Автотээврийн салбарын 92 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал боллоо
Автотээврийн салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Зам, тээвэр хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон нийслэлийн Тээврийн газраас хамтран хүндэтгэлийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат болон холбогдох албаны хүмүүс оролцсон ба Автотээврийн салбарт он удаан жил ажлын амжилт, үр бүтээлтэй ажиллаж байсан ахмадууд, одоо ажиллаж байгаа тээвэрчдийг шагнаж, баяр хүргэсэн юм. Уг хүндэтгэлийн хурлын үеэр нийслэлийн Тээврийн газарт ажиллаж байсан ахмадууд болох Н.Нямдаваа, С.Даваадагва, Б.Цэнд-Аюуш, Д.Адъяабазар нарыг “Автотээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнав.
2017 -оны 7 -р сарын 20
1804
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын ажил саадгүй үргэлжлэх боломжтой боллоо
Нийслэлийн Газрын алба болон Нийслэлийн Авто замын газрын удирдлагууд өргөтгөн шинэчлэл хийгдэж буй авто замуудын ажилтай танилцлаа. Ажлын хэсэг Зайсангийн гудамж, Богд Жавзандамбын гудамжны уулзвар, авто замын өргөтгөл, Өгөөж Чихэр Боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл шинэчлэлтийн ажил, Яармагийн гүүрийн олон төвшний огтлолцол, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, 4, 19, 20, 27-р хорооны нутаг дэвсгэр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа.
2017 -оны 7 -р сарын 20
1601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн байдалтай танилцлаа
Нийслэлд бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. 2017 оны Газар Зохион Байгуулалтын төлөвлөгөөнд Нийслэлийн Авто Замын Хөгжлийн газраас санал болгосон 37 авто зам, замын байгууламж, гүүрэн гарц, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/137 дугаар захирамжаар Туслах гудамж зам болон орон сууцны хороолол доторх замуудыг холбох замаар авто замын сүлжээний нэвтрүүлэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 25 авто зам, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас инженерийн шугам сүлжээ, цэвэр, бохир, дулааны шугам, шугамын өргөтгөл, үерийн хамгаалалтын барилга байгууламж, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих 33, мөн 2016 оноос он дамжин хэрэгжиж байгаа 10 төсөл хөтөлбөр зэрэг нийт 105 бүтээн байгуулалтын ажил тусгагдсан.
2017 -оны 7 -р сарын 18
2262
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр амралтын өдрүүдэд нийслэлд голын усанд хүн осолдоогүй
Баяр наадмын үеэр цаг агаарын хэт халалттай байсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүлээр 2017 оны 07 дугаар сарын 06-16-ны өдрүүдэд нийслэлийн Аврах анги-105-ын давхардсан тоогоор 156 албан хаагч 58 нэгж техник хэрэгсэлтэй, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч 1 автомашин, 1 завьтайгаар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажилласан.
2017 -оны 7 -р сарын 17
1085
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд аюулт үзэгдэл ослын тоо 25.4 хувиар буурсан байна
Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явагдахтай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 09:00 цаг хүртэл нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжүүдийн бие бүрэлдэхүүн албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэлээ.
2017 -оны 7 -р сарын 16
1209
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үндэсний их баяр наадмаар “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөхчүүд одтой сайхан барилдлаа
Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн бөхчүүд одтой сайхан барилдаж Монгол улсын заан,Монгол улсын харцага цолны болзол хангалаа.
2017 -оны 7 -р сарын 16
1238
ДЭЛГЭРЭНГҮЙ
Могойнд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
Сүүлийн үед хотын барилгажсан хэсэгт могой орж ирэх, улмаар могойд хатгуулсан тохиолдол их гарах болсон. Могойд хатгуулсан үед ямар арга хэмжээ авах талаар дараахи зөвлөгөөг хүргэж байна. Нийслэл хотыг тойрсон ногоон бүсэд голдуу бамбай хоншоорт могой амьдардаг бөгөөд цочоосон нөхцөлд хороо ялгаруулж хазах, боомилж ороох зэрэг хариу үйлдэл үзүүлдэг хортой могой юм. Манай орны хувьд 20 гаруй төрлийн могой байдгаас бамбай хоншоорт, хонины бор зэрэг 3-4 төрөл нь хортойд тооцогддог.
2017 -оны 7 -р сарын 16
864
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баярын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн чиглэлийг нэмлээ
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд:
2017 -оны 7 -р сарын 10
2198
ДЭЛГЭРЭНГҮЙ
     “Сайланс Вайт” электро хөгжмийн наадам болно
Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” ХХК 9 дэх удаагаа 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн наадмаар Монгол орны байгалийн сайхныг нийт иргэд
2017 -оны 7 -р сарын 10
2156
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Үндэсний бахархал” тоглолт болно
Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан “Үндэсний бахархал” тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Бид энэхүү
2017 -оны 7 -р сарын 10
2272
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарын үдэш” шоу тоглолт болно
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд иргэд, наадамчин олондоо зориулан жанжин Д.Сүхбаатарын талбайд урлагийн томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулах гэж байна. Тухайлбал, иргэд наадамчин олондоо зориулан
2017 -оны 7 -р сарын 10
2334
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх зөвлөмжийг танилцуулж байна
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд ойн хөнөөлт шавьжтай тэмцэх тэмцлийн ажлыг 9300 га талбайд хийхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 4000 га талбайд гүйцэтгээд байна. Ойн хөнөөлт шавжтай механик аргаар тэмцэх ажлыг судалгаанд үндэслэн 2017 оны дөрөвдүгээр сарын 28–аас тавдугаар сарын 15-ны хооронд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэр Тахилт, Баянголын ам, Толгойтын Баруун салаа, Зүүн салаа, зуслангийн чиглэлд Яргайт, Шадивлан, Зуунмод, Согоот, Баянбулаг, Хуурай мухар, Майхан толгой, Шаргаморьт, Санзай, Хандгайт, Их бага Баян, Халзан даваа болон Хараацай, Дружба, Ундраа хүүхдийн зуслан орчимд зохион байгуулж нийт 654 кг өндгийг булж устгав.
2017 -оны 7 -р сарын 6
3048
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын үеийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохион байгуулалт
Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиг үүрэг бүхий нийт 720 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Мөн долоодугаар сарын 7-16-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадам болон бүх нийтийн амралтын өдрүүд тохиож байна. Эдгээр өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
2017 -оны 7 -р сарын 6
3041
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баяр наадмын амралтын өдрүүдэд өрхийн эмнэлэг ажиллана
Монгол Улс байгуулагдсаны 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 10-16-нд хооронд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дотор, мэс засал, гэмтлийн кабинет болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10.00-15.00 цагийн хооронд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээр боллоо.
2017 -оны 7 -р сарын 6
2110
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 52.334 хүн хамрагдсан байна
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил нийслэлийн хэмжээнд өнгөрсөн зургадугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 52.334 хүн хамрагдаж, 20.6 хувьтай байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд зорилтот бүлгийн буюу 40-65 насны иргэд үнэ төлбөргүй хамрагдах бөгөөд 2016, 2017 оны эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлсөн байх шаардлагатай юм. Эрүүл мэндийн даатгалдаа бүрэн хамрагдсан иргэд харьяа хорооныхоо Өрхийн эрүүл мэндийн төвд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийлгэх боломжтой.
2017 -оны 7 -р сарын 6
1948
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний их баяр наадам болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин санал хураалтын өдрүүдэд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллана. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.
2017 -оны 7 -р сарын 6
1932
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энэ сарын 7-нд тээврийн хэрэгслийн тоог 249-өөр нэмэгдүүлж үйлчилгээнд гаргана
2017 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах талаар дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж байна.
2017 -оны 7 -р сарын 5
1594
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургах ээлжит сургалт амжилттай боллоо
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулсан компьютерийн үндсэн хэрэглээний ээлжит сургалт амжилттай болж өндөрлөлөө. Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургаадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж долоодугаар сарын 4-ны өдөр төгсөлтөө хийв. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна.
2017 -оны 7 -р сарын 5
2599
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт сургалт боллоо
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 7 -р сарын 5
1383
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зонхилон тохиолдож болзошгүй өвчлөлөөс сэрэмжлүүлж байна
Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, усанд живэх, осол гэмтэл, ялангуяа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх хандлага эрс нэмэгддэг тул ард иргэдэд сэрэмжлүүлэх зайшлгүй чухал шаардлагатай юм. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат нар оролцож, зохих мэдээллүүдийг хүргэсэн.
2017 -оны 7 -р сарын 4
288
ДЭЛГЭРЭНГҮЙ