД-ийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
2017 -оны 2 -р сарын 8
890
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эргүүлийн офицер иргэдийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалжээ
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Б.Энхбаяр өнгөрсөн сарын 28-ны 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20 дугаар гудамжинд айлын гэр шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч, шуурхай ажиллажээ. Эргүүлийн офицерийг тухайн газарт очиход иргэн Ц-гийн Монгол гэрийн яндангаар гал гарч өрх нь шатаж байсан бөгөөд богино хугацаанд шуурхай ажиллаж галыг унтраажээ. Ийнхүү албан үүргээ гүйцэтгэж явсан эргүүлийн офицер нь гал түймрийн аюулаас иргэдийн өмч хөрөнгийг авран хамгаалж,
2017 -оны 2 -р сарын 7
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хонхор-Халдвартын эмнэлэг” чиглэлийн автобусыг явуулж эхэллээ
“Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг өнгөрсөн долоо хоногоос явуулж эхэллээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссан учраас ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг явуулж эхлээд байна. Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хотын эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулахаар төлөвлөсөн.
2017 -оны 2 -р сарын 7
1745
ДЭЛГЭРЭНГҮЙ
24 цагаар ажиллах боломжтой цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орно
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зарим цэцэрлэг, сургуулийн ажилтай танилцлаа. Энэ үеэр дүүргийн 13 дугаар хороонд баригдаж байгаа 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлын явцыг шалгасан юм. Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтсийн дарга Т.Ням-Очир, 83 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ нар өргөтгөлийн барилгын ажил дуусч, хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болж байгаа талаар дүүргийн Засаг даргад танилцуулав. Найман бүлэг, 240 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн өргөтгөлийг ашиглалтад оруулснаар 24 цагийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх ажээ.
2017 -оны 2 -р сарын 7
1885
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдийн номын өргөө хороодтой хамтарч ажиллана
Хүүхдийн номын өргөө уламжлал болгон зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулахаар дүүргийн Хороодод хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг дарга Б.Бадамгарав Хүүхдийн номын өргөөний саналыг хүлээн авч, номын санч Л.Эрдэнэбатыг нийгмийн ажилтан, зохион байгуулагч нартайгаа уулзуулан, хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяатай уулзаж, санал солилцов.
2017 -оны 2 -р сарын 7
1091
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж" гардууллаа
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө.
2017 -оны 2 -р сарын 6
1357
ДЭЛГЭРЭНГҮЙ