“Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт сургалт боллоо
Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас 2017 оны долоодугаар сарын 4-ний өдөр “Төрийн байгууллага дахь инноваци” сэдэвт лекц семинарыг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулав. Тус лекцийг хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын урилгаар АНУ-ын Харвардын Кенниди Их сургуулийн Эйш инновацийн төвийн судалгааны мэргэжилтэн Сэсили Тэйлер “Инноваци, инновацийн тогтолцоо, Инновациар дамжуулан “Нийгмийн үнэ цэнэ”-ийг бүрдүүлэх, Алсын хараатай сэтгэх, Шинэчлэл хийхийн тулд чадамжийг бий болгох, “U oнол” зэрэг сэдвээр лекц семинарыг амжилттай зохион байгууллаа.
2017 -оны 7 -р сарын 5
1617
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зонхилон тохиолдож болзошгүй өвчлөлөөс сэрэмжлүүлж байна
Зуны улирал, тэр дундаа баяр наадмын өдрүүдэд зонхилон тохиолдож болзошгүй аюулт өвчлөлөөс сэрэмжлүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Замын цагдаагийн албанаас хамтран олон нийтэд мэдээлэл хүргэлээ. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хоолны болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин, усанд живэх, осол гэмтэл, ялангуяа зам тээврийн осол, наршилт, артерийн даралт ихсэх хандлага эрс нэмэгддэг тул ард иргэдэд сэрэмжлүүлэх зайшлгүй чухал шаардлагатай юм. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Цогтбаатар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат нар оролцож, зохих мэдээллүүдийг хүргэсэн.
2017 -оны 7 -р сарын 4
504
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гачууртын автозамд автобусны 6 зогсоол шинээр нэмэгдлээ
Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж, стандартын шаардлагад нийцүүлэх, иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс Гачууртын замд “15-ын зогсоол”, “Пост”, “120-р сургууль” зогсоолыг шинээр байгуулан тэмдэгжүүллээ. Тус зогсоолуудыг дайран өнгөрөх Ч:11 “Хужирбулан-Офицеруудын ордон”, Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”, Ч:32 “Улиастай-БаянМонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан” чиглэлийн замналын зураглалд тусгаж, 2017 оны долоодугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тус зогсоолуудад зогсоож үйлчлэхээр боллоо.
2017 -оны 7 -р сарын 4
579
ДЭЛГЭРЭНГҮЙ
Голд живж байсан хүүхдийг аварчээ
Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй. Завьт эргүүлийн бүлэг энэ сарын 01-ний өдөр эргүүлээр явж байхад нь Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хорооллын харалдаа туул голд хүүхэд усанд живж байхтай таарчээ. Аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг уснаас гаргаж эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн байна.
2017 -оны 7 -р сарын 3
821
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ягаан суудал” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна
“Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг түгээгч, шинэлэг санаатай, идэвхитэй, урам зоригтой энтрепренёр болон ажил эрхлэгч ээжүүдийн бизнес санаагаа хөгжүүлэх, амжилтаа ахиулах, нийгэмд эзлэх байр суурь, оролцоог нэмэгдүүлэхэд туслахад чиглэсэн харилцан суралцах, хэлхээ холбоо тогтоох, өөрийгөө
2017 -оны 6 -р сарын 30
1582
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд 41.162 хүн хамрагджээ
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил энэ сарын 15-ны өдрөөс эхлэн амжилттай явагдаж байна. Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 41.162 хүн хамрагдаж, нийт 12.3 хувьтай байгаа аж. Мөн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд албан байгууллагаар нь хамруулж, нийт 49 байгууллагын 40-65 насны 1727 иргэн хамрагджээ. Хепатитийн С вирүсийн эерэг гарсан шинжилгээнд вирүсийн идэвхжил тоолох ажлыг хувийн хэвшлийн 20 лабораториор хийлгэх гэрээг байгуулан ажиллаж байна.
2017 -оны 6 -р сарын 30
1469
ДЭЛГЭРЭНГҮЙ
Наранд цохиулахаас сэргийлээрэй
Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 хэмээс дээш халж, бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
2017 -оны 6 -р сарын 30
1484
ДЭЛГЭРЭНГҮЙ
Толгойтын автозам засварын ажилтай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна
Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 07 дугаар сарын 02-ны 02:00 цагаас 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23:00 цаг хүртэл автозамын хучилтын ажил хийгдэж байгаатай холбогдуулан дайран өнгөрч буй 4 чиглэлийн замналд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
2017 -оны 6 -р сарын 30
1486
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЯГААН СУУДАЛ” аян эхэлнэ
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас 6 сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.
2017 -оны 6 -р сарын 29
1914
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна
Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд “Дүүрэг хороонд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх” зорилт тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байна. Тухайлбал, Бөмбөрцөгийн уулзвараас Буян Налайх хүртэлх зам дагуу шимлүүст мод тарилаа. Мөн дүүргийн Цэцэрлэгжүүлэлтийн албанаас Улаанбаатар, Чойр, Налайхын уулзвараас Буян Налайх худалдааны төв хүртэлх зам дагуу 39 гэрлийн шонд 78 сав нэг наст цэцэг байршуулж байна.
2017 -оны 6 -р сарын 28
2066
ДЭЛГЭРЭНГҮЙ
Толгойт чиглэлийн нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
Сонгинохайрхан дүүргийн 3, 4 дүгээр хороонд байрлах Толгойтын гудамжны автозамын шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын эцсээс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Үүний дагуу дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 2017 оны зургаадугаар сарын 28-аас долоодугаар сарын 3-ыг хүртэл хязгаарлах тул нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.
2017 -оны 6 -р сарын 28
2036
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НГХДБГ-ын Мэдээлэл сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам болон гэр хорооллын дахин төлөвлөлтөөс хохирсон иргэдийн төлөөлөл оролцсон юм.
2017 -оны 6 -р сарын 27
2312
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр 302 ширхэг хайс, 304 ширхэг бетон хөл, Сүхбаатар дүүргийн 17-н автобусны буудлаас 32-н тойрог хүртэл 234 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 235 ширхэг ширмэн хөл, Чингэлтэй дүүрэг, “Бөмбөгөр” худалдааны төвийн урд 76 ширхэг эгнээ тусгаарлах хайс, 77 ширхэг ширмэн хөл, “Элба” худалдааны төвийн урд 34 ширхэг 3 метртэй эгнээ тусгаарлах хайс, 35 ширхэг ширмэн хөл тус тус будаж, өнгө үзэмжийг сэргээлээ
2017 -оны 6 -р сарын 27
2130
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүрэг жишиг гудамжтай боллоо
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар дүүрэгтэйгээ хамтран амьдарч буй гудамж талбайгаа засч тохижуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг ч байгуулах ажлаа үргэлжлүүлээд байгаа юм. Тэгвэл тус дүүргийн 22 дугаар хороо буюу Алтан-Өлгийд дахин нэг жишиг гудамж нэмэгджээ.
2017 -оны 6 -р сарын 27
2067
ДЭЛГЭРЭНГҮЙ
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн 3 настай хүүхдийг голд урсаж байхад нь аварлаа
Нийслэлийн Онцгой байдлын газраас голын усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул гол дагуу завьт эргүүл ажиллуулж байна Нийслэлийн аврах анги 105-ийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн энэ сарын 24-ний өдөр Баянзүрхийн 20 дугаар хороонд Туул гол дагуу аялагчдад аюулгүй байдлаа хангах талаар сэрэмжлүүлж байхад гурван настай хүүхэд усанд хөл алдаж урсаж байсныг шуурхай ажиллаж уснаас аварч эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.
2017 -оны 6 -р сарын 26
3929
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мал эмнэлгийн хяналтын цэгийн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ
Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн “ Шар хөтөл ” дэх “МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ” нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк ХХК-ийн захирал Г.Батцэцэг, НМЭГ-ийн хамт олон оролцлоо.
2017 -оны 6 -р сарын 23
2983
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа
2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн IP камераар тоноглож байна. Хяналтын камер суурилуулах уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байгаа юм.
2017 -оны 6 -р сарын 23
2295
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны дараах их цэвэрлэгээг зохион байгууллаа
Нийслэлийн тээврийн газраас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний бороо орсонтой холбоотой нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай зохицуулалтын арга хэмжээ авч ажиллалаа. Тухайн өдөр их хэмжээний бороо орсны улмаас троллейбуснууд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллахад аюултай нөхцөл байдал үүссэн тул Т:2, Т:4, Т:5 чиглэлд зохицуулалтаар их багтаамжийн автобуснуудыг ажиллуулсан.
2017 -оны 6 -р сарын 23
2180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа
Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1,2 дугаар баазын инженер, техникийн ажилтнууд байгууллагын өөрийн хөрөнгө, дотоод нөөц бололцоонд тулгуурлан ашиглалтанд орсноос хойш засварлаагүй хуучирсан дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлан шинэчлэх, барилгын дээвэр засах ажлуудыг хямд зардлаар богино хугацаанд хийж гүйцэтгэлээ.
2017 -оны 6 -р сарын 23
2117
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа боллоо
Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАА-г зохион байгууллаа. Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт амины орон сууцны хороолол, амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, орон сууц барих зориулалт бүхий 15 байршил зарлагдаж 2 байршлыг худалдлаа.
2017 -оны 6 -р сарын 23
2373
ДЭЛГЭРЭНГҮЙ