Маргааш замын хөдөлгөөнийг хэсэгчлэн түр хаана
Сүхбаатар дүүргийн хэмжээнд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үйл ажиллагаа 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Б.Цэрэндоржийн гудамжинд болох тул баруун, зүүн талын 1 чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсгийг 10.00-18.00 цагийн хооронд хааж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллана.
2017 -оны 5 -р сарын 31
828
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАМЫН ЦАГДААГИЙН ОЙРОЛЦОО БАРИГДАХ ГҮҮРЭН ГАРЦ БАРИХ” төслийн шав тавих ёслол боллоо
Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төмөр зам”-тай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих ажлыг эхлүүлж байна. Энэхүү төслийн “Шав тавих ёслол” өнөөдөр төслийн барилгын ажлын талбайд боллоо. Шав тавих ёслолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Элчин сайдын эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Вэй Рэн, Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вей, НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва, Ц.Байгалмаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
2017 -оны 5 -р сарын 31
1200
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөрсний бохирдлыг бууруулах төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлнэ
Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төслийн нээлт өнөөдөр боллоо. Чингэлтэй, Баянзүрх дүүргийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршиж нэвтрүүлснээр нүхэн жорлонгоос үүсч буй хөрсний бохирдлыг бууруулах нь төслийн гол зорилго юм. 3 жил үргэлжилж, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжигдэх төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд,
2017 -оны 5 -р сарын 31
889
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тамхины ишгүй-Улаанбаатар” хөдөлгөөн өрнүүлж эхэллээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг болохыг тогтоожээ. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргасан байна. Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна.
2017 -оны 5 -р сарын 31
790
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа зарлалаа
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгуулах гэж байна. Энэ удаа Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршилд дуудлага худалдаа зарлаж байна. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
2017 -оны 5 -р сарын 31
1575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын трасст өртсөн иргэн, аж ахуйн нэгжийг сонсох үйл ажиллагаанд оролцохыг анхааруулав
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 228 дугаар тушаалыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар – Хөшигийн хөндийн чиглэлийн 33км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.
2017 -оны 5 -р сарын 30
859
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлын хүрээнд эмнэлгийн төв хаалганы хуучин авто замыг өргөтгөх, хөлдөлтөөс хамгаалах үе, суурийн ажил, авто замын болон явган хүний замын хашлага суурьлуулах, инженерийн шугам сүлжээний тодруулга хийлгэх зэрэг ажлууд графикийн дагуу хийгдэж байна.
2017 -оны 5 -р сарын 30
562
ДЭЛГЭРЭНГҮЙ
Том оврын нарсанд дусалын шингэн залгалаа
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдолт, дуу чимээг багасгах тоос тоосонцорыг багасгахад ногоон байгууламжийн ач холбогдол маш өндөр. Гэвч 1.3 сая хүн амтай их хотын хувьд 220га цэцэрлэгжсэн талбайтай гэдэг бол 1 хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ олон улсын жишигээс 4-5 дахин доогуур байгаа юм. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь Улаанбаатар хот анхаарал хандуулах ёстой тулгамдсан асуудлын нэг юм. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд стандартын тарьц суулгацын тоо хэмжээ бага, аж ахуй нэгжийн мэргэжлийн боловсон хүчний тоо хүртээмж зэрэг нь чухал юм.
2017 -оны 5 -р сарын 30
1456
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хятадын нэрт аялагч Сун Жиэн улаанбаатарт аялж байна
Хятадын нэрт аялагч, блогчин, нийтлэлч Сун Жиэн болон түүний багийнхан Улаанбаатар хотод жуулчлан ирээд байна. НАЖГ, “Мөнх Харилцаа” ТББ байгууллага, “Жуулчин” ХХК, “Монгол Номадик” жуулчны бааз зэрэг газрууд хамтран түүнийг Улаанбаатар хотод урьсан байна. Аялагч Сун Жиэн нь дэлхийн 105 орноор аялснаас 40 гаруй нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр аялжээ. Ингэхдээаяллын маркетинг сурталчилгааг хийж, сошл ертөнцөд эерэг мэдээллийг хүргэдэг байна.
2017 -оны 5 -р сарын 30
615
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэнд В, С вирусийн шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг тус сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсөн Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна.
2017 -оны 5 -р сарын 29
826
ДЭЛГЭРЭНГҮЙ
Автобус, таксины зогсоолд зогсохгүй байхыг анхааруулж байна
Нийтийн тээврийн автобусны зогсоолд суудлын автомашин түр буюу удаан хугацаагаар зогсч автобусны хөдөлгөөнд саад учруулж зорчигчийн буух, суух аюулгүй байдалд нөлөөлж байгаа учир зөрчлийг арилгуулахаар 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автобусны зогсоолуудад автотээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 29
830
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх сургалт эхэллээ
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг өнөөдрөөс эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулж эхэллээ. Сургалт 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 5 өдөр нийслэлийн Иргэний танхимд болох юм.
2017 -оны 5 -р сарын 26
2449
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн хамгийн сайн гэр бүлүүдийг тодруулна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор “Сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гариг”-ийг нийслэлчүүдийн “Гэр бүлийн өдөр” болгон зарласан. Мөн нийслэлийн Засаг Даргын 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтод гэр бүлийн өдрийг тэмдэглэн хэвшүүлэхээр тусгагдсан байна. “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд НИТХ, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, “Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл” ТББ-аас санаачилж, хамтран зохион байгуулсан “Нийслэлийн сайн гэр бүл” шалгаруулах сарын аяны хаалтын үйл ажиллагаа маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
2017 -оны 5 -р сарын 26
1521
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын цагдаагийн алба зөвлөж байна
Зуны хамгийн гайхалтай цаг мөчүүд гэр бүл, найз нөхдийн аялал зугаалганаас эхэлдэг. Харин та болон таны гэр бүл энэ зун аюулгүй зугаалахад бэлэн үү? Танд дараах зөвлөмжийг хүргэж байна. Нэгдүгээрт: Таны тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг сайтар шалгаарай. Хоёрдугаарт: Өөрийн болон өөрийн хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж хамгаалах бүсийг тогтмол хэрэглээрэй.
2017 -оны 5 -р сарын 26
1478
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд “ХҮҮХЭД-ЗОРЧИГЧ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2017” сургалт, зөвлөгөөнийг зохион явууллаа
“Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, Хариуцлага-2017” аяны хүрээнд хүүхдийн аюулгүй байдал, эрсдэлгүй ирээдүйн төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Санитас-50” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион явуулж байгаа “Монос косметик” ХХК-тай хамтран 05 дугаар сарын 23-ны өдөр “М плаза” төвд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 210 цэцэрлэгийн эрхлэгчийг оролцуулан сургалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
1463
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиад амжилттай боллоо
ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургууль Мэдээллийн сүлжээний улсын 7-р олимпиадыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдсан байгаа юм. Энэ удаагийн олимпиад нь 2017 оны 05 сарын 6-нд мэдээллийн сүлжээний инженерийн улсын 3-р, их дээд сургуулиудын оюутануудын дунд мэдээллийн сүлжээний 7-р олимпиад төрөлтэйгөөр ШУТИС-МХТС-ийн Дээд боловсролтой холбооны инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн хүрээнд тус сургууль болон Үндэсний Дата төв хамтран амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 26
171
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа
Зорчигч тээврийн нэгтгэлийн 2 дугаар баазад их засварт байсан троллейбуснуудыг хүлээлгэж өгөх арга хэмжээ энэ сарын 24-нд болж өнгөрлөө. Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазыг эко болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа тус баазынхан ОХУ-ын тусламжаар троллейбус комбинат байсан суурин дээр Хятад улсын сэлбэг тоног төхөөрөмжөөр троллейбусыг үйлдвэрлэдэг билээ. Түүнчлэн Солонгос улсад үйлдвэрлэсэн каунти 30 жижиг оврын автобус, Белорус улсын үйлдвэрийн угсраа маз маркын 20 автобустай.
2017 -оны 5 -р сарын 26
1498
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугуйн мөрний ховилыг засварлалаа
Энхтайваны өргөн чөлөөнд 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Засвар ашиглалтын алба 2016 оны 11 сараас эхлэн үе шаттайгаар судласны үндсэн дээр засварын ажлуудыг хийж эхлэсэн. Үүний эхний хэсэг болох Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Jobi 72 төвөөс Зүүн дөрвөн зам хүртэлх зүүнээс баруун тийш зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд нийт 335у/м дугуйн мөрний ховил үүссэн байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын инженер техникийн ажилтнууд энэ сарын 23, 24-ний өдрүүдэд 100у/м зорж, асфальтаар хучих ажлыг хийж гүйцэтгэлээ. Ингэхдээ эхний 50 метрийг галт уулын хүрмэн чулуунаас гарган авсан Basalt wool буюу шилэн мяндсан нэмэлттэй асфальтбетон хольцоор, дараагийн 50 метрийг асфальт бетоны гео тор дэвсэж, хучилтаа хүчитгэн асфальтбетоноор хучсан.
2017 -оны 5 -р сарын 25
2519
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн Газрын албанаас иргэдэд газар өмчлүүлэх ажлын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор “Нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлын явц, үр дүн” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам, Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Газар зохион байгуулагчдын холбоо, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, “Газар өмчлөлийн ажлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь”, “Нийслэлийн зуслангийн бүсэд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийлээ.
2017 -оны 5 -р сарын 25
1558
ДЭЛГЭРЭНГҮЙ
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно
Япон, Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолт зохиогдоно. Тодруулбал, 2002 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой, 2007 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, 2012 онд Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тус тус хамтарсан тоглолт зохион байгуулж байсан Япон Улсын алдарт бүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
2017 -оны 5 -р сарын 25
1418
ДЭЛГЭРЭНГҮЙ