“Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-т урьж байна
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Лайсэн Академи”-тэй хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Японы хөдөлмөрийн яармаг”-ийг 2 өдрийн турш “BLUE SKY” зочид буудлын DAIMOND зааланд зохион байгуулж байна. Монгол Японы хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн зорилго нь Япон улсад сургууль төгсөж ирсэн болон япон хэлтэй залууст эх орондоо ажиллах боломжийг олгох, оролцогч компанитай газар дээр нь танилцан, мэдээлэл авч, ажлын анкет бөглөх, тус улсад суралцах, ажилд орох зэрэг мэдээлэл зөвлөгөөг мэргэжлийг ажилтнаас үнэ төлбөргүй авахад оршино.
2017 -оны 9 -р сарын 29
2148
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Нарангийн голын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны 23.00 цагаас 10 дугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн хучилт хийнэ. Иймээс иргэд зорчигч та бүхэн дээрх хугацаанд өөр зам сонгон зочино уу.
2017 -оны 9 -р сарын 29
1758
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ААВ, ЭЭЖ, БИ” арга хэмжээ болно
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу сар бүрийн сүүлийн 7 хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Маргааш 9 дүгээр сарын гэр бүлийн өдөр тохионо.Үүнтэй холбоотойгоор “ААВ, ЭЭЖ, БИ” өдөрлөгийг маргааш буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14:00-16:30 цагт Хүннү моллд зохион байгуулах гэж байна.
2017 -оны 9 -р сарын 29
1729
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам тээврийн осол зөрчил, санал гомдлыг бууруулан ажиллаж байна
Нийтийн тээврийн үйлчилгээний 30 хувь, шугаманд ажиллаж буй тээврийн хэрэгслийн 60 гаруй хувийг хариуцан ажилладаг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулагдсан. Тус нэгтгэл нь 1,2,3 баазын нийт 365 хөдлөх бүрэлдэхүүн бүхий автобус,троллейбусаар хот дотор болон хот орчмын 34 чиглэлд ажлын 295 өдөр, амралтын 222 өдөр автобус шугаманд гаргадаг. Нийтийн тээвэрт тавигддаг MNS 5012 2011 стандартын шаардлагыг бүрэн хангахад анхаарч шугаманд ажиллаж байгаа жолооч нарыг цагаан цамц, цэнхэр хантаазаар жигдрүүлэн, суудлын бүрээсийг 7 хоног бүр угаан, тээврийн хэрэгслийг шугаманд гарахад нь дотор гадна талыг нь цэвэрлэж, засвар үйлчилгээг тогтмолжуулан техникийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
2017 -оны 9 -р сарын 29
1763
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Алтан намар” ургацын баяр болж байна
Нийслэлийн 378 жилийн ойг угтан, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна.
2017 -оны 9 -р сарын 28
2043
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн болно
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас зохион байгуулж буй “Байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологи” үзэсгэлэн 2017 оны 09 сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд орчны бохирдолыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг олон үйл ажиллагааны талаар иргэд олон
2017 -оны 9 -р сарын 27
2694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо
Дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр, Налайх дүүрэгт 2017 онд хийгдсэн бүтээн байгуулалтын ажил зэрэг холбогдох чиглэлээр мэдээлэл хүргэсэн юм.
2017 -оны 9 -р сарын 26
2294
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн үйлчилгээ нийслэлийн иргэдэд илүү ойртлоо
Нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх зорилт тавин ажиллаж байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага ямарваа нэг төрийн үйлчилгээ авахдаа иргэний үнэмлэх, эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ зэрэг баталгаатай, албан ёсны бичиг баримтаа авчирсан ч дахин нотариатаар баталгаажуулахыг шаардах зэргээр хүндрэл учирдаг. Үүнтэй холбоотой гомдол ч иргэдээс ихээр ирдэг.
2017 -оны 9 -р сарын 26
2874
ДЭЛГЭРЭНГҮЙ
Булгийн эхийг тохижуулж хамгааллаа
Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ тоосго” ХХК, “Сүмбэрхунтан” ХХК нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.8-д заасан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийг хангуулах ажлын хүрээнд тус дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн турууны булгийг өөрсдийн хөрөнгөөр тохижууллаа.
2017 -оны 9 -р сарын 26
1455
ДЭЛГЭРЭНГҮЙ
СХД-ийн 30-р хорооны барилгаас 31-р хорооны зам хүртэлх авто замын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр баригдаж байгаа Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны барилгаас 31 дүгээр хорооны зам хүртэлх авто замын барилгын ажил 35 хувийн гүйцэтгэлтэй байна. Зорчих хэсгийн өргөн нь 6м, хоёр талаараа 1 метрийн өргөн явган хүний зам, ус зайлуулах хоолой бүхий 1,035 км урттай замын ажлыг “Норов зам” ХХК гүйцэтгэж байгаа юм.
2017 -оны 9 -р сарын 26
1401
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцууллаа
“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон.
2017 -оны 9 -р сарын 26
1474
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн салбарынхны дунд болзолт уралдаан зохион байгуулж байна
Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаартай захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна.
2017 -оны 9 -р сарын 26
1408
ДЭЛГЭРЭНГҮЙ
Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болов
Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2.497.700, ОХУ-д 84.631, Монгол Улсад 19.985 Япон жуулчид зорчсон байна. Монгол Улсад ирж буй жуулчдын статистик үзүүлэлтийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-ын жуулчид тэргүүлдэг.
2017 -оны 9 -р сарын 25
1844
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эзэмшил газрыг өмчлүүлэх аян баянзүрх дүүрэгт эхэллээ
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг эхлүүлсэн. Энэ сарын 4-нөөс эхэлсэн аян Сонгинохайрхан дүүрэгт явагдаж дуусч өнөөдрөөс Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна. Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 406 иргэний эзэмшил газраа өмчлөх хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд хянагдаж байгаа юм.
2017 -оны 9 -р сарын 25
1430
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэн Б.Оросоо замын хөдөлгөөний удирдлагын төвд зочиллоо
СХД-ийн 14 дүгээр хорооны иргэн Б.Оросоо ЗХУТ-ийн урилгаар тус байгууллагын үйл ажиллагаа, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар үзэж танилцлаа. Тэрээр Нийслэл хотынхоо хөгжил, цэвэр цэмцгэр байдал, нийтийн тээврийн үйлчилгээ соёл, замын түгжрэл, төрийн албан хаагчдын харьцааны соёл зэрэгт чин сэтгэлээсээ санаа зовон суудаг, залуустаа хэлэх үг, саналаа хэлдэг нийгмийн идэвхи сайтай, санаачлагатай иргэдийн нэг төлөөлөл юм.
2017 -оны 9 -р сарын 22
1749
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хоггүй хороо” аян нээлтээ хийлээ
Хан-Уул дүүргийн засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгасан. Тус зорилтынхоо хүрээнд нийслэлийн өнгийн тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт тавин амжилттай хэрэгжээд явж буй.
2017 -оны 9 -р сарын 22
1747
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын газар чөлөөлөлт 100 хувь хийгдлээ
Улаанбаатар–Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2км хурдны авто замын трасст нийт 108 нэгж талбарын 57.8га талбай өртсөн ба үүнээс Нийслэлийн Засаг даргын захирамжтай 14 нэгж талбарын 21.1 га, Дүүргийн Засаг даргын захирамжтай 94 нэгж талбарын 36.7 га талбай өртсөнийг 100 хувь чөлөөлж дууслаа. Судалгаагаар иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр газар өмчлүүлэхээр баталсан Гавьжийн шандын байршил давхацсаныг НИТХТ-ийн 13 дугаар тогтоолоор хасч өөрчлөлт оруулсан.
2017 -оны 9 -р сарын 21
2042
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдэд ташаа мэдээлэл өгсөн ҮЭ-ийнхнийг хуулийн байгууллагаар шалгуулан гэв
Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооноос 2017 оны есдүгээр сарын 19-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийлээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” нь нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг. Гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болноос хойш 1590 ажилтантай болж орон тоог бууруулан ажиллаж байна.
2017 -оны 9 -р сарын 20
1954
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нохой, муур устгалын ажил явагдаж байна
Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, “Базалт нэгдэл” ХХК, “Мөнхбуян оргил” ХХК зэрэг газрууд Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд 82 мянга орчим золбин нохой, муурыг устгах төлөвлөгөөтэй ажиллаж эхний есөн сарын байдлаар 58 мянга орчим золбин нохойг устгасан байна.
2017 -оны 9 -р сарын 20
1995
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүллээ
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.
2017 -оны 9 -р сарын 20
2097
ДЭЛГЭРЭНГҮЙ