"Tээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж" гардууллаа
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэст алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, автотээврийн ашиглалтаас агаар орчинд хаягдаж байгаа агаар бохирдуулах бодисын хэмжээг хэмжих, багасгах зорилгоор 2017 онд Англи улсад үйлдвэрлэгдсэн, 8 сая төгрөгийн үнэ бүхий “KANE” маркийн “Тээврийн хэрэгслийн утааны найрлага дахь хорт бодисыг хэмжих зөөврийн багаж”-ыг хүлээлгэн өглөө.
2017 -оны 2 -р сарын 6
1307
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатарчууд “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадамд гуравдугаар байрт шалгарав
Өнгөрсөн бямба гаригт “Хүй долоон худаг” дахь “Монгол наадам цогцолбор”-ын “UB resort” цанын баазад “Мөнгөн Улаанбаатар” өвлийн спортын наадам, цасны баяр боллоо. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дунд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Ганбат, Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, хороодын ажлын алба, дэргэдэх хэлтэс албадын 500 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Уг спорт наадам, цасны баярыг зохион байгуулах ажлын хэсгээс оролцогч байгууллагуудын дунд бүжгийн тэмцээн, цас, мөсөн бүтээлээр хотхон байгуулах зэрэг уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгаруулсан юм.
2017 -оны 2 -р сарын 6
1450
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хүүхдийн түлэгдэлт-эцэг, эхийн хариуцлагаас” аян зарлалаа
Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд “Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас” сэдэвт сарын аяныг эхлүүллээ. Бага насны хүүхдийг түлэгдэлтийн аюулаас сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд аяны зорилго оршино.
2017 -оны 2 -р сарын 6
1923
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав
Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэгчид болон Архангай аймгийн зарим сумын малчид, үйлдвэрлэгчдийн цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулж буй тус үзэсгэлэнд оролцогчид дүүргийн зарим цэцэрлэгт сүү, цагаан идээ хандивлав. “Нэг Архангай-Шинэ хөгжлийн тэмүүлэл” Төрийн бус байгууллагаас Чингэлтэй дүүргийн утаажилт ихтэй хороодод үйл ажиллагаа явуулдаг 5 цэцэрлэгийн хүүхдүүдэд 1 тонн сүү цагаан идээ хандивласан юм. Архангайн үйлдвэрлэгчид 100 тонн сүү, цагаан идээтэй иржээ. Үзэсгэлэн худалдаанд хурууд 10 мянга, хэвийн ааруул 12-15 мянга, цагаан тос 5000, өрөм 10-13 мянга, тавагны багц ааруул 150 мянган төгрөгийн үнэтэй байна
2017 -оны 2 -р сарын 6
2909
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ УЛААНБААТАР” төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай байгуулсан харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар төрийн байгууллагуудын боловсон хүчинг чадавжуулах , гамшгийн мэдлэг олгох сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.Тус сургалтанд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүд хамрагдлаа.
2017 -оны 2 -р сарын 3
2054
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан cэргийлэх сургалтыг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилтот орон нутгийн гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхжуулах , иргэдийн оролцоотой гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн тухай ойлголтыг бий болгох , гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх сургалтыг өнгөрсөн нэгдүгээр сарын 27-28 ны өдрүүдэд зохион байгууллаа.
2017 -оны 2 -р сарын 3
1932
ДЭЛГЭРЭНГҮЙ
Галзуу өвчнөөс сэрэмжлэхийг анхаарууллаа
Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа төдийгүй 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг гэх судалгаа бий. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохой ихсэх болсон нь ард иргэд галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм. 2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгджээ.
2017 -оны 2 -р сарын 3
2721
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мөнгөн Улаанбаатар” арга хэмжээний үеэр иргэдэд нийтийн тээврээр үйлчилнэ
“Мөнгөн Улаанбаатар” өвлийн спорт наадмын цасны баярын үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 4-ны бямба гаригт “Хүй 7 худаг” дахь “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т зохион байгуулна. Уг арга хэмжээний үеэр нийслэлийн Тээврийн газраас иргэдэд том оврын 2 автобусаар үйлчлэх юм. Иргэдэд үйлчлэх автобус маргааш Хувьсгалчдын музей /Хэлмэгдэгсдийн хөшөө/ – “Хүй 7 худаг” чиглэлээр явах бөгөөд өглөө 08:45-09:00, орой 17:00-17:30 цагт тус тус үйлчилнэ.
2017 -оны 2 -р сарын 3
3171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Албан бус боловсролд хамрагддаг хүүхдүүдийг “үдийн цай” хөтөлбөрт хамруулахаар боллоо
Налайх дүүргийн албан бус насан туршийн боловсролд хамрагддаг хүүхдүүд ЕБС-ийн бага ангийн сурагчдын адил “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Дүүргийн Хангамж үйлчилгээний төвийн дарга О.Энхтайван судлан үзэж шийдвэрлэсэн байна. Тус дүүрэгт албан бус насан туршийн боловсролд хамрагддаг бага дунд ангийн 130 гаруй хүүхэд долоо хоногт хоёр удаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдахаар боллоо.
2017 -оны 2 -р сарын 3
1926
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дасгалжуулагч багш нарыг урамшуулж, пара спортын тамирчдыг шагналаа
Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн гала тоглолтын үеэр Биеийн тамир, спорт хороо ажлаа тайлагнав. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спорт хороо 2016 онд Монголын бүх ард түмний ХIV их наадам, Нийслэлийн иргэдийн спортын V их наадмын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өсвөр үе, залуучуудын дунд 97 удаагийн арга хэмжээ зохион байгуулж давхардсан тоогоор 1823 байгууллагын 42385 иргэнийг оролцуулжээ.
2017 -оны 2 -р сарын 3
1864
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/50 тоот “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд батлагдсан хөтөлбөрийн дагуу “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын ажилтан ажиллагсдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж сургалт зохион байгууллаа. Сургалтаар Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг хариуцлага, Эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал сэдвээр холбогдох албан тушаалтан ажилтан ажиллагсдад сургалт зохион байгуулж 1.10 кодтой “Хоол үйлдвэрлэлийг шалгах хяналтын хуудас”-аар зоогийн газрын ажлын байрны эрсдэлийг үнэлж зөвлөн туслах сургалтыг зохион байгуулав.
2017 -оны 2 -р сарын 3
1851
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ерөнхий боловсролын сургуулийн орчинд эргүүлд ажиллаж буй эцэг, эхчүүдийн санал сэтгэгдлийг сонслоо
Нийслэлийн хэмжээнд “Сургуулийн эргүүл” хэрэгжсэнээр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эцэг, эхчүүдийн үүрэг оролцоо нэмэгдэж, “Эцэг, эх-сургууль-цагдаагийн байгууллага”-ын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирсан байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө хагас өдрийг зарцуулан ажиллаж байгаа нь хүүхдэд тавих хараа хяналт, анхаарал халамж, хүүхдийн эрхийн хамгааллын ажилд зохих хэмжээгээр ахиц гарчээ. Улаанбатар хотын цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,
2017 -оны 2 -р сарын 2
390
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрчим хүчээр үйлчлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хуваарийн дагуу үе шаттайгаар холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэдийн дунд хамгийн их гомдол шүүмжлэл дагуулдаг хэрнээ ачаалалтай ажилладаг “Дулааны станц”, “Чандмань Налайх” болон “Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцсан. Харин энэ удаад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”, “Түгээх төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017 -оны 2 -р сарын 2
391
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг иргэдэд танилцууллаа
Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжих дэд хөтөлбөрийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 13, 14 дүгээр хорооны нийт 53 иргэнийг хамруулан зохион байгууллаа. Дэд хөтөлбөрийн танилцуулгын өмнө ЗДТГ-ын ТЗУХ-ийн Эрх зүйн мэргэжилтэн Л.Ариунзаяа “Нийслэлээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан, 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд дүүрэгт хэрэгжих төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд та бүхэндээ танилцуулж, таны санал бодлыг тусгаж ажиллана” хэмээгээд иргэдийг хөтөлбөрт үнэтэй санал бодлоо тусгаж хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриаллаа.
2017 -оны 2 -р сарын 2
362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлагын шинэ автомашинтай боллоо
Сүхбаатар дүүргийн Өрхийн эрүүл мэндийн 3 төв нийслэлийн хөрөнгө оруулалтаар дуудлага үйлчилгээний шинэ автомашинтай боллоо. Дүүргийн 15, 19 дүгээр хорооны “Гүн мэдрэмж”, 17 дугаар хорооны “Увидаст-Од”, 18, 20 дугаар хорооны “Гэрэлт манал” зэрэг Өрхийн эрүүл мэндийн төвд автомашиныг дүүргийн удирдлагууд өнөөдөр хүлээлгэн өгөв. Ийнхүү дүүргийн алслагдсан гэр хорооллын 28 мянга гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ илүү хурдан, хүртээмжтэй хүрэх боломж бүрдэж байна
2017 -оны 2 -р сарын 2
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зургаан хорооны Засаг даргыг батламжлав
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Иргэдийн нийтийн хурлаасаа иргэдийн дэмжлэг авч сонгогдсон зарим хорооны Засаг дарга нарт өнөөдөр Батламж гардуулав. Батламж гардуулах арга хэмжээнд Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Oрлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга нар оролцлоо. Дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаар С.Туяа, 6 дугаар хорооны Засаг даргаар Ч.Болормаа, 7 дугаар хорооны Засаг даргаар Ц.Дуламжав, 11 дүгээр хорооны Засаг даргаар Д.Уянга, 12 дугаар хорооны Засаг даргаар Р.Ганболд, 18 дугаар хорооны Засаг даргаар Б.Насанбат нарыг батламжилж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж,
2017 -оны 2 -р сарын 2
393
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Насны хишиг” авах ахмадуудыг өнөөдрөөс бүртгэнэ
УИХ-аас өнгөрсөн онд ахмадуудад “Насны хишиг” тэтгэмж хүртээхээр болж, холбогдох хуулийг баталсан. Уг хууль энэ оноос эхлэн хэрэгжсэнээр ахмадууд удахгүй тохиох сар шинийн өмнө “Насны хишиг”-ээ хүртэх юм. Хуульд зааснаар дээрх тэтгэмжийг 65-аас дээш насны ахмадад олгоно. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга,89-ээс дээш настай ахмадад 250 мянган төгрөгийг тус бүр олгох юм.
2017 -оны 2 -р сарын 1
1477
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 20-ыг хүртэл үргэлжилнэ
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл Тусгаар тогтнолын талбайд үргэлжилнэ. Тус худалдааг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Бизнес инкубатор төв, “Нэг Архангай” ТББ-ынхан хамтран зохион байгуулж байгаа юм байна
2017 -оны 2 -р сарын 1
711
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдэд амны хаалт тараалаа
Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль, 31, 43, 124 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдэд өчигдөр амны хаалт тараалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чиглэл” ХХК нийгмийн хариуцлагаа ухамсарлан ийнхүү сургууль цэцэрлэгийн хүүхэд болон ажилтан албан хаагч нарт 1500 гаруй амны хаалтыг тараасан байна. Уг амны хаалт нь дөрвөн давхар материалаар хийгдсэн, амьсгал хамгаалах клапан бүхий шүүлтүүртэй Монгол Улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм байна.
2017 -оны 2 -р сарын 1
1613
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир JCI Лидер салбар байгууллагын “Эерэг сэтгэлгээний давалгаа” ТББ-ын POSITIVE MIND төслийн удирдагч Н.Энхбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд POSITIVE MIND-Эерэг давалгаа цуврал сургалт, лекц, илтгэх ур чадвар болон англи хэлний сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэх, оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт хийх, тэргүүлэгч компаниудтай танилцах аялал зохион байгуулж, оюутнуудад эзэмшиж байгаа мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгоход дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах юм.
2017 -оны 2 -р сарын 1
989
ДЭЛГЭРЭНГҮЙ