“Улаанбаатарын хавар” олон улсын найрал дуучдын наадам болно
Монгол Улсад найрал дуу үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан "Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо"-ноос "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг зохион байгуулах гэж байна. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах бөгөөд нээлтийн үеэр наадамд оролцогчдын нэгдсэн парад болно. Түүнчлэн 17.00 цагт Хүүхдийн найрал дууны тоглолт, маргааш 18.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт, 12-ны баасан гаригт УДБЭТ-ын тайзнаа "Улаанбаатарын хавар 2017" олон улсын найрал дууны анхдугаар их наадмын гала тоглолтыг зохион байгуулах аж.
2017 -оны 5 -р сарын 10
1083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн автозамын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхдөг болно
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
2017 -оны 5 -р сарын 9
1641
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ-2017” тэмцээний шилдэгийг шалгаруулна
Замын цагдаагийн албанаас сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн 5 дугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн шилдэгийн шилдэг багийг 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах юм.
2017 -оны 5 -р сарын 8
1228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Олон нийтийн цагдаагийн “УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА” зохион байгуулагдлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор баталсан “Эргүүл” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвх санаачлагыг дэмжих зорилгоор Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарын үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, санал сэтгэгдлийг сонсох “Уулзалт ярилцлага”-ын арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр ажлын үр дүнгээр бусдыгаа хошуучлан ажилласан 16 олон нийтийн цагдааг Нийслэлийн цагдаагийн газрын “Баярын бичиг”, мөнгөн шагналаар шагналаа.
2017 -оны 5 -р сарын 8
1369
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр зам дагуу хог хаягдлын цэвэрлэгээ
Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5,6,7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа
2017 -оны 5 -р сарын 8
1156
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хачигт халдварын сэжигтэй тохиолдол өмнөх жилүүдээс олширчээ
Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас энэхүү сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна. Хачигт халдвар нь жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай бөгөөд олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсэж байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг бөгөөд он гарсаар хачгаар дамжих халдварын 41 тохиолдол бүртгэгджээ.
2017 -оны 5 -р сарын 8
1981
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2017 -оны 5 -р сарын 8
847
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа-2017” эхэллээ
Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлигийн дагуу 2017 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрийг энэ сарын 13, 14-нд тэмдэглэн өнгөрүүлнэ. Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа 2017” арга хэмжээг өнөөдрөөс эхлүүллээ. 3
2017 -оны 5 -р сарын 5
1627
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой болно
Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ой тавдугаар сарын 8-ны өдөр тохиож байгаа юм. Энэхүү өдөр хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааг 11:00 цагт зохион байгуулна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн ажилтанууд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд, хүүхдийн төлөөлөл оролцоно.
2017 -оны 5 -р сарын 5
1527
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг маргааш түр хаана
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны тавдугаар сарын 6-ны өдөр буюу маргааш өглөө 10.00 цагаас оройн 20.00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.
2017 -оны 5 -р сарын 5
1474
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа
Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis” төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг” (Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөөд байна.
2017 -оны 5 -р сарын 5
1265
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ыг хүртэл бүртгэнэ
2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 32623 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг тус тус үндэслэн зохион байгуулж байна.
2017 -оны 5 -р сарын 5
1188
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэдийн аюулгүй байдлыг хангахад орчин үеийн техник программ хангамж нэвтрүүлнэ
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий “Аюулгүй хот” төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
2017 -оны 5 -р сарын 4
1451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
Нийслэлээс зарласан “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд болно. Энэхүү өдөрлөг нь “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл”-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм.
2017 -оны 5 -р сарын 3
1021
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инновацийн нээлттэй үзэсгэлэн болно
БСШУСЯ, нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Арга хэмжээ энэ сарын 8-14-ний хоооронд болох юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд тавдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн”, Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” тус тус болно.
2017 -оны 5 -р сарын 3
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Газрын алба иргэдэд ажлаа танилцуулна
2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийт агентлаг, харьяа газрууд Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа билээ. Энэ дагуу нийслэлийн Газрын алба 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр иргэдэд ажлаа сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
2017 -оны 5 -р сарын 2
1324
ДЭЛГЭРЭНГҮЙ
”Номоо Солилцъё” өдөрлөг 5 дахь удаагаа зохион байгуулагдана
Нийслэлийн Соёл, урлагийн газар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд номонд дурлагч, хүндэт уншигчдын хүндэтгэлийг хүлээсэн үйл ажиллагаа болон тогтмолжоод байгаа билээ. Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 5-р сарын 6-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
2017 -оны 5 -р сарын 2
648
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дөл” тэмцээний шилдгүүд тодорлоо
Цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох зорилгоор 2 үе шаттайгаар зохион байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 2
694
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн иргэд зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт оролцлоо
Монгол Улсын Их Хурлаас 2017 онд батлагдсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1-д Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл шаардлагыг тодорхойлох асуудлыг шийдвэрлэхэд зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар заасны дагуу Монгол Улсын Их хурал, Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгад дүүргийн иргэдийн төлөөлөл оролцлоо
2017 -оны 5 -р сарын 2
820
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хороодын Засаг дарга нар хуулийн мэдлэгээ дээшлүүлэв
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн Прокурорын газар хамтран 28 хорооны Засаг дарга нарт “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хууль, эрх зүйн актаар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар дүүргийн эрх зүйн мэргэжилтнүүд “Захиргааны хариуцлагын тухай хууль болон бусад хуулиар иргэн, хуулийн этгээдэд хариуцлага оногдуулах эрхийн зохицуулалт, практик”, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвөлгөөг өгсөн юм.
2017 -оны 5 -р сарын 2
533
ДЭЛГЭРЭНГҮЙ