"Солонгосын 7 хоног" арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран "Солонгосын 7 хоног" арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, солонгос хоолны фестиваль, Гоо даамны тэмцээн, “К-Поп” бүжгийн тэмцээн болон солонгос, монгол залуу хамтлаг дуучдын хамтарсан тоглолт, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын тоглолт багтжээ.
2019 -оны 8 -р сарын 13
400
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй
Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ.
2019 -оны 8 -р сарын 13
301
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн Нийслэлийн салбар комисс хуралдлаа
Монгол улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоол гарсан бөгөөд тогтоолыг хэрэгжүүлэхээр “Нийслэлийн хэмжээнд төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай” НЗД-ын 2019 оны тавдугаар сарын 30-ний өдрийн А/518 дугаар захирамж гарч, Нийслэлийн салбар комисс байгуулагдсан.
2019 -оны 8 -р сарын 13
291
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд бүртгэл ирэх сарын 22-ны өдрийн 23 цаг 59 минутанд дуусах юм.
2019 -оны 8 -р сарын 12
933
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломжтой боллоо
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан.
2019 -оны 8 -р сарын 8
424
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БОЛОМЖ ТАНЫ ГАРТ” Залуучуудын хөгжлийн сар эхэлж байна
Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ныг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Олон Улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн найм, есдүгээр сард зохион байгуулдаг билээ.
2019 -оны 8 -р сарын 6
647
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна
Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.
2019 -оны 8 -р сарын 2
766
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жайка олон улсын байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар долоодугаар сарын 31-ний өдөр Япон улсын ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга хатагтай Тамүра Эрико тэргүүтэй хүмүүстэй уулзлаа.
2019 -оны 8 -р сарын 1
527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүргийн зургаан байршлын газрын зөрчлийг арилган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долоодугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан. Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газрын зөрчил арилгах ажил хийгдэх юм.
2019 -оны 7 -р сарын 31
597
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Богдхан уулын трейл 2019” арга хэмжээг зохион байгууллаа
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татах арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран энэ сарын 28-ны өдөр Богдхан ууланд “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнийг 64, 21, 10 км-ийн зайд зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 31
420
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ус ашиглалттай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт өрөмдмөл худаг гаргах, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах үйлчилгээг усны нөөц, ашиглалтын төвшинтэй уялдуулан нутаг дэвсгэрээр ялгавартай үзүүлэх санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 30-ны өдрийн А/756 дугаар захирамжаар байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 31
396
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын цахим дуудлага худалдаа маргааш болно
НЗД-ын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА 2019 оны 07дугаар сарын 31-ны өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдана. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний 08:30 цаг хүртэл www.mle.mn цахим хуудсаар бүртгүүлэх ба дараах газруудыг дуудлагаар худалдана.
2019 -оны 7 -р сарын 30
550
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газрын танхимын дуудлага худалдаа маргааш болно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт нээлттэй явагдах ба дараах газруудыг худалдана.
2019 -оны 7 -р сарын 30
324
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ГҮЙЕ, ТҮҮЕ” челленж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг нутгийн захиргааны бүх байгууллагууд 14 хоног тутамд зохион байгуулж, ажиллах үүрэг даалгавар өгч, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас долдугаар сарын 27-ны өдөр “Гүйе! Түүе!” челленж аяныг “Бид хог хаядаггүй албан хаагчид” уриатайгаар зохион байгуулж, байгууллагын ойр орчим болон Сэлбэ голын эрэг дагуух газрыг цэвэрлэв.
2019 -оны 7 -р сарын 30
369
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж байна
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
2019 -оны 7 -р сарын 29
1331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хэмжээнд гурван дүүрэгт мэс засал, гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2017 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг /25 ортой/, Чингэлтэй /15 ортой/ болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд /25 ортой/ Мэс засал, гэмтлийн тасгийг шинээр нээсэн билээ. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын дагуу засварлаж тохижуулсан эдгээр тасгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан бөгөөд дүүргийн иргэдэд мэс засал, гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
2019 -оны 7 -р сарын 26
333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Худалдан авах ажиллагааны хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар уулзалт зохион байгууллаа
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сангийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2019 оны долдугаар сарын 25-ны өдөр хуулийн нэмэлт, өөрчлөлт, хэрэгжилтийн талаар уулзалтыг зохион байгууллаа.
2019 -оны 7 -р сарын 26
360
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн эсрэг дэлхийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор тэмдэглэнэ
Дэлхийн хепатитийн эсрэг өдрийг жил бүрийн долдугаар сарын 27-нд ДЭМБ-ын гишүүн орнууд уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулья” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд Д.Сүхбаатарын төв талбайд энэ сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хамтран өдөрлөг зохион байгуулна.
2019 -оны 7 -р сарын 25
371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ хүрээнд тус газрын үйл ажиллагаатай танилцаж, 2019 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.
2019 -оны 7 -р сарын 23
366
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бээжин хоттой эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов.
2019 -оны 7 -р сарын 23
333
ДЭЛГЭРЭНГҮЙ